Нимбэгний хальсыг хаяхгүй байх том шалтгаан

Нимбэг нь маш олон давуу чанартай жимс гэдгийг хүн бүр мэддэг. Тиймдээ ч өдөр тутамдаа хэрэглэж, гайхалтай ашиг шимийг нь хүртэж амьдардаг билээ. Тэгвэл энэхүү жимсний хальс ч мөн бидний эрүүл мэндэд онцгой тус хүргэж чадна гэдгийг та мэдэх үү? Бид өнөөдөр та бүхэндээ нимбэгний хальсны гайхалтай тусыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Нимбэгний хальсыг хаяхгүй байх том шалтгаан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Үе мөчний өвчин

Давс ихтэй хоол хүнсийг их хэрэглэснээс болж үе мөчинд давс хуралдаж, өвчлөх шалтгаан болдог аж. Энэ нь хүндэрч, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд хөдөлж суухад хүртэл төвөгтэй болгодог байна. 

Үе мөчний өвчний үед бие сульдаж, хавагнах бөгөөд хөдлөхөд төвөгтэй болж, бие халуу дүйгж эхэлдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ нь тэсвэрлэхийн аргагүй болж, хүчтэй өвдөлт мэдрэгддэг. Харин хүмүүс өвдөлтөө намдаахын тулд үнэтэй эм, тос зэргийг худалдаж авдаг билээ. Тэгвэл та үнэтэй эм, тос авахын оронд нимбэгний хальсыг ашиглаж, үе мөчний өвчнөөс салж болох юм. 

Үе мөчний өвчин

2 Нимбэгний хальсны тусламжтайгаар үе мөчний өвчнөөс салах арга:

Нимбэг нь А, В6, С, В1 витамин, кальци, магни, фосфор, кали зэрэг эрдэс бодисоор баялаг билээ. Харин тус жимсний хальсанд хамаг амин дэм, шим тэжээл нь агуулагдаж байдаг болохыг та мэдэх үү?

Нимбэгний хальс нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд өвдөлтийг намдааж, биеийг амраах тустай. Ялангуяа үе мөчний өвдөлтийг богино хугацаанд намдаадаг байна.

Үе мөчний өвдөлт намдаах арга:

1. Нимбэгний хальсыг шилэн аяганд хийж, бага зэрэг оливийн тос нэмнэ. Үүн дээрээ 3-4 ширхэг "эвкалипт" навч хийж, таглаж тавих бөгөөд 2 долоо хоног гар хүрч болохгүй. Товлосон хугацаа болоход үүнийгээ өвдөлт мэдрэгдсэн газраа түрхэж, гадуур нь нимгэн марлаар бооно. Орой бүр унтахынхаа өмнө энэхүү аргыг хэрэглээрэй.

2. Нимбэгний хальсны шараар нь өвдөлттэй хэсгээ үрнэ. Дараа нь нимгэн марлаар боох хэрэгтэй. 

Та энэ хоёр аргаас сонгон хэрэглээд, богино хугацаанд үр дүнг мэдэрч, үе мөчний өвдