Хэрхэн ухаантай хүүхэд төрүүлэх вэ?

Хүүхдийн ирээдүйд хэн болж төлөвших нь хэвлийд байх хугацаанаас ихээхэн хамааралтай болохыг АНУ-ын эрдэмтэд тогтоосон байдаг. Учир нь тухайн үеэс эхлэн хүүхэд гадаад орчныг мэдэрч, эхийнхээ сэтгэл хөдлөл бүхнийг ойлгож, сонсдог байна. Иймээс жирэмсэн үеэс эхлэн хүүхэдтэйгээ сайтар харилцаж, ярьж байх нь чухал аж.

Хэрхэн ухаантай хүүхэд төрүүлэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хөдөлгөөнийг мэдрэх

Гэдсээ гараараа зөөлөн илбэж, хүүхдийнхээ толгой, гар, хөлийн байрлалыг мэдрээрэй. Ингэснээр эх үрийн хооронд нандин холбоос үүсдэг байна. Мөн хүүхэдтэйгээ ярьж, харилцах хэрэгтэй.

Хөдөлгөөнийг мэдрэх

2 Эрүүл жирэмслэлт

Таны хүүхдийн ирээдүйн амьдрал нь хэвлийдээ бойжих үеэс эхэлдэг. Эрүүл жирэмслэлт нь хүүхэд төрсний дараах элдэв эмгэг, асуудлаас чөлөөлж өгдөг байна. Иймд бие давхар байхдаа өөрийн эрүүл мэнд, элдэв муу зуршлаас холуур байвал зохино.

Эрүүл жирэмслэлт

3 Хүүхдээ энхрийлэх

Бяцхан үрээ хэвлийд нь байхад ч энхрийлж, хайрлаж болдог. Хэвлийгээ зөөлөн илбэх төдийд л таны хайр, мэдрэмж бүхэн үрд тань хүрэх болно. Тиймээс хүүхдээ хэвлийдээ байхаас нь хайрлаж энхрийлж байгаарай.

Хүүхдээ энхрийлэх

4 Мэдээлэл цуглуул

Хүүхдийг хэвлийд нь байхаас харилцах эхлэх хэрэгтэй. Намуухан зөөлөн аяз сонсгож, үлгэр уншин, сайхан зүйлсийг бэлэгшээн ярих хэрэгтэй. Хүүхэд эхийн хэвлийд байхдаа бүхнийг сонсож, мэдэрч байдаг.

Мэдээлэл цуглуул

5 Эерэг хандлага

Жирэмсэн эх аль болох эерэг хандлагатай байж, сэтгэлээ цэгцлэх хэрэгтэй. Элдэв муу зүйлсийг бодолгүй, үргэлж эерэг гэрэл гэгээтэй бодлыг цогцлоогоорой.

Эерэг хандлага

6 Эцэгтэй нь харилцах

Жирэмсний сүүл саруудад та хүүхэдтэйгээ аль болох сайтар харилцаж, эцэгтэй нь холбоо тогтоолгоорой. 

Эцэгтэй нь харилцах

7 Судалгаа хийх

Жирэмсний үе бүрт, хүүхдийн биеийн хөгжил, тархи хөгжиж байдаг тул та тэр бүхнийг судалж, хүүхэдтэйгээ харилцаж байгаарай. Энэ нь таны хүүхэд ирээдүйд ухаантай нэгэн болж өсөхөд чухал ач холбогдолтой юм.

Судалгаа хийх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()