Хойд Солонгосын тухай бидний мэдэхгүй баримтууд

Хойд Солонгос улс бол чанга хатуу хагас цэрэгжилтийн системтэй гэдгээрээ алдартай, улсынхаа иргэдийг хэдэн буу сум, цэргийн зэвсгээсээ дорд үздэг гэхэд болно. Хамаг л улсынхаа төсөв зардлаа цэргүүддээ зориулсан тэрхүү улсын ард иргэдэд эрх чөлөө гэж үгүй. Ингээд та бүхэндээ зориулан Хойд Солонгосын талаар сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Хойд Солонгосын тухай бидний мэдэхгүй баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Тэд Өмнөд Солонгос руу хаягдалтай бөмбөг илгээж байсан
Хойд Солонгос улсын устөрөгчийн бөмбөгийг тойрсон хэл ам ар араасаа л яригдах болсон. Тэгвэл тэд саяхан тамхины иш, хэрэглэсэн ариун цэврийн цаас  дүүргэсэн хог хаягдлуудыг Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт хаяжээ. Үүнийг нь Өмнөд Солонгосын төрийн тэргүүд, улс орныг нь доромжилсон байж боломгүй үйлдэл хэмээн ихэд цухалдаж байгаа аж. Мэдээж шүү дээ. Хэн л бусдын бохир хаягдал дунд сайхан байв гэж.



2. Өмнөд Солонгосыг атаархуулахын тулд хуурамч тосгоныг байгуулжээ
Хойд Солонгосын Кижонг-Донг нь 1950-аад оны үед хоёр улсын хилийн ойролцоо байгуулсан тосгон юм. Тэнд  байхгүй зүйл гэж үгүй. Албан газар, сургууль, радио цамхаг, хөдөө аж ахуйн талбарууд, шинэ эмнэлэг гэх мэт олон зүйлийг барьж байгуулжээ. Гэвч тэнд зөвхөн хүмүүс л байдаггүй гэнэ. Харин тэнд хүмүүс амьдардаг, гудамж нь хөл хөдөлгөөнтэй болохыг хуурмагаар харуулахын тулд зориуд тодорхой хүмүүсийг ажиллуулдаг байна. Харин сайн ажиглаад харвал тэдгээр барилгын цонхнууд нь шилгүй, барилгын ажил нарийн нямбай дуусаагүйн дээр өрөө тасалгаа гэх юмгүй цементэн хананаас бүтсэн байх ажээ. Магадгүй тэд Өмнөд Солонгосыг атаархуулах, өөрсдийгөө сайхан амьдардаг хэмээн хуурахын тулд ийнхүү хуурамч тосгоныг байгуулсан болтой шүү.



3. Сургуулиуд нь бүхэлдээ суртал ухуулгаар дүүрсэн
Хойд Солонгосд ирсэн жуулчдын нүд нь орой дээрээ гардаг гэхэд болно. Учир нь тэндхийн хотын гудамж, хөшөө дурсгал, сургуулийн ханын сонин, уриа лоозон зэргүүд нь бүхэлдээ л төрийн тэргүүнээ шүтчихсэн байдаг. Хаашаа л харна алдарт "махлаг" удирдагчдын дүр зургууд... Түүнчлэн сургуулийн хана хүүхдүүдэд буруу ухуулга үлгир дууриалал өгөхүйц зохиомол зургуудаар дүүрэн ажээ.



4. Мод тайрах дайн дэгдээж байсан
Энэхүү халдлага нь 1976 онд гарсан бөгөөд АНУ-ын хэдэн зуун цэргүүд Хойд Солонгосын газар нутаг дээрх Ким Ир Сены удирдлаган дор тариалсан моднуудыг үй олноор нь хомроголон тайрч устгасан юм. Учир нь Нэгдсэн үндэсний байгууллагаас Хойд Солонгосыг АНУ-ын цэргүүдийг дорд үзсэн гэх үндэслэлээр ийнхүү тайрсан ажээ.



5. Хөл бөмбөгийн шүтэн бишрэгчдийг хөлсөлсөн
Хойд Солонгосын иргэд нутгаа орхин явах зөвшөөрөлгүй учраас Кимийн гэр бүлийнхэн БНХУ-ын хөл бөмбөгийн хуурамч хэдэн мянган шүтэн бишрэгчдийг хөлслөн, өөрийн орны нэрийн өмнөөс Бразил улс руу Дэлхийн хөл бөмбөгийн цомын төлөөх тэмцээнд Өмнөд Африкийн багийг дэмжүүлэхээр илгээж байжээ. Үүнийхээ төлөө тэдэнд маш их мөнгийг төлсөн нь ойлгомжтой. Харин оронд нь тэд хоорондоо огтхон ч Солонгос хэлээр ярьж болохгүй, харин Хятадаар ярих ёстой гэсэн болзолтой байсан гэнэ. Энэ ч бас л хорон бодлого байгаа биз? 



6. Хойд Солонгосын ерөнхийлөгчийг социалист Годзилла гэв үү?
Хойд Солонгосын найруулагч Шин Сан Ок (Shin Sang-ok) хэд хэдэн киногоороо хүмүүст танигдсан юм. Тэрээр 1976 оны үед Хонконгийн телевизийн агентлагт ажилладаг байсан ч, удалгүй Хойд Солонгост ажиллах болсон юм. Тэрээр хэд хэдэн удаа Хойд Солонгосын ерөнхийлөгчийг социалист Годзилла (домогт гардаг мангас) хэмээн дүрсэлж, уран бүтээл хийснээсээ болж, АНУ руу дүрвэн цагаачилж, улмаар Холливуудад орсон юм.



7. Ирсэн жуулчдыг яван явтал нь харгалзан авч явдаг
Хойд Солонгост ирсэн жуулчдаа яван яван явтал нь үйлчилж, хаа явсан газраар нь дагаж явдаг ажээ. Учир нь тэд жуулчдыг гаднаас илгээсэн тагнуул байж болзошгүй хэмээн сэрдэж, өөрийн орны аюулгүй байдлыг сахин хамгаалж буй нэг хэлбэр нь гэнэ. 



8. Хойд Солонгосыг зорин ирэхийн тулд...
Хэрвээ та нэгэнтээ Хойд Солонгос улстай танилцахыг хүсэж, газар орны хилээр нь нэвтрэхийг хүсвэл тодорхой шаардлагыг биелүүлсэн байх ёстой гэнэ. Энд ирснээр та үүрэн телефонийн хэрэгслүүд, интернэт, зэвсэг болгох боломжтой эд зүйлс, түүх соёлын баримт, зургийн аппарат зэргийг мартах болно. Эдгээр болзлыг биелүүлснээр та зөвхөн өөрийн нүдээрээ л харсан үзсэн зүйлээ баримтжуулна гэсэн үг юм. Айхтар байгаа биз?



9. Хэзээ ч ашиглалтанд орохгүй шилэн цамхаг
Хорин жилийн турш дэлхийн хамгийн өндөр зочид буудлаар шалгараад байгаа Пхеньян дахь "Рюгён" зочид буудал нь 105 давхраас бүтэх бөгөөд нийт 330 метрийн өндөртэй ажээ. Хэдийгээр 1987 онд барилгын ажил нь эхэлсэн боловч, өнөөг хүртэл ашиглалтанд ороогүй байгаа гэдэг. Яагаад тэр юм бол доо.



10. Хэрвээ удирдагчийн зургийг авахыг хүсвэл бүтнээр нь авах ёстой
Хойд Солонгос улсад бичигдээгүй хууль болсон зүйл гэвэл хэрвээ та тэдгээр удирдагчдын хөшөө дурсгалыг зурагжуулахыг хүсвэл заавал бүтнээр нь авсан байх ёстой гэнэ. Ямар нэгэн байдлаар тэдний гарын хуруу, үсний үзүүр зэргийг хасаж авсан бол жуулчдыг дагагчид тэрхүү зургийг тань хялбархаан устгачих эрхтэй. Нэг ёсондоо энд хувь хүний эрх бус улсын эрх ашиг эхэнд бичигдэнэ гэсэн үг юм. Зургын аппаратыг зөвхөн удирдагчийн зургийг авахад л ашиглах боломжтой. Нууцаар зураг авна гэдэг юу л бол. Хана хүртэл чихтэй гэдэг шүү дээ.



11. Садар самуун киноноос болж 8 хүнийг цаазалжээ
2013 онд Хойд Солонгосын иргэн 8 хүнийг Өмнөд Солонгосын биеэ үнэлэлттэй холбоотой садар самуун кино үзлээ хэмээн толгойд нь цагаан уут углаж, буудаж цаазалсан хэрэг гарч байжээ. Олон хүний өмнө тэднийг шууд буудан унагасан бөгөөд цугласан иргэдийн дотор цөөнгүй хүүхэд байсан гэдэг.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()