Жинхэнэ Тарзан Холливудын анхааралд өртөхийн тулд бүхнийг хийж байна

2012-02-05, 21:47
12,655

Өмнөд Африкийн дархан цаазат газрын хамгаалагчаар ажиллаж байсан Де Вест Дю Туа нь ажлынхаа шаардлагаар жинхэнэ Тарзан болж хувирсан бөгөөд ширэнгэн ойн амьдралыг харуулсан кино-нд тоглож, дүрээ мөнхлөхийг мөрөөддөгөө нуудагүй нэгэн ажээ. Одоогийн байдлаар эрхэлсэн ажилгүй, 24 настай, культурист залуу тэрээр Намиби-д хүүхэд насаа өнгөрүүлэхдээ Тарзаны тухай зохиол, дэлгэцийн бүтээлийн бодит амьдрал дээрхи биелэл нь болохыг мөрөөддөг байна. Түүний эцэг нь Тарзаны адал явдлын тухай ном, комикс, зохиолуудыг цуглуулж, хүүдээ өгдөж байжээ. Харин өнөөдөр Де Вест Дю Туа нь Холливуудынхан түүнийг өөрийн шүтээн болох Тарзаных нь дүрд тоглуулна хэмээн итгэдэг байна.

Жинхэнэ Тарзан Холливудын анхааралд өртөхийн тулд бүхнийг хийж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


www.caak.mn (7 фото)
Де Вест Дю Туа: “Би маш олон талаараа Тарзантайт адилхан. Миний хамгийн сайн найз бол Шак гэдэг нэртэй заан байдаг, би хүмүүстэй гэхээсээ илүүтэйгээр сармагчин, тахи, ирвэс, матарнуудтай өдрийн ихэнхи цагийг хамт өнгөрүүлдэг”- гэжээ.
 
“Намайг хүмүүс бага зэрэг юмтай гэж бодож болох юм. Гэхдээ би бол зүрх сэтгэлдээ яг одоогийнхоо энэ амьдралаар амьдрах гэж төрсөн хүн гэдгээ мэддэг.”
 
 
www.caak.mn (7 фото)
 
Фермерийн аж ахуй эрхэлдэг, 53 настай аав Людольф, ээж Ида, ихэр ах дүүс Рудольф болон Жорж нарынхаа хамт амьдардаг Де Вест Дю Туа нь соёл иргэншлийн шуурганаас хол байж, ихэнхи цагийг зэрлэг байгальд өнгөрүүлэхээс гадна, шөнийн цагаар ойд ганцаараа хонодог байна. Тэрээр: “Би ой доторхи нэгэн модон дээр өөрийн гэсэн оромжийг барьсан. Тэнд байхдаа би өлсгөлөн ирвэс, могойноос айхгүй амарч чаддаг. Би ер нь ганцаарддаггүй. Гэхдээ надтай хамт ой доторхи оромжийг минь хуваалцах Jane гарч ирвэл би баярлах болно.”- гэсэн байна.
 
www.caak.mn (7 фото)
 
Де Вест Дю Туа –д охид бүсгүйчүүд их анхаарал халамж тавьдаг гэнэ. Магадгүй түүний булчинлаг, төгс бие галбиртай холбоотой байх. Гэвч тэрээр өнөөдрийг хүртэл өөрийн хайртай амьтадтайгаа “нүүр бардам” танилцуулах цор ганц зүрх сэтгэлийн эзэгтэйгээ хайсаар байгаа ажээ. Залуу тайлбарлахдаа: “Үдэшлэг, зугаа цэнгэлд дурладаг нэгэн би бишээ. Би нэг ч удаа согтож үзээгүй. Би ой модноос түүсэн жимс, ногоогоороо хоол хийж идэх дуртай. Тэр битгий хэл ямар шавж хорхойгоор хоол хийвэл сайхан амттай байдгийг би маш сайн мэддэг. Энэ Дэлхий дээр миний амьдралын хэв маягийг хүлээн зөвшөөрч, надад амьдралаа зориулах өвөрмөц бүсгүй заавал байгаа гэдэгт би итгэлтэй байна” -гэжээ.

 
www.caak.mn (7 фото)
 
2006 он Де Вест Дю Туа нь ихрийн өрөөсөнтэйгөө Их Британийг зорьж, хамгаалагч болон хүргэлтийн үйлчилгээний жолоочоор нэг жил орчим ажилласан байна. Харин өнөөдөр тэрээр Тарзаны тухай Холливуудын шинэ бүтээлийн од болох зорилгыг өмнөө тавиад байгаа юм. “Би 2007 оноос эхлэн энэ талаар дасгал сургуулилт хийж эхэлсэн бөгөөд өнөөдөр нилээн дэвшиж дээшилснээ мэдэрч байгаа. Саяхан би АНУ-гийн хэсэг сонирхолтой залуустай ярилцсан. Тэд намайг Тарзаны тухай киноны туршилтад орох урилгыг өгсөн. Эцсийн эцэст өөртэйгөө ижилхэн бодолтой хүмүүстэй танилцах үнэхээр сайхан санагдсан шүү. Харин эндэхийн хүмүүс бол надад эргэлзэж, миний амьдралын хэв маягийг ойлгодоггүй.“
 
www.caak.mn (7 фото)

Манай залуу гэхдээ Тарзаны адал явдлыг өгүүлэх сонирхогчийн бүтээлд тоглоод амжсан байна. Жейн-ий дүрийг түүний жүжигчин нь бүтээжээ.

 
www.caak.mn (7 фото)


Де Вест Дю Туа нь мөн бодибилдингийн тэмцээнд оролцож байсан аж.
 
www.caak.mn (7 фото)
 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()