СААК КОНТЕНТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ирээдүйн суутан болох хүүхдийн 11 шинж

Зөвхөн IQ  өндөртэй байх нь суут хүний шинж биш гэж эрдэмтэд ярьдаг. Хүүхдийн оюун ухааны чадамжийг зөвхөн тестээр тодорхойлчих боломжгүй. Гэхдээ хүүхдийн ирээдүйд нэртэй зураач, эсвэл амжилттай бизнесмэн, дэлхийн түвшний улстөрч болох шинжүүд багаас нь тодордог гэнэ шүү. Гагцхүү хүүхдийнхээ авьяасыг цагийг нь олж таниад дэмжин хөгжүүлэх л хэрэгтэй.

Ирээдүйн суутан болох хүүхдийн 11 шинж Хадгалах

"Хувьсгалын эцэг" Эрнесто Че Гевара гэж хэн байв?

Кубын хувьсгалаар олонд танигдаж, улмаар зүүний үзэл санааны зуун дамнасан бэлгэ тэмдэг болсон Аргентин гаралтай, физикч мэргэжилтэй Че Геварагийн талаар мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Тэрээр зөвхөн Кубад биш Африк, Өмнөд Америкийн орнуудад коммунист хувьсгал хийхээр оролдож, амжилт бүтэлгүйтлийн аль алиныг нь амсаж байв. Эцэст нь, 1967 онд түүнийг Боливийн хүчний байгууллага баривчлан, буудан хороожээ. Өдгөө түүнийг олон хүмүүс тогтолцооны эсрэг тэмцэл, идеализмын эцэг гэж хүндэлдэг бол эсрэгээрээ гэмгүй олон хүний аминд хүрсэн алуурчин, хямралыг өдөөгч хэмээн буруутгах хүмүүс ч цөөнгүй бий.

"Хувьсгалын эцэг" Эрнесто Че Гевара гэж хэн байв? Хадгалах

Ким Жон Уны ахын үхэлд хэн буруутай вэ?

Хойд Солонгосын удирдагчийн өв залгамжлагч гэгдэж байсан Ким Жон Нам нь Токиогийн Диснейландийг үзэх гэж эх нутгаасаа гарснаар эрх мэдлээ алдаж, улмаар 2017 онд Малайз улсад байхдаа амь насаа алдаж байсан юм. Тэрбээр Хойд Солонгосын одоогийн удирдагч Ким Жон Уны ах билээ.

Ким Жон Уны ахын үхэлд хэн буруутай вэ? Хадгалах

Спортын түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй 10 явдал

Бидний дэмждэг тамирчид зөвхөн үзүүлэлт, рекорд, их мөнгөний төлөө бус, бидэнтэй адил мөрөөдөлдөө хүрэхээр зүтгэж яваа эгэл жирийн хүмүүс шүү дээ. Тиймээс золгүй явдал тэдэнд ч тохиолдож болно.

Спортын түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй 10 явдал Хадгалах

Шилдэг нийтийн тээвэртэй дэлхийн 10 хот

Дэлхийн томоохон хотуудын нүүр царай, хөгжил дэвшил нь нийтийн тээврийн үйлчилгээгээр илэрдэг. Берлин, Хонконг, Лондон, Парис зэрэг хотуудын нийтийн тээвэр хамгийн дэвшилтэт, боловсронгуй, хүртээмжтэйд тооцогдох бөгөөд эдгээр нийтийн тээвэр сайн хөгжсөн хотуудад ажиллаж амьдрахад хувьдаа машингүй байсан ч танд хотын хаана ч очиход ямар ч хүндрэл гарахгүй. Ингээд нийтийн тээврийн үйлчилгээгээр дэлхийд тэргүүлдэг 10 хотыг танилцуулж байна. 

Шилдэг нийтийн тээвэртэй дэлхийн 10 хот Хадгалах

Эрт үед бэлгийн замын өвчнийг хэрхэн эмчилдэг байсан бэ?

Хэдийгээр БЗХӨ эрт дээр үеэс улбаатай ч эмч нар ХХ зууны 2-р хагасаас эхлэн тус өвчнийг төгс эмчлэх болсон юм. Харин үүнээс өмнө БЗХӨ туссан хүмүүсийг маш хачирхалтай аргуудаар эмчилдэг байжээ. Гэхдээ тэдгээр нь хүмүүсийг эмчлэх гэхээсээ илүүтэй хорлож байсан гэхэд хилсдэхгүй юм. 

Эрт үед бэлгийн замын өвчнийг хэрхэн эмчилдэг байсан бэ? Хадгалах

Зөгийг хайрлах ёстой маш чухал шалтгаанууд

Өнөө үед дэлхий дээрх зөгийн тоо толгой цөөрч, устах аюулд ороод байна. Түүнчлэн энэ нь газар тариалан дахь шавж устгах бодисын хэт их ашиглалт, зарим шимэгч хорхойн хяналтгүй өсөлт, цаг уурын өөрчлөлт, хүмүүсийн буруутай үйл ажиллагаа зэргээс шууд хамаарч байгаа ажээ. Үүнээс гадна, эрдэмтэд хэрвээ уг үзэгдлийг цаашид ч үргэлжилсээр байвал хүн төрөлхтнийг мөхөлд хүргэнэ гэж үзсэн байна. Ингээд бидний амьдрал дахь зөгийний ач тус болон тэднийг устахаас хэрхэн сэргийлж болохыг та бүхэнд танилцуулья.

Зөгийг хайрлах ёстой маш чухал шалтгаанууд Хадгалах

Хүний биеийн тухай итгэмээргүй 16 баримт

Хүний тархи сарнайнд маш их дуртай байдаг. Энэхүү цэцгийн үнэр нь ой тогтоолтод сайнаар нөлөөлдгийг германы эрдэмтэд батласан байна. Үүнээс гадна таатай үнэр унтаж байсан ч  аливаа зүйлийг сурахад тусалдаг аж. Гэхдээ хүний бие организм гэдэг маш хачирхалтай зүйл бидний амьдарч буй ертөнцөөс тэс өөр ертөнцөд амьдарч байгаа мэт санагдана. Ингээд бие организмын талаар хэний ч мэдэхгүй сонирхолтой баримтуудаас танд хүргэе.

Хүний биеийн тухай итгэмээргүй 16 баримт Хадгалах

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Учир нь үл тайлагдах хачирхалтай гэмээр нууцууд, хэний ч санаанд багтамгүй хэрэг явдлууд дэлхийн өнцөг булан бүрт, өдөр бүр болж байдаг. Харин бид тэр дундаас онцгойлон, хамгийн сонирхолтой, нууцлаг хэргүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Энэ нь таны гайхшралыг төрүүлж, нуруугаар хүйт даалгах нь гарцаагүй. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд Хадгалах

Гар хангалга хийх нь зөв үү? (Q&A #1)

SEX EDUCATION буюу БЭЛГИЙН БОЛОВСРОЛ нь өнөөгийн Монгол улсад ихээхэн асуудал болж байгаа салбар юм. Хүн бүр тэр дундаа өсвөр үеийнхний төдийлөн ярилцдаггүй сэдвийн хүрээнд үзэгч та бүхэндээ мэдлэг олгох зорилгоор CAAK TEAM-ийн хамт олон ярилцлаа.

Гар хангалга хийх нь зөв үү? (Q&A #1) Хадгалах

Эздийнхээ аминд хүрсэн 15 амьтан

Хүмүүс ганцаардсан сэтгэлээ тайтгаруулах, өхөөрдөж, хайрлах гэх зэрэг олон шалтгаануудаас улбаалан амьтан тэжээдэг билээ. Тэр ч үүднээсээ тэжээвэр амьтад болон гэрийн эзэд хоорондын харилцаа бат бөх байдаг. Гэвч хүн төрөлхтний түүхэнд эздийнхээ аминд хүрсэн тэжээвэр амьтдын тухай сэтгэл эмзэглэм түүхүүд байдаг ажээ. Харин бид өнөөдөр та бүхэндээ эдгээр явдлуудаас үзүүлэхийг зорилоо. Болгоомж хэзээд илүүдэхгүй шүү дээ.

Эздийнхээ аминд хүрсэн 15 амьтан Хадгалах

Сүнстэй харьцдаг хүмүүсийн тухай аймшигтай 15 баримт

Хүн төрөлхтөн нас барагсадтай харилцахыг эртнээс хүсч ирсэн бөгөөд зөнч, домч, бөө, лам нарын зарим нь өөрсдийгөө үхэгсэдийн ертөнцтэй холбоо тогтоож чадна хэмээн ярьдаг билээ. Хүний амьдрал хязгаартай, нас барсан хүн хэзээ ч бодит ертөнцөд эргэн ирдэггүй. Тиймээс л хайртай дотны хүмүүсээ алдаж, шаналсан хүмүүс элгээ дэвтээхийн тулд дээрх хүмүүст хандан, арга чаргаараа туслахыг гуйдаг. Зарим нь үнэхээр сүнстэй харьцаж чаддаг байж болох ч, харин зарим нь хүмүүсийн итгэл бишрэлийг ашиглан, хуурч мэхэлдэг нь харамсалтай. Үнэхээр сүнстэй харьцах боломжтой үгүйг хэн ч мэдэхгүй боловч та энэхүү видеог үзвэл зарим нэг зүйлийг ойлгож авч мэдэх билээ.

Сүнстэй харьцдаг хүмүүсийн тухай аймшигтай 15 баримт Хадгалах