Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том цөмийн зэвсгийн туршилтууд

Хүн төрөлхтний олж нээсэн цөмийн зэвсгээс илүүтэй хор хөнөөл үзүүлэх хүчтэй зүйл дэлхий дээр үгүй билээ. Олон улс цөмийн зэвсгийг тодорхой хэмжээнд туршсан байдаг ч зөвхөн АНУ болон ЗХУ л 10 мегатонноос дээш цөмийн зэвсэг туршиж байжээ. Барагцаалбал эдгээр зэвсгүүд нь Нагасаки дээр хаясан бөмбөгнөөс хамгийн багадаа 500 дахин их хүчтэй гэсэн үг юм. Ингээд та бүхэнд хүний гараар үйлдэгсэн хамгийн том дэлбэрэлтүүдийн талаар хүргэе

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том цөмийн зэвсгийн туршилтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

9 Зөвлөлтийн туршилт. Дугаар 158, 168

1962 оны 8-р сарын 25 болон 9-р сарын 19-нд тус тус хоорондоо 1 сарын зайтай Зөвлөлт Холбоот Улс 158, 168 дугаартай цөмийн туршилт хийсэн байна. Уг туршилтууд хоёулаа Арктикийн далайн ойролцоо Оросын хойд арлын бүс болох Новая Земля-д хийгдсэн байна. Тухайн 2 туршилтад 10 мегатоннын цөмийн бөмбөг ашиглагдсан байна. Уг дэлбэрэлт нь төвөөсөө 2.8 км/кв радиуст байгаа бүх зүйлийг үнсэн товорго болгох чадалтай байсан ба 1754 км/кв орчим газарт 3-р зэргийн түлэгдэлт авчрахаар хүчтэй байжээ.

Зөвлөлтийн туршилт. Дугаар 158, 168

8 Иви Майк

1952 оны 11 сарын 1-нд Маршаллын арлууд дээгүүр Иви Майк-ыг туршжээ. Энэ бол дэлхийн хамгийн анхны устөрөгчийн тэсрэх бөмбөг бөгөөд 10.4 мегатоннын хүчтэй, Хирошима дээр хаясан бөмбөгнөөс 700 дахин хүчтэй байжээ. Иви Майкыг тэслэхэд уг бөмбөг байсан Элугелаб арал ул мөргүй алга болж 50-иад метр гүнзгий тогоо үүсгэсэн байжээ. Дэлбэрэлтээс үүдсэн мөөг хэлбэртэй үүл нь агаар мандалд 48 км өндөрт хүрчээ.

Иви Майк

7 Кастл Ромео

Ромео бол Кастл цувралын 2 дахь цөмийн туршилт бөгөөд 1954 онд туршигджээ. Бүх дэлбэрэлтийг Бикини Атолл-д хийсэн. “Кастл Ромео” 11 мегатоннын тэсрэх бөмбөг байсан ба уг цувралын 3 дахь хүчтэй туршилт байсан юм. АНУ туршилт явуулах аралгүй болж эхэлж байсан учраас Ромео-г задгай усан дээр турших анхны хэрэгсэл болгон бүтээж байв. Дэлбэрэлт нь 3км/кв радиуст байгаа бүхнийг үнсэн товрого болгох хүчтэй байв.

Кастл Ромео

6 Зөвлөлтийн туршилт. Дугаар 123

1961 оны 10-р сарын 23-нд Зөвлөлтүүд 123 дугаартай цөмийн туршилт явуулж 12.5 мегатоннын хүчтэй цөмийн зэвсэг туршжээ. Ийм хэмжээний тэсрэх бөмбөг 3.4км/кв радиусыг үнс нурам болгож 2106 км/кв газарт 3-р зэргийн түлэгдэлт үүсгэх хүчтэй байв. Энэхүү туршилтыг гэрчлэх ул мөр, зургийг нь нийтэд дэлгээгүй байна.

