Найз залуу тань хүүхэдтэй болоход бэлэн үү?

Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд, одоо үерхэж буй найз залуудаа итгэж болох болов уу?, тэр миний заяаны хань мөн үү? Бид хамтдаа сайхан амьдарч чадах болов уу? гэхчлэн маш олон зүйлсэд толгойгоо гашилгадаг. Тэгвэл та яагаад доорх асуултыг хайртаасаа асууж болохгүй гэж? Бүсгүйчүүд эрчүүдийг бодвол хамаагүй уян зөөлөн, эмзэг байсаар ирсэн. Тиймээс ч хэрвээ та иймэрхүү зүйлсэд сэтгэлээ чилээж байгаа бол, бидний мэдээлэлд анхаарлаа хандуулж, найз залуугаасаа дараах асуултуудыг асууж үзээрэй.

Найз залуу тань хүүхэдтэй болоход бэлэн үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хэрвээ би жирэмсэн болчихвол чи яах вэ?

Та найз залуугаасаа эл асуултыг асуугаад царайны хувирал, байр байдлыг нь ажиглаад үзэхэд гэмгүй. Учир нь эрчүүд гэр бүлийн асуудал, түүнчлэн хүүхдийн тал дээр маш хатуу байр суурьтай байдаг. Хэрвээ таны найз залуугийн байр байдал таагүй, онцгүй талдаа байвал тэр хүүхэдтэй болоход бэлэн биш, эс бөгөөс тантай гэр бүл болох сонирхолгүй байна гэсэн үг юм.

Хэрвээ би жирэмсэн болчихвол чи яах вэ?

2 Хүүхдээ яаж өсгөх үү?

Хүн бүр л хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд өсгөж, хүмүүжүүлэхийг хүсдэг. Тиймдээ ч хэрвээ та найз залуутайгаа багагүй хугацааг өнгөрүүлсэн, түүнтэйгээ цаашдын амьдралаа холбохыг хүсэж байгаа бол дээрх асуултыг ая эвийг нь тохируулж байгаад нэг асуугаад үзэх хэрэгтэй. Эрчүүд хэзээд өөрийн мэдэлгүй үзэл бодлоо царайны өнгөн дээрээ илэрхий харуулчихдаг гэдгийг ч та юу эс андах вэ...

Хүүхдээ яаж өсгөх үү?

3 Хүүхэддээ ямар нэр өгвөл дээр вэ?

Яг л "Би чамд хайртай" кинон дээр "Хоёулаа хүүхдээ эрэгтэй ч байсан, эмэгтэй ч байсан “Золбоо” гэж нэрлэнэ шүү" гэдэг хэсэг шиг эвгүй зүйл болохвий. Хэрвээ найз залуу тань хүүхдийн талаар хэтэрхий эмзэг хүлээж авч байвал, мэдээж таны сэтгэлийг гонсойно. Тиймээс хосууд эртнээс өөрсдийн харилцааг илэн далангүй байлгаж, үзэл бодлоо чөлөөтэй хуваалцаж байх хэрэгтэй юм.

Хүүхэддээ ямар нэр өгвөл дээр вэ?

4 Хэрвээ бидний эцэг эх дургүйцвэл яах уу?

Бүсгүйчүүдээс илүү залуус иймэрхүү зүйлсээс болж, найз бүсгүйнхээ сэтгэлийг харлуулах нь элбэг. Хэрвээ найз залуу тань иймэрхүү асуултыг булзайруулж, ээж аав, эмээ өвөө уурлана гээд эхэлвэл та түүнд итгэж болох эсэхээ дахин нэг тунгаагаарай.  Жинхэнэ эр хүн хайртай бүсгүй, үр хүүхдийнхээ төлөө юуг ч хийхэд бэлэн байдгийн жишээг олон сайхан эрчүүд амьдралаараа харуулж явна.

Хэрвээ бидний эцэг эх дургүйцвэл яах уу?

5 Хүүхдээ ямар орчинд өсгөе гэж бодож байна?

Мэдээж ихэнх хосууд амьдралаа тэгээс эхэлж, үр хүүхэдтэй болон, элэг бүтэн, дутагдах гачигдах зүйлгүй сайхан амьдрахыг хүсдэг шүү дээ. Гэтэл зарим эрчүүд ирээдүйд учирч болох хүндрэл бэрхшээл, саад тотгороос зайлсхийдэг нь хүн чанаргүй хэрэг гэж дүгнэж болмоор...

Хүүхдээ ямар орчинд өсгөе гэж бодож байна?

6 Хүүхдээ яавал зөв хүмүүжилтэй болгох вэ?

Найз залуу тань үнэхээр л танд хайртай, цаашдаа хамт амьдрахыг хүсвэл таны асуултанд маш дэлгэрэнгүй, аз жаргалтай хариулах болно. Хүүхдээ төрөхөөр тийм нэр өгнө, ийм тийм цэцэрлэг сургуульд сургана гээд л... Түүний ярианы өнгө болон нүднийх нь харцнаас аз жаргал, хайр мэдрэгдэх болно.

Хүүхдээ яавал зөв хүмүүжилтэй болгох вэ?

7 Би нохой тэжээмээр байна...?

Зарим хосууд хүүхдээ багаас нь биеэ даасан, амьтанд энэрэнгүй ханддаг, аз жаргалтай болгохын тулд гэрийн тэжээмэл амьтан, тэр дундаа нохойг илүүтэй тэжээдэг. Хэрвээ найз залуу тань энэ асуултанд бодлогширон, хэрвээ нохой авбал хүүхэд урчих болов уу? яах бол гэхчилэн санаа чилээн хариулвал тэр залуу таны итгэлийг алдахгүй бизээ.

Би нохой тэжээмээр байна...?

8 Төрөхийн хүндрэл гарвал яана аа?

Төрөх үхэх хоёр ижил хэмээн хүмүүс ярьдаг. Тиймдээ ч тулгар эх айхтар хүндрэлгүй, хоёр яс салвал, түүний хойно гэр бүл, нөхөр нь үнэхээр аз жаргалтай байдаг. Хэрвээ найз залуу тань асуултанд “Битгий санаа зовоо, чи минь чадна” гэхчлэн эерэгээр намдуухан хариулвал тэр ирээдүйдээ итгэлтэй байгаагийн шинж юм.

Төрөхийн хүндрэл гарвал яана аа?

9 Хэрвээ намайг жирэмсэн байхад, чи хаа нэг тийшээ явах хэрэг гарвал яах вэ?

Энэ мэдээж аль алиных нь хувьд амаргүй юм. Учир нь үнэхээр л амьдралын шаардлагаар эхнэр хүүхдээ орхиод явах хэрэг гарвал хосууд тухайн үедээ ярилцаад шийдэж болно. Харин жирэмсэн болохоосоо өмнө ийнхүү асуухад, найз залуу тань болноо, юу гэж тэгэх юм бэ? Би та хоёрыгоо орхихгүй зэрэг үгсийг сэтгэлээсээ хэлж байвал та түүнд итгэж болно гэсэн үг.

Хэрвээ намайг жирэмсэн байхад, чи хаа нэг тийшээ явах хэрэг гарвал яах вэ?

10 Харилцаагаа бат бөх байлгахын тулд хоёулаа яавал дээр вэ?

Хосууд аз жаргалтай байхын нууц нь, ердөө л хоёр биендээ итгэж, тулгарсан асуудал бүрийг ярилцан, хамтдаа даван туулахад оршино. Тиймээс та энэхүү асуултыг хэдийд ч найз хөвгүүнээсээ асууж болно. Харин түүний хариулт таны зүрх сэтгэлийг хэрхэн догдлуулж, итгэл төрүүлж чадахаас таны шийдвэр хамаарна.

Харилцаагаа бат бөх байлгахын тулд хоёулаа яавал дээр вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()