Дэлхийн хамгийн үнэтэй Гамбургерууд

2012-07-28, 03:55
17,307

Уг нь ертөнцийн хувьд бүх зүйл эрх тэгш, ямар нэгэн хязгааргүй байдаг гэлцдэг. Гэтэл хүмүүс бид л анги давхарга, зиндаа зааг, хэмжээ хязгаар, дүрэм журмыг тогтоож, өөрсдийн амьдралаа улам хэцүү болгосоор байдаг хойно яая гэх вэ. Мэдээж ямар ч хууль дүрэмгүй байвал нүгэлт хүний амьдрал улам л хэцүү болох байх. Түргэн хоол хүртэл дотроо олон янзын үнэтэй байдаг ажээ. Гэвч бүх зүйл эрх чөлөөтэй, хүн бүр хайраар бялхсан байвал амьдрал илүү сайхан байх байсан гэдэг философид би итгэдэг. Ямартай ч бүгдээрээ анги зиндаатай хорвоо дээрхи хамгийн үнэтэй Бургеруудтэй танилцацгаая. Нөгөө талаас нь харвал бид өөрсдийгөө хангалттай үнэлж, хөдөлмөрөө бяцхан зүйлээр ч болов чимж чадвал юуг ч хамгийн үнэтэй болгож чадна. Бас мөнгөтэй болж чадна...

Дэлхийн хамгийн үнэтэй Гамбургерууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



10. McGuire's Grand Burger
Үнэ нь: 100$

Хаана зардаг: McGuire's Irish Pub, Пенсильвани, Флорида, АНУ,
Юу нь онцгой вэ?: Үхрийн махны нухаштай жирийн нэгэн энэ бургерийг Moet & Chandon оргилуун дарстай өгдөг.



9. Сая рупигийн бургер
Үнэ: 108$

Хаанаас авч болох вэ?: Four Seasons зочид уудал, Жакарта, Индонез,
Онцлог нь юунд байдаг: Фуа-гра, Портобелло мөөг болон солонгос лийртэй бургер.



8. The DB Royale Double Truffle Burger / Трюфельтэй хос бургер
Үнэ: 120$
Хаанаас авч болох вэ?: Нью Йорк дахь DB Bistro Moderne болон Лас Вегас дахь Daniel Boulud Brasserie,
Онцлог нь юунд байдаг: Улаан дарсанд дэвтээсэн мах, ялз болгосон хавирга, фуа-гра, жимс ногооны үрний цуглуулга, бүтэн хар трюфель.




7. Richard Nouveau Burger
Үнэ: 175$
Хаанаас авч болох вэ?: Нью Йорк дахь Wall Street Burger Shoppe
Онцлог нь юунд байдаг: Цэвэр алтыг дээрээс нь цацаж, хар трюфель, фуа-гра-гаар хачирласан.



6. The Burger
Үнэ: 200$
Хаанаас авч болох вэ?: Лондонгийн хойд хэсэгт байдаг Burger King-ийн цор ганц салбарт байдаг.
Онцлог нь юунд байдаг: Орцонд нь японы тусгай жороор бэлтгэсэн Wayguүхрийн мах, цагаан трюфель, PataNegraмахны хэсгүүд, Cristal төрлийн сонгино, дээд сортын бальзамын уксус, салат, Хималайн ягаан давс, цагаан дарс, майонез шингээсэн сонгино болон цагаан трюфелэн түрхэцтэй талх зэрэг ордог байна.



5. Serendipity Burger
Үнэ: 295$
Хаанаас авч болох вэ?: Нью Йорк дахь Serendipity 3 кафе,
Онцлог нь юунд байдаг: 10 төрлийн өвсний найрлагатай тос болон трюфелийг шингээсэн Японы Waygu үхрийн мах, алдарт Жеймс Монтгемеригийн чеддер бяслаг, хар трюфель, өндгөнд хутгасан цагаан трюфель, Кампаньи масло, дээд зэргийн талх, дээд сортын икраны цуглуулга зэрэг орцонд нь багтдаг. Түүнчлэн үйлчүүлэгчдийн хүсэлтээр бриллиант болон алттай шүдний чигчлүүрийн хамт дагалддаг байна.



4. Absolutely Ridiculous Burger / Туйлын утгагүй бургер
Үнэ: 499$
Хаанаас авч болох вэ?: АНУ-ын Мичиган муж дахь Mallie's Sports Bar & Grill
Онцлог нь юунд байдаг: аварга том мах болон талх бүхий Гиннесийн номонд орсон бургер.



3. Douche Burger
Үнэ: 666$

Хаанаас авч болох вэ?: Нью-Йорк дахь 666 Burger (дугуйн дээрхи бургер кафе)
Онцлог нь юунд байдаг: Кобе пирожок доторхи фуа – гра-г оргилуун дарс шингээсэн Грюйер бяслаганд боож, омар, трюфель, түрс, барбекю соусыг нэмж өгсөн. Кофе үнэгүй дагалддаг.



2. Kobe Beef and Maine Lobster Burger
Үнэ: 777$

Хаанаас авч болох вэ?: Лас Вегас дахь Le Burger Brasserie
Онцлог нь юунд байдаг: Кобе үхрийн мах, карамелэн сонгино, бри бяслаг, шаржигнуур прошутто, 100 жилийн настай бальзамын уксус, Rose Dom Perignonоргилуун дарс.



1. FleurBurger 5000
Үнэ: 5000$

Хаанаас авч болох вэ?: Лас Вегас дахь Fleur de Lys, Mandalay Bay
Онцлог нь юунд байдаг: Орцонд нь тусгай трюуелийн соустай фуа-гра, хар трюфельтэй талх ордог. 1990 оны, нэг шил Chateau Petrus дарс дагалдаж ирдэг байна. Ийм үнэтэй бургер идсэн хүн дарсны хундагыг нь халааслаад гарахад буруудахгүй байх.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()