Зөвлөлтийн туршилт. Дугаар 123

5 Кастл Янки

Кастл Янки бол 954 оны 5-р сарын 4-нд явуулсан Кастл цувралын 2 дахь туршилт юм. Уг тэсрэх бөмбөг нь 13.5 мегатоннын хүчтэй байснаас гадна үүний цацраг идэвхт нөлөө нь 4 өдрийн дотор 11426 километрийг туулан Мексик хотод хүрсэн байдаг.

Кастл Янки

4 Кастл Браво

Кастл Браво бол 1965 оны 2-р сарын 2-нд дэлбэлсэн Кастл цувралын анхны бөгөөд хамгийн хүчтэй туршилт бөгөөд АНУ-ын түүхэнд болсон хамгийн том цөмийн дэлбэрэлт юм. Браво-г 6 мегатоннын хүчтэй байна гэж урьдчилан тооцоолсон боловч туршилтаын үеэр 15 мегатоннын хүчин чадалтай гэж хэмжигджээ. Үүний мөөгөн үүл нь агаарт 34км өндөрт хүрсэн бөгөөд АНУ-ын цэргийн хүчний буруу тооцооллоос болж Маршаллын арлуудын 665 оршин суугчдыг цацраг туяанд хордуулснаас гадна дэлбэрэлтийн газраас 128км зайд байсан Япон загасчдын аминд хүрчээ.

Кастл Браво

3 Зөвлөлтийн туршилт. Дугаар 173, 174, 147

8-р сарын 5-наас 9-р сарын 27 хүртэл ЗХУ Новая Земля дээр олон цуврал цөмийн туршилтууд хийжээ. 173, 174, 147-р туршилтууд нь дэлхийн 5, 4, 3 дахь хамгийн хүчтэй цөмийн дэлбэрэлт байсан байна. Эдгээр нь гурвуулаа 20 мегатоннын дэлбэрэлт үүсгэж Нагасаки дээр хаясан бөмбөгнөөс 1000 дахин илүү буюу 4.8 км/кв газрыг үнс нурам болгохоор хүчтэй байжээ. Энэхүү туршилтыг гэрчлэх ул мөр, зургийг нь нийтэд дэлгээгүй байна.

Зөвлөлтийн туршилт. Дугаар 173, 174, 147

2 Зөвлөлтийн туршилт. Дугаар 219

1962 оны 12-р сарын 24-нд ЗХУ 219-р туршилтаа Новая Земля дээр явуулжээ. Уг тэсрэх бөмбөг нь 24.2 мегатоннын хүчтэй байсан бөгөөд 5.8км/кв бүхнийг үнс болгож 3621км газарт 3-р зэргийн түлэгдэлт үүсгэхээр байжээ. Энэхүү туршилтыг гэрчлэх ул мөр, зургийг нь мөн адил нийтэд дэлгээгүй юм.

Зөвлөлтийн туршилт. Дугаар 219

1 Царь Бомба

1961 оны 10-р сарын 30-нд ЗХУ дэлхийд туршигдсан хамгийн хүчтэй цөмийн бөмбөгийг туршиж, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүчтэй дэлбэрэлтийг хийжээ. Дэлбэрэлт Хирошима дээр хаясан бөмбөгнөөс 3000 дахин хүчтэй байсан бөгөөд нөлөөнд нь 900 километрийн цаана байсан цонхнууд хагарч дэлбэрэлтээс үүдсэн гялбаан гэрэл нь 998 километрийн холоос харагдаж байжээ. Царь Бомба ойролцоогоор 50-58 мегатоннын хүчтэй байсан нь хоёрдох хүчтэй цөмийн дэлбэрэлтээс хэмжээгээрээ 2 дахин илүү байж. Ийм хэмжээний тэсрэх бөмбөг нь 10.2км/кв-ын хэмжээтэй тэсрэлт үүсгэж, тэсрэлтээс 6566км/кв зайд байгаа хүмүүсийг 3-р зэргийн түлэгдэлтэнд оруулахаар хүчтэй аж.

Царь Бомба

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()