Бүсгүйчүүдийн хийдэг хамгийн бохир зүйлс

Заримдаа охид бүсгүйчүүд бид өөрсдөө мэдэлгүй маш таагүй үйлдлүүдийг хийчихдэг шүү дээ. Тэдгээр зүйлс нь хэдийгээр энгийн, хэвийн үзэгдэл мэт боловч гадны нүдээр зарим хүмүүст үнэхээр таагүй сэтгэгдлийг төрүүлдэг байна. Мэдээж бүх охид тийм гэсэн үг биш л дээ. Ингээд та бүхэндээ бүсгүйчүүдийн гаргадаг нийтлэг алдаа, болон бохир үйлдлүүдийг танилцуулъя.

Бүсгүйчүүдийн хийдэг хамгийн бохир зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тэд өөрийн биеийг шинжих дуртай

Эрчүүд угаалгын өрөөнд хүндээр бие засаж байхдаа утсаараа оролдох, ном сэтгүүл уншиж болсныхоо дараа усаа татан, гараа угаадаг. Харин бүсгүйчүүдийн хувьд тэд өөрийн шээсний өнгө, элдэв залхаг байгаа эсэх тэрчлэн сарын тэмдгийн өнгө, хэмжээ, их бага гэхчлэн өөрсдийн бүхнийг шинжиж сонжиж, түүнээсээ үргэлж л ямар нэгэн зүйл оношилж, дүгнэж байдаг. Мөн нүүр болон шүдээ угаахдаа нүүрэн дээр нь элдэв батга гарсан эсэхийг нягталж, шахахыг нь шахаж цэвэрлэсээр маш их цагийг өөрсдийн ч мэдэлгүй дэмий үрчихсэн байдаг аж. 

Тэд өөрийн биеийг шинжих дуртай

2 Үсээ тогтмол угаадаггүй

Өдөр бүр үсээ угаах нэгэн байхад өнжөөд нэг, эсвэл 7 хоногтоо нэг угаах тохиолдол ч цөөнгүй. Энэ бүгд мэдээж маш олон шалтгаантай. Үсээ тогмол угаагаад байх боломжгүй, эсвэл үсний будаг эрт гарахаас сэргийлэх, эсвэл зүгээр л хуурай шампунь хэрэглэхийг зорих гэх мэт. Тэр бүрээс шалтгаалан үс тослогтох, хагтах, салаалах зэрэг асуудлууд гарч эхэлдэг юм.

Үсээ тогтмол угаадаггүй

3 Эмэгтэйчүүдийн цүнхэнд байхгүй зүйл гэж үгүй

Бүсгүйчүүдийн цүнхнээс юу л бол юу л гарна. Чихэр шоколад, хуурай идэх зүйл, шүдний сойз, үнэртэй ус, гутал тослогч, нүдний шил, косметикийн сав, дэвтэр ном гэхчлэн төрөл бүрийн зүйлс эмх замбараагүй байдаг. Зарим үед хугацаа нь дууссан зүйлийг ч анзаарч харалгүй хэрэглэсээр байх тохиолдлууд цөөнгүй. Ямар сайндаа л эрчүүд тэднийг “Гэрээ нүүлгээд явж байгаа юм уу” гэх вэ дээ...

Эмэгтэйчүүдийн цүнхэнд байхгүй зүйл гэж үгүй

4 Бикини вакс хийлгэдэггүй

Охид бүсгүйчүүдийн хувьд сүүлийн үед бикини ваксийг илүүтэй хийлгэж, эмзэг газрынхаа цэвэр цэмцгэр байдалд анхаарах болсон. Гэвч тогмол ийнхүү хийлгээд байх нь эрүүл мэндийн талаасаа тийм ч таатай биш ажээ. Түүний оронд үсээ хайчаар багасгах гэх мэт аргуудыг хэрэглэж болдог. Мөн цөөн хэдэн бүсгүйчүүдийн хувьд тухайн газрынхаа үсыг авалгүй хэт ургуулан, улмаар ариун цэврийн байдлаа бүрэн хангадаггүй байна.

