Гоо сайхны мэс засал хийлгээгүй одууд

2015-04-11, 21:55
23,896
Сүүлийн үед алдартай одууд гоо сайхны хагалгааны эмч дээр шүдний эмчээс илүү их очих болсон билээ. Харин зарим нь өөрийн нас ахилтыг байгалийнх нь жамаар амсаж, үүнийгээ өөрийнхөө давуу тал болгож үзэх нь ч бий. Ингээд гоо сайхны хагалгаанд дургүй, түүнийг эсэргүүцдэг одуудын төлөөлөлтэй танилцацгаая.
Гоо сайхны мэс засал хийлгээгүй одууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Моника Белуччи
Одоо 50 настай бөгөөд тэрээр өөрийн нас болон гадаад төрхөндөө үргэлж сэтгэл хангалуун байдаг. ”Гоо сайхан гэдэг бол бурхны өгсөн бэлэг” -хэмээн тэрээр хэлж байсан байна. Зарим эмэгтэйчүүд залуу харагдахын тулд хагалгаа хийлгэдэгийг тэрээр ойлгодоггүй бөгөөд мэс заслын эсрэг байдаг ажээ.

www.caak.mn

2. Мишель Пфайффе
Одоо 56 настай бөгөөд гоо сайхны хагалгааны эсрэг байдаггүй ч гоо сайхны хагалгаа төгс хийсэн хүнийг олоогүй байгаа учир хагалгаанд орохоосоо татгалзаж байгаа гэнэ.

www.caak.mn

3. Кейт Бланшетт (45 нас)
Нэгэн сурвалжлагын үеэр манай нөхөр надаас салах гэж байгаа. Тиймээс би гоо сайхны хагалгаанд орно хэмээн наргиж байжээ. Кейт болон Эндрю Аптон нарын гэрлэлт асуудалгүй байгаа учир тэрээр гоо сайхны хагалгаанд орох төлөвлөгөөгүй байгаа бололтой.

www.caak.mn

4. Мерил Стрипп (65 нас)
Гоо сайхны хагалгаанд орж байгаагүй ч, үргэлж залуу харагдахыг хичээдэг. Түүнд гоо сайхны хагалгаанаас илүү чухал ажилууд бий.

www.caak.mn

5. Сьюзан Сэрандон (68 нас)
Гоо сайхны хагалгаанаас айдаг. Түүний хэлж байгаагаар арьсаа татуулах нь үргэлж “гайхсан харц”-тай мэт харагдуулдаг гэнэ.

www.caak.mn

6. Кевин Костнер (60 нас)
“Би үргэлж миний ардаас намайг муулж байгааг сонсдог. Гэхдээ би үргэлж наснаасаа залуу харагдаж чаддаг” гэжээ.

www.caak.mn

7. Опра Уинфри (61 нас)
Турахын тулд ходоод агшаах хагалгаанд орж байсан байна. Харин залуу сайхан арьс гэдэг бол байнгын арчилгаа шаардагддаг зүйл гэжээ.

www.caak.mn

8. Холли Бэрри (48 нас)
“Хамгийн шилдэг эмэгтэй дүр” –ээр Оскарын шагнал хүртсэн анхны африк-америк гаралтай эмэгтэй. Тэрээр Холливудын оддыг дуурайн гоо сайхны хагалгаанд орох нь буруу хэмээн үздэг.

www.caak.mn

9. Сальма Хайек (48 нас)
Үргэлж өөртөө анхаарал тавих хэрэгтэй хэмээн үзэж байгаа гэнэ. Учир нь эмэгтэй хүн бүр өөрийгөө хайрлах эрхтэй бөгөөд гоо сайхны хагалгаа гэдэг тийм ч сайхан зүйл биш хэмээн хэлсэн байна.

www.caak.mn

10. Брэд Питт (51 нас)
Эргэн тойронд түүнийг гоо сайхны хагалгаанд орж байсан гэх яриа маш ихээр гардаг байсан байна. Харин тэрээр энэ бүхэнд “Би сайн генетиктэй төрсөн нь миний аз” хэмээн хариулдаг байжээ.

www.caak.mn

11. Жоди Фостер (52 нас)
Гоо сайхны хагалгаа түүнд зориулагдаагүй гэж үздэг байна. “би өөрөөрөө бахархдаг бөгөөд байгаа чигээрээ л өөрийгөө магтах дуртай” гэжээ.

www.caak.mn

12. Жулианна Мур (54 нас)
"Сайхан харагдахыг хүсдэг байсан хүмүүсийг хэзээ ч шүүмжилж байгаагүй ч гоо сайхны хагалгаа тэдэнд туслана гэж бодохгүй байна. Гоо сайхны хагалгааны дараа тухайн хүмүүсийн нүүр царай бодит бус харагддаг бөгөөд энэ нь тийм ч таатай биш байдаг" -гэжээ.

www.caak.mn

13. Роберт де Ниро (71 нас)
"Нас ахихдаа санаа зовох зүйлгүй байх хэрэгтэй. Энэ бол байгалийн жам” -гэжээ. Тэрээр илүү үрчлээнээсээ арилахын тулд хэзээ ч, гоо сайхны хагалгаанд орохгүй гэдгээ амласан байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()