Монголд анх удаа гар утасны хамгаалалт McAfee-г оруулж ирлээ

2012-10-22, 17:53
13,628
Мобиком корпораци хэрэглэгчдийнхээ хүсэлтээр ухаалаг гар утас, таблетанд зориулсан МcAfee@R гар утасны хамгаалалтын програмыг Монголд анх удаа албан ёсны лицензтэйгээр дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт хэрэглэгчдийнхээ ухаалаг гар утас, таблетанд суулгаж эхэллээ. Та найдвартай хамгаалалтын систем бүхий утастай болмоор байгаа бол дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Монголд анх удаа гар утасны хамгаалалт McAfee-г оруулж ирлээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



МcAfee гар утасны хамгаалалтын програм нь 2012 оны 5-р сард Зүүн өмнөд Азийн орнуудын Мэдээллийн технологийн зөвлөл, Сингапурын Мэдээллийн технологиос зохион байгуулсан “Best Android Mobile Security App”-д тэргүүлсэн бөгөөд ухаалаг гар утас, таблетыг үйлдлийн систем, интернэт холболтоос үүсэх вирусын бүх төрлийн халдалтаас 24 цагийн турш хамгаалахаас гадна мэдээллийг цоожилж, утсаа алдсан, гэмтээсэн тохиолдолд таны утсанд хийсэн сим картын дугаар, байршил зэргийг мэдээлнэ.

Гар утаснаасаа цахим ертөнцөөр аялаж, гэр бүлийн фото зураг, найз нөхдийнхөө хөгжилтэй агшин, ажил хэрэгч уулзалт, утасны дугаар, и-мэйл хаяг гээд өөрт хэрэгтэй бүх мэдээллээ агуулдаг учраас ухаалаг гар утас, таблетыг Монголчууд маань маш ихээр хэрэглэх болсон билээ. Багагүй мөнгө зарж ухаалаг утас, таблеттай болсон хэрэглэгчиддээ үнэт мэдээлэл, гар утасны аюулгүй байдлыг нь найдвартай хамгаалах МcAfee хамгаалалтын програмыг санал болгож байна.

Дэлхийд шалгарсан МcAfee-гийн хамгаалалтанд та өөрийнхөө дугаарыг  бүртгүүлэхийн хүсвэл Мобикомын үйлчилгээний салбаруудад хандаарай. Нэг жилийн төлбөр нь 15,000 төгрөг. Энэхүү програмыг гар утсандаа суулгаснаар та гар утсаа алдах, гэмтээх, солих тохиолдолд утсанд хадгалагдсан бүх мэдээллээ дахин сэргээх, алсаас цоожлох, шаардлагатай мэдээллүүдийг устгах боломжтой бөгөөд гар утсаа алдсан тохиолдолд таны утсанд ямар дугаартай сим карт хийснийг утасны дугаар, газрын зургийн байршилтай нь мэдэх давуу талтай юм.

Ухаалаг утасны ухаалаг хамгаалалт МcAfee.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.mobicom.mn веб сайт болон 2211 лавлах утаснаас авна уу.





Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.