Та эдгээр 10 эрхэмтэй яг одоо ч утсаар ярих боломжтой

2018-01-11, 12:34
9,733

Дэлхий ертөнц улам л хөгжин цэцэглэж байна. Үүнийгээ дагаад бидний амьдралын хэв маяг хувьсан өөрчлөгдсөөр. Өмнө нь бид асуудлаа шийдэхийн тулд захиа занаа илгээж, хайртай дотны хүмүүстэйгээ ердөө утсаар ярихын тулд хэдэн өдөр оочерлодог байсан бол одоо та Доналд Трамп, Далай лам, Хатан хаан Элизабет гээд нөлөө бүхий эрхмүүд үрүү гэрээсээ ч утас цохиж болно гээд бод доо. Гайхалтай байгаа биз. Гэхдээ доорх жагсаалтын мэдээллүүд шинэчлэгдсэн байх магадлалтай бөгөөд хэрвээ та тэдэн рүү залгаж ярихаар шийдсэн бол компьютер эсвэл утсан дээрээ тусгай програм татаж суулгах нь санхүүгийн хувьд эрсдэл багатай гэдгийг зөвлөе.

Та эдгээр 10 эрхэмтэй яг одоо ч утсаар ярих боломжтой
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Барак Обама

Хэрвээ танд ерөнхийлөгч асан ноён Барак Обамад цаашид юу хийх, хэрхэн амьдралаа үр бүтээлтэй, амар амгалан өнгөрөөх талаар зөвлөгөө өгөхийг хүсвэл 202-456-1111 дугаарт холбогдоорой. 

Барак Обама

2 Пап лам

Өөрийн гэм нүглээ наминчлах эсвэл зүгээр л түүний ганган улаан гутал танд таалагдсан гэдгийг 16-р Бенедикт пап ламд хэлмээр байвал 39-06-6982 энэ дугаарт холбогдоход л хангалттай. 

Пап лам

3 Хатан хаан Элизабет

1952 оноос хойш өдийг хүртэл тэр том гүрнийг өөрийн гарт багтаан, бэлэг тэмдэг нь болж яваа түүний 60 дахь удаагийн хаан ширээнд залах ёслол 2012 онд болсон билээ. Түүнийг хүндэтгэж, мэнд мэдэхийг хүсвэл 44-020-7930-4832 дугаарыг тэмдэглээд аваарай.

Хатан хаан Элизабет

4 Далай лам

Тэрээр дэлхий дахинаа хүн чанар, шашны зөв ойлголтыг бий болгохын тулд ажиллаж байгаа нэгэн билээ. Нобелийн шагналт, АНУ-ын Конгрессийн алтан медальт, 100 гаруй хүндэт шагналтай Далай ламын дугаар 91-1892-221343 ажээ. Мөн тэрээр 79 гаруй тооны ном бичиж хэвлүүлсэн ба 50 жилийн өмнө цагаачилсан Энэтхэг улс дахь оффистоо байрладаг байна. 

Далай лам

5 Санта Клаус

Баярын үеэр TollFreeForwarding.com цахим хуудаснаас бяцхан хүүхдүүдэд Сантатай утсаар ярих боломж олгодог байна. Энэхүү тусгай үйлчилгээ нь ямар нэг төлбөргүй бөгөөд автомат Санта таны хүүхдээс шинэ жилээр ямар бэлэг авахыг хүсэж байгааг нь асуудаг гэнэ. Ингээд хүүхдийнхээ дуу хоолой бичигдсэн бичлэгийг та өөрийн мэйл хаяг уруугаа явуулах боломжтой аж.

Санта Клаус

6 Билл Гэйтс

Майкрософтод ажиллахаа болиод дэлхийн өнцөг булан бүрт зовж зүдэрч байгаа хүүхдүүдэд туслахад хамаг анхаарлаа төлөврүүлсэн тэрээр 206-709-3100 дугаар дээр байдаг гэнэ. Түүнтэй ярьж, энэхүү сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байна. 

Билл Гэйтс

7 Тайгр Вүүдс

АНУ-ын мэргэжлийн голфер түүн рүү мессеж илгээх хэрэг гарвал  904-285-3700 гэсэн дугаарыг ашиглаарай. Магадгүй танд голфын талаар зөвлөгөө хэрэгтэй ч байгаа юм билүү. Хэн мэдлээ.

Тайгр Вүүдс

8 Офра Винфри

Офрагийн шоуг амьдаар нь үзмээр байвал шууд өөрийнх нь  312-633-1182 дугаар руу залгаад хэлээрэй. Түүний студи нь Чикаго хотноо байрладаг аж.

Офра Винфри

9 Боно

Алдарт рок хамтлагийн ахлагч Боно өөрийн дуу хөгжим, энэрэнгүй үйлсээрээ олон нийтийн дунд нэлээд алдартай. Түүний энэ үйлсэд талархал илэрхийлэхийг хүсвэл Дублин дахь оффисийн 01 6777330 дугаар руу залган, менежерээр нь дамжуулан холбогдоорой. 

Боно

10 Доналд Трамп

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай холбогдон улс орны эдийн засгийн асуудал, Хойд Солонгостой хийх гэж буй гэрээ зэрэгт нь зөвлөгөө өгөхийг хүсвэл түүний Нью Йорк дахь оффисийн утас болох 212-832-2000 руу залгаж болно шүү.

Доналд Трамп

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()