Интернэтийн нөлөө

2012-11-21, 03:56
29,271
Интернэт бий болсноор бид бүхэн хэрэгтэй мэдээлэл, дуртай дуу, киногоо хэзээ ч хамаагүй үзэх боломжтой болсон билээ. Гэсэн хэдий ч сайны хажуугаар саар гэдгээр интернэттэй хамт мөн хэд хэдэн муу зүйл ирсэн байна. Зарим нэг зүйлүүдийг хүмүүс огт хийхээ больж, харин зарим нэг зүйл нь юм бүхний түрүүнд байсан бол одоо хоёрт ордог болжээ. Жишээлбэл: Интернэт бий болсноор хүмүүсийн ой тогтоолт муудаж байгаа хэдий ч ямарваа нэг зүйлийг шийдвэрлэхдээ чимээгүй, тайван замаар шийдвэрлэдэг болж гэнэ. Британийн “Daily Telegraph” сонин интернэт үүссэнээр хүн төрөлхтний амьдралд гарсан өөрчлөлтийн талаарх жагсаалтуудыг гаргажээ.
Интернэтийн нөлөө
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



1. Тайван маргалдаан
Интернэт хэрэглэгчдийн сөргөлдөөн маш аймшигтай зүйл юм байна. Чаат болон сэтгэгдэл үлдээх хэсэгт хэрэглэчид өөртэй чинь санал зөрөлдөж байгаа хүмүүсийг ихээхэн сүрдүүлдэг боловч заасан хэмжээнээс хэтэрхээ больжээ.



2. Хөгжим сонсох
Таны дуртай дуу 12-т байхад та бүхэл бүтэн хуурцаг сонсох ямар ч шаардлагагүй. Харин интернэтэд ороод л шууд 12 дахь дуугаа сонсох боломжтой.



3. Улс төрчдийн нэр хүнд
Хэрвээ улс төрчид ямар нэг санаандгүй байдлаар илүү юм ярьсан бол түүнийгээ нуух боломж үгүй. Жишээ нь: Сара Пейлин хэд хэдэн болгоомжгүй үг хэлснээр түүний ирээдүйн ажил үгүй болсон байна.



4. Цаг барих
Заавал цагтаа ирэх ёстой гэж үү? Интернэт байгаа үед хэзээ ч хамаагүй бага зэрэг оройтох болсон талаараа хэлж болно.



5. Насанд хүрэгчдийн сэтгүүл худалдаж авах
Насанд хүрэгчдийн амьдралын талаар илүү ойр мэдэхийг хүссэн өсвөр насныхны хувьд сэтгүүл худалдаж авахын тулд лангууны урд зогсох шаардлагагүй болсон. Нэг талаас сайн ч, нөгөө талаас бас л хэцүү.



6. Лавлах
Хэрвээ танд ямар нэг албан байгууллагын утасны дугаар хэрэгтэй бол та шууд л “Google” -ээр ороод хайлт хийхэд л хангалттай.



7. Амьтдын талаар домог
Интернэтэд амьтдын сайн талыг үгүйсгэсэн, тэднийг үгүй хийсэн маш их мэдээлэл, зургууд тавигдах болсон.



8. Цаг
Цагийг төдийлөн хэрэглэхээ больсон билээ. Хэрвээ цаг мэдэхийг хүсвэл утас, интернэт гэх мэт маш олон зүйлүүдийг ашиглаж мэдэх боломжтой болсон.



9. Хөгжмийн дэлгүүр
20 доллар төлөөд дуртай дуучныхаа цомгийг татаж авах боломжтой болсон. Харин залилагчдын гарт өртөхөөс болгоомжлоход илүүдэхгүй болов уу.



10. Ил захидал
Хэсэг хугацааны дараа гэхэд л дэлхийн бүр захын хороолол болон дүүргүүдэд электрон шуудан тархах бололтой. Тиймээс шууданчид тэтгэвэрт л гарах болох нь.



11. Ой тогтоолт
Түүхийн ямар нэг баримтыг тогтоох ямар ч шаардлагагүй болжээ. Хүссэн үедээ интернэт орж мэдэхийг хүссэн түүхийн баримтаа Википедиа-гаар олох боломжтой. Тиймээс хүмүүсийн ой тогтоолт хурц байхаа больжээ.



12. Чөлөөт цаг
Чөлөөт цагаа ихэнхидээ интернэтэд өнгөрүүлэх болсон. Өөр юу ч хийх юм билээ?



13. Зургийн альбом
“Facebook” болон twitter” гэх мэт сайтууд аль хэдийн гэрэл зургийн альбом болжээ. Аялалаар авахуулсан зургаа найздаа харуулахын тулд онлайн хуудсандаа зургаа байрлуулахад л хангалттай.



14. Хамтдаа зурагт үзэх
Хэдэн арван жилийн өмнө ямар нэг сонирхолтой кино эсвэл нэвтрүүлэг гарахад гудамж хоосорч хүн бүр гэртээ байдаг байсан бол одоо интернэтийн тусламжтайгаар хэзээ ч хамаагүй үздэг болсон.



15. Нэвтэрхий толь
Мөн л хайлт хийхэд гараад ирэх бөгөөд гэртээ том том зузаан ном хадгалж зай эзлэх хэрэггүй болжээ.



16. Хөл бөмбөгийн тэмцээн
Хэрвээ та хөл бөмбөгийн тэмцээнийг шууд цацалтаар үзэж чадаагүй бол интернэтийн тусламжтай хэзээ ч хамаагүй дахин үзэж, тооны харьцааг мэдэж, торгон агшнуудыг харах боломжтой.



17. Хов жив
Одоо бол гэрт эсвэл найз нөхдийн дунд ямар нэг хов живийн яриа гарахаа больжээ. Үүнд зориулан тусгай онлайн хуудас бий болж энд хүссэн хов жив, цуу яриаг бичдэг байна.



18. Утасны дугаар
Таны ой тогтоолтонд одоо хэдэн хүний утасны дугаар байгаа вэ? Нэг удаа утсандаа дугаар хадгалснаар дахиж харах нь юу л бол...



19. Эмч нарыг хүндэтгэх
Хэдийгээр хүмүүс эмчид үзүүлж байгаа ч эмч дээр очихоосоо өмнө юуны түрүүнд интернэтээс хайж сайн судалгаа хийдэг. Заримдаа эмнэлэгт ирэхдээ өөрсдийнхөө оношийг тогтоочихсон байх явдал ч гардаг.



20. Гадаад хэл
Гадаад хэл дээр буй баримт, мэдээлэл одоо хэнийг ч айлгахаа больсон. Онлайн толь бичгүүд бүрэн дүүрэн зөв орчуулга өгөхгүй ч утгыг нь бол гаргачихдаг.



21. Хувийн амьдрал
Онлайн сайтын хуудсандаа хэрэглэгчид өөрсдийн хувийн амьдралын талаарх мэдээлэлээ ихээхэн бичдэг.



22. Чак Нориссын нэр хүнд
Чак Норрисын талаар олон тооны онигоо гарсан бөгөөд энэ бүхэн нь худлаа гэдгийг хүн бүр мэднэ.



23. Тоглоом
Сургуулийн насны хүүхдүүд өмнө нь цаас, харандаа барьж байгаад л уйтгартай хичээл дээрээ тоглодог байсан бол одоо энэ бүхэн мөн л гар утас интернэтэд шилжжээ.



24. Мэдээлэл
Мэдээ мэдээлэл дамжуулдаг сайт хүн бүрийн л утсан дээр байгаа болов уу. Харин зарим нэг сайн сэтгүүл, сонингийн газрын сайтуудаас хэзээ ч хэвлэлтэнд орохгүй мэээллийг олж болох юм.



25. Төвлөрөлт
Ямар нэг зүйлийг бичихдээ интернэтэд орохгүйгээр бичиж чадах эсэх нь эргэлзээтэй. Интернэтэд зочлоод анхаарлаа төвлөрүүлж ямар нэг зүйлийг хийхэд ихээхэн тэсвэр тэвчээр шаардлагатай.



26. Газар зүйн мэдлэг
GPS, газрын зургуудыг утсан дээр байрлуулах болсноор газар зүйн мэдлэг тийм ч их мэдлэгт тооцогдохоо больжээ.



27. Нууц авъяас
10 жилийн турш нууц авъяасаа мэдэхгүй явсаар нэг л мэдэхэд илэрчээ. Хэрвээ таны энэ нууц авъяасыг хүмүүс төдийлөн анзаараагүй бол Youtube дээр өөрийн бичлэгээ тавихад л хангалттай.



28. Төгсөлтийн дараах уулзалт
10 жил, Их сургууль төгссөний дараа уулзалт зохион байгуулдаг гэдгийг бид бүхэн мэднэ. Харин энэхүү уулзалтанд очихын тулд санаа зовох ямар ч хэрэггүй болжээ. Учир нь онлайн хуудсаар олон жилийн турш харилцаж нэг нэгнээ мартаагүй л байгаа шүү дээ.



29. Хөзөр
Өмнө нь чөлөөт цагаа өнгөрүүлэхийн тулд эдгээр хөзрүүдийг өрж тоглодог байсан бол одоо интернэтэд ороход л хөзрийн бүхий л төрлийн тоглоомууд бий.



30. Бооцоо тавих
Ямар нэг томоохон хөл бөмбөгийн тэмцээ, сагсан бөмбөгийн тэмцээн зэрэгт бооцоо тавихад олон урт дараалал хүлээх шаардлагагүй. Интернэтэд ороод л хэдэн товчлуур дарахад л хангалттай.



31. Өглөөний цай, өдрийн хоол, оройн унд
Өдрийн эсвэл оройныхоо ундыг ямар нэг сонирхолтой зүйл уншаад уух нь хөгжилтэй биш гэж үү?


Хэдхэн жишээ татхад, интернэт бидний амьдралд ингэж л нөлөөлсөн байна. Цаашид яах бол?...


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()