Тамхинд хэрэгтэй зүйл байдаг уу?

2019-05-24, 16:23
7,224

Тамхи нь олон улс үндэстний соёл уламжлалын нэгэн хэсэг байсан хэдий ч он, цаг өнгөрөхийн хэрээр хүн төрөлхтөн түүний эрүүл мэндэд болон эдийн засагт үзүүлэх хор хөнөөлийг улам ихээр мэдрэх болсон. Тиймдээ ч хүмүүс донтуулах үйлчилгээтэй тамхинаас аль болох татгалзахыг эрмэлзэх болжээ. Гэхдээ тамхинд тэр их хор хөнөөлөөс гадна хэрэгтэй зүйлс байдаг гэдгийг та мэдэх үү?

Тамхинд хэрэгтэй зүйл байдаг уу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мэдрэлийн системийн үйл ажиллагаанд нөлөөлөх нь

Тамхинд агуулагдах никотин нь мэдрэлийн системд хүчтэй нөлөө үзүүлдэг. Тамхи татах үед никотин биед организмд нэвтэрч мэдрэлийн "acetylcholine" хүлээн авагчийг идэвхжүүлснээр хүнд тайвширсан, ядаргаа тайлагдсан мэдрэмжийг төрүүлдэг аж. 

Мэдрэлийн системийн үйл ажиллагаанд нөлөөлөх нь

2 Альцхаймерын өвчин болон Паркинсоны өвчинд нөлөөлөх нь

Тамхийг орлуулах никотин наалт болон бохь гэх мэт олон бүтээгдэхүүнүүд байдаг бөгөөд тэдгээрийг хэрэглэдэг хүмүүсийн тоо ч ихсэж байгаа билээ. Мөн никотин нь тархи, мэдрэлийн тогтолцоонд онцгой нөлөө үзүүлж Альцхаймерын өвчин болон Паркинсоны өвчний үйл явцыг удаашруулж, зогсоодог болохыг сүүлийн үеийн судалгаагаар олж тогтоожээ.

Түүнчлэн никотин нь мэдрэлийн хүлээн авагчдыг өдөөхөөс гадна аз жаргалын даавар хэмээн нэрлэгддэг Допаминий ялгаралтыг ихэсгэдэг. Уг даавар нь анхаарал төвлөрөхөд тусалж, дээрх өвчний шинж тэмдгүүдийг бууруулдаг байна. Одоогоор никотин наалт гэх мэт бүтээгдэхүүнүүдийг эдгээр өвчний эсрэг хэрхэн ашиглаж болохыг судалж байгаа аж

Альцхаймерын өвчин болон Паркинсоны өвчинд нөлөөлөх нь

3 Бүдүүн гэдэсний үрэвсэл болон тамхи таталт

Бүдүүн гэдэсний үрэвсэл буюу "колит" нь удамшлын болон гадаад хүчин зүйлийн улмаас болж үүсдэг билээ. Харин тамхи татдаг хүмүүсийн энэ өвчнөөр өвчлөх магадлал тамхи татдаггүй хүмүүсийнхээс бага байдгийг эрүүл мэндийн мэргэжилтнүүд анзаарсан байна. Учир нь никотин нь булчин сулруулж тайвшруулдгаас гадна гэдэсний шүүрлийг ихэсгэдэг юм.

Бүдүүн гэдэсний үрэвсэл болон тамхи таталт

4 Тамхи таталт болон биеийн жин

Тамхи нь хоол идэх дур хүслийг бууруулдаг бөгөөд жингээ хасахыг хүссэн хүмүүс тамхи татаж эхлэх нь бий. Мөн тамхинаас гарсан хүмүүс өөрийн тамхи татах хорхойгоо дарахын тулд чихэрлэг, давслаг зүйлсийг их хэмжээгээр иддэг тул хурдан жин нэмэх эрсдэлтэй байдаг аж.

Тамхи таталт болон биеийн жин

Тамхи татах нь донтуулах үйлчилгээтэй бөгөөд хүний биед асар их хор хөнөөл учруулдаг гэдгийг санаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()