Хятадын түүхэн дэх хамгийн аварга эмэгтэйн цогцсыг 37 жил хадгалсан нь...

Хүмүүсийн өндөр намын харьцаа янз бүр байдаг ч энэхүү Хятад эмэгтэй зөвхөн улсдаа төдийгүй дэлхийн түүхэнд үлдэхээр онцгой нэгэн байсан юм. Ингээд түүний цогцсыг юуны учир 37 жил хадгалсан шалтгааныг хүргэж байна.

Хятадын түүхэн дэх хамгийн аварга эмэгтэйн цогцсыг 37 жил хадгалсан нь...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Цаг хугацаа болон дэвшилтэт технологийн тусламжтайгаар бидэнд судлахгүй мэдэхгүй зүйл ховор болсон цаг үед амьдарч байгаа ч нууцлагдмал тайлагдаагүй хачин жигтэй зүйлс мөн цөөнгүй билээ. Хорвоо ертөнцийн сонин хачинг байтугай хүний биеийн судалж дуусаагүй нууц ч их байдаг. 

Хүний биеийн анатомоос тархи бол хамгийн нарийн төвөгтэй хачин бүтэцтэй нь билээ. Тархин дахь мэдрэлийн бүтэц нь эмх замбараагүй зохион байгуулалттай ч хоорондоо яг таарч тохирсон байдаг нь хачирхалтай.

Та магадгүй урьд өмнө нь яагаад зарим хүмүүс хэт өндөр харин зарим нь хэт намхан байдаг талаар гайхаж байсан байх. Харин хариулт нь ихэнх үед тухайн хүний генетиктэй холбоотой байдаг билээ.

Хэвийн төрсөн ч хэвийн бус өндөр

1964 онд Хятадын Хунан мужийн жижиг тосгонд нэгэн бяцхан охин мэндэлжээ. Хэдий охин Зэн Жинлян гэдэг энгийн нэр авсан ч түүний амьдрал огтхон ч энгийн байгаагүй юм. Охиныг төрөх үед Хятадын хөдөө тосгон орчмын амьдрал нэлээд ядуу байсан учир хүүхэд өвдөхөд эмнэлэг явж үзүүлэх боломжгүй байдаг байжээ. Зэн Жинлян өөрийн тос биеэсээ болоод тосгоныхоо хамгийн содон хүн байсан ба хүмүүс түүнийг хараад ихэд гайхдаг байсан гэдэг. Охин үнэхээр хэт өндөр байжээ. Ингээд нутгийн иргэд Зэн Жинляныг “Аварга эмэгтэй” гэж хочлох болжээ.

Үнэндээ Зэн Жинлян төрөхдөө бусдын л адил хэмжээтэй энгийн бяцхан охин байсан. Харин 5 настай байхдаа л үеийнхээ хүүхдүүдээс хэт өндөр болсон байж. Харин хүмүүс охиныг өсөлт сайтай хүүхэд гэхээс өөр зүйл бодож байгаагүй байна.

Харин Зэн Жинлян өсвөр насанд хүрсэн цагаас л бусдын анхаарлыг илт татах болжээ. Учир нь охин 14 настайдаа 2 метр 34 см хүрсэн байжээ. Харьцуулбал Хятадын алдарт сагсчин Яао Минаас 8 см өндөр байсан гэсэн үг.

Энэ үеэс нутгийн иргэд түүний өндөр огтхон ч хэвийн үзэгдэл биш гэдгийг ухаарсан байна. Ингээд охины биед ямар нэгэн асуудал байгаа гэж үзэн эмнэлэгт үзүүлэх гэсэн ч тухайн үеийн эдийн засгийн хүндхэн байдлаас болоод нарийн үзлэгт орж чадахгүй байжээ.

Аварга эмэгтэйн хэт өндрийн зовлон

Зэн Жинляны өндөр бие нь түүнд огтхон ч сайн зүйл дагуулаагүй харин ч түүнд дараа болдог байжээ. Юуны түрүүнд охинд таарах хэмжээтэй хувцас гэж байхгүй учир байнга өөртөө хувцас хийж өмсдөг байсан. Түүний өсөлт маш хурдан байсан учир хувцас дорхноо багаддаг байв. Түүнээс гадна хоол хүнсний хэрэглээ нь ч энгийн хүмүүсээс хэд дахин илүү байсны зэрэгцээ 4 мөч нь хэт уртаас болж олон зүйлийг хийхэд хүндрэлтэй байдаг байсан гэдэг.

Зэн Жинлян олонд танигдаж, зарим нэг хүмүүс түүний өндрийг сагсан бөмбөгт хэрэгтэй гэж үзэн удалгүй энэхүү спортод уригдан орсон байдаг. Ингээд дасгалжуулагч нь охиныг ирээдүйн сайн сагсчин болгоно гэсэн чинь хүсэлтэйгээр бэлтгэлийн эхлүүлсэн байна.

Харамсалтай нь охинд бэлтгэл нь огт тохирохгүй байсан юм. Охин хэдий өндөр ч түүний биеийн байдал сайн биш байсан ажээ. Үргэлжлүүлэн бэлтгэл хийсээр байвал түүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөхөөр байсан тул охиныг нутаг буцаахаас өөр сонголт үлдээгүй байна.

Залуухан охин хорвоогоос одов

Охин нутагтаа ирсэн ч биеийн байдал нь огт дээрдэхгүй байлаа. Харин ч улам туниа муутай болсоор байжээ. Ингээд охины ар гэрийнхэн түүнийг яаралтай эмнэлэгт хүргэж нарийн шинжилгээ хийлгэсэн байна. Энэ үед л охиныг ямар учиртай болохыг олж мэдсэн бөгөөд Зэн Жинляний хэт өндрийн шалтгаан гигантизм буюу өсөлт зогсохгүй байх өвчин байжээ. Тухайн үед хүмүүс энэ өвчний талаар сонсож ч байгаагүй бөгөөд Зэн Жинлян охиноос л мэддэг болж.

Ингээд эмч нар аварга болон одой өвчний талаар судалжээ. Нэг нь хэт өндөр том болдог бол нөгөө нь хэт намхан жижигхэн чигээрээ үүрд үлддэг байна. Зэн Жинлян охины тархинд хавдар ургаснаас ийнхүү аварга болох өвчин туссан байжээ. Энэ хугацаанд өвчин улам л хүндэрсээр байв. Ингээд 80-аад оны эхээр Зэн Жинлян охин тархины хавдраас болж гэнэт цус алдан нас барсан байна. Энэ үед охин дөнгөж 18 настай байжээ.

Зэн Жинлян охиныг нас барсны дараа түүний шарилыг оршуулж эсвэл чандарлаагүйд хүмүүс ихэд гайхацгаасан юм. Нутгийн ёс заншлаар бол нас барсан хүнийг заавал газарт оршуулах эсвэл чандарладаг байна. Харин охины цогцсыг эмнэлэгт 37 жил хадгалсан нь хүмүүсийн хувьд асуулт чигээрээ үлдсэн.

Хожим охины эцэг эх асуултын хариуг дэлгэсэн байна. Тэд хэлэхдээ охин Зэн Жинлян нь өөрийн биеэрээ нийгэмд хувь нэмрээ оруулахыг хүсэж, цогцсоо сайн дураар эмнэлэгт судалгааны ажилд зориулсан гэнэ. Ингээд эцэг эх нь охины сүүлийн хүсэлтийг биелүүлж эмнэлэгт үлдээж аварга өвчнийг эмчлэх судалгаанд үлдээсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()