Бикини вакс хийлгэдэггүй

5 Хөхний даруулгаа угаадаггүй

Ялангуяа хатуулга, өргөгч ихтэй даруулгын хувьд угаалгын машинд угаахад төмөр нь гарах, хэлбэрээ алдах зэрэг зүйлс түгээмэл тохиолддогоос зарим бүсгүйчүүд хөхөвчөө тэр бүр угаагаад байдаггүй байна. Хөхний даруулганд маш их бактери, нян хуримтлагддаг учраас 7 хоног бүр угаах хэрэгтэй ажээ.

Хөхний даруулгаа угаадаггүй

6 Юу таарснаа нүүрэндээ түрхдэг

Гадуур дэлгүүр хэсч явахдаа энэ тэндэхийн гоо сайхны бүтээгдэхүүний тест зэргийг зуршиж үзэн гартаа шороотой нүүрэн дээрээ түрхэж хэрэглэх нь цөөнгүй. Мөн заримдаа хямд төсөр, чанар муутай гоо сайхны бүтээгдэхүүн цуглуулах гээд байх хандлагатай.

Юу таарснаа нүүрэндээ түрхдэг

7 Олон нийтийн газар батгаа шахах

Олон нийтийн газарт байхдаа нүүрээ тольдож, гарсан батгыг ариун цэврийн шаардлага хангахгүйгээр тэр дор нь шахаж, нүүрээ улайлгадаг байна. Энэ нь таны бодож буйгаас ч сөрөг үр дагавар ихтэй  тул, цэвэр цэмцгэр орчинд шахаж, нүх агшаах арга хэмжээг авч байгаарай.

Олон нийтийн газар батгаа шахах

8 Биеийнхээ илүүдэл үсийг авах

Охид бүсгүйчүүдийн хувьд тулгардаг том асуудлын нэг бол биеийн илүүдэл үс шүү дээ. Ялангуяа зун цагт охид вакс хийлгэх, хусах гэх мэт арга хэмжээг авдаг. Гэвч хүйтэн сэрүүний улиралд биеэ хөсөр хаяж, тэр бүр илүүдэл үстэй тэмцээд байдаггүй билээ. Энэ нь бусад бүсгүйчүүдийн дургүйцлийг хүргэж, хэл амны бай болох шалтгаан болдог бол харин эрчүүдийн хувьд өөртөө арчаагүй, анхаарал халамжгүй нэгэн мэт харагддаг байна.

Биеийнхээ илүүдэл үсийг авах

9 Гоо сайхны хагалгаа хийлгэдэг

Ялангуяа өнөө үед охид бүсгүйчүүд гэлтгүй залуус хүртэл гоо сайхандаа ихэд анхаарч, косметик хагалгаанаас татгалзахаа больсон. Энэ нь нэг талаар хүмүүсийн өөртөө итгэх итгэлийг сэргээж, илүү сэтгэл ханамжтай амьдрахад нь тусалдаг. Харин нөгөөтэйгүүр амжилттай мэс заслууд мэр сэр гарч, үүнд донтох хандлага нэмэгдсээр байна.

Гоо сайхны хагалгаа хийлгэдэг

10 Хумс нь маш бохир байдаг

Охид бүсгүйчүүд хумсаа ургуулах, элдэв өнгө, шигтгээ оролцуулан будах сонирхолтой байдаг. Гэвч нөгөө талаар урт хумс нүдэнд харагдахгүй хэрнээ маш их бактери, нян үржих таатай нөхцлийг бүрдүүлж өгдөг байна. Тиймээс хумсны ариун цэвэрт сайтар анхаарч, завсар зай бүхнийг савандаж угаах хэрэгтэй гэнэ.

Хумс нь маш бохир байдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()