Хүүхэдтэй болж чадахгүй байгаа хосууд үүнийг заавал уншаарай!

Олон мянган жилийн өмнө Хятадын мэргэн ухаантнууд мөнх амьдрал болон сексийн идэвхтэй амьдралыг хэрхэн бий болгох талаар судалж, нэгэн аргыг олж нээсэн байдаг. Тус арга нь өн эртнээс өнөөг хүртэл хүмүүсийн дунд хэрэглэгдэж, алдаршсаар яваа юм. Энэхүү арга нь сексийн амьдралыг идэвхтэй болгож, үр бүрэлдүүлэх боломжийг нээх төдийгүй үүрдийн мөнх удаан амьдралыг бэлэглэдэг байна. Харин та хүүхэдтэй болж, сексийн амьдралаа амттай болгохыг хүсч байвал энэхүү мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. 

Хүүхэдтэй болж чадахгүй байгаа хосууд үүнийг заавал уншаарай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүүхэдтэй болгох арга

Хүн бүхэнд биологийн нас гэж байдаг бөгөөд үүнийг ясны бүтэц, араг яс, биеийн ерөнхий байдал зэргээс таньж мэдэхээс гадна "анус"-аар мэдэж болдог байна. 

Анусын булчин суларч, муудаж байгаа нь ханиалгах, найтаалгахад илэрдэг. Бие сульдаж, анусаа хянах боломжгүй болдог аж. Харин таны биологийн нас өндөр бол, анусны булчин суларч, хөдөлгөөнийг хянах чадвар нь буурдаг байна.

Харин эртний Хятадуудын "бугын" дасгалыг хийснээр, анусын булчинг чангалж, биологийн насыг багасгах төдийгүй сексийн амьдралыг илүү идэвхтэй болгоно гэдэгт итгэдэг байжээ. Хамгийн гол нь үр тогтох боломжыг улам бүр нэмэгдүүлдэг болохыг хэрхэвч мартаж болохгүй. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст ижил үйлчлэх төдийгүй эрүүл мэнд, сексийн амьдрал, гэр бүлийг хамтад нь цогцлоох төгс арга юм. 

Хүүхэдтэй болгох арга

2 Эрчүүдэд зориулсан "бугын" дасгал

Дасгалыг хэрхэн хийх вэ?

Хоёр гарынхаа дунд хурууг гавлын ясны доор буюу зурагт үзүүлсэн хэсэг дээр дарж иллэг хийх бөгөөд 49 удаа тойрог хэлбэрээр дарж эргүүлээрэй. Энэ нь баруун болон зүүн тархийг дэмжиж, мэдрэлийн системийг ажиллуулдаг байна. 

Хамраараа гүнзгий амьсгаа авах бөгөөд энэ нь аарцагны булчинг чангалж, 7 булчирхайг дэмжин, үйл ажиллагааг нь сайжруулдаг аж. Та 15 секундын турш, хамраараа гүнзгий амьсгаа аваарай.

Амьсгалаа түгжиж, 10 секунд барих хэрэгтэй. Ингэснээр энерги бүх биеэр тарж, бүхэлд нь таныг сэргээх болно.

Дараа нь амаараа амьсгаа авч, бүх биеэ тэгш, эгц байлгаарай. Энэ нь стресс бухимдлыг тайлж, таныг тайвшруулах үйлчилгээтэй бөгөөд биеийн булчинг амраана. 

Эдгээр дасгалыг тус бүр 21 удаа давтаж хийгээд, орондоо орж унтаарай. 

Эрчүүдэд зориулсан "бугын" дасгал

Та зурагт үзүүлсэн цэгүүд дээр дарснаар, дотоод эрхтнүүдийн ажиллагааг сайжруулж, улам бүр идэвхжүүлэх болно. 

Мөн аарцгийн булчин чангарч, хүчтэй болсноор, хамгийн түрүүнд үзүүлэх нөлөө бол сексийн амьдралд ахиц дэвшил гарч, хүүхэдтэй болох магадлал нэмэгддэг байна. Нэг ёсондоо эр бэлгийн эсийн үйлдвэрлэл нэмэгддэг. Үүнээс гадна эрэгтэй хүний үржлийн явцыг сайжруулахын тулд нэмэлт тэжээл авч байх хэрэгтэй. Ингэхдээ С витамин болон цайрыг түлхүү хэрэглэж, эр бэлгийн эсний боловсруулалтыг дэмжээрэй. Та өдөрт 2000-6000 мг С витамин биедээ хуримтлуулж байх ёстой юм.

Хүн долоо хоногт 5 удаа, 45 минутаар дасгал хийхэд үр боловсруулах түвшин харьцангуй өсдгийг эрдэмтэд батлаад байгаа юм. Ингэснээр тухайн хүн илүүдэл жин, стресс бухимдал зэргээс хол байж чадах тул эр бэлгийн эсийн тоо өсч, ертөнцөд нэгэн бяцхан үр бүрэлдэх боломжтой ажээ. 

3 Эмэгтэйчүүдэд зориулсан "бугын" дасгал

Хэрхэн дасгал хийх вэ?

Хоёр гарын дунд хуруугаа зурагт үзүүлсэн цэг дээр байрлуулж, дарах хэрэгтэй. Ингэхдээ 36 удаа тойрог чиглэлээр эргүүлж, эрч хүч, энергиэ тараах ёстойг анхаараарай.

7 секундын турш гүнзгий амьсгаа авч, 7 секунд амьсгалаа түгжиж, 7 секунд амьсгаагаа гаргаж, биеэ бүхэлд нь чөлөөлөөрэй. Энэ нь таныг сэргээж, биеийн энергийг тарааж, тэнцвэржүүлнэ. Мөн сексийн амьдралд чухал нөлөөг үзүүлэх бөгөөд хүүхэдтэй болох хүсэлтэй эмэгтэйчүүдэд том тус хүргэх болно. Тус дасгалын хийхдээ нуруугаа цэх болгож, урагш харан зогсох бөгөөд 20 удаа давтаж хийгээрэй. 

Та өөртөө хэдхэн минутын зарцуулж тус дасгалын хийснээр, эрүүл энх урт удаан амьдраад зогсохгүй, эрдэнэ болсон үр удмаа үлдээх боломж үүсэх юм. 

Харин та үтрээгээ бариу чанга болгож, сексээс илүү их таашаал авахыг хүсч байвал "Кигел"-ийн дасгалыг хийх хэрэгтэй. Та тус дасгалыг өдөрт хоёр удаа 3 сарын хугацаанд хийгээрэй. Дээш харж хэвтээд, аарцгийн булчингаа чангалж, 3-10 секунд байлгаад 1-5 секунд амарна. Энэ маягаар дасгалаа 10-20 удаа давтаж хийхэд хангалттай. 

Эмэгтэйчүүдэд зориулсан "бугын" дасгал

Танд аз жаргал хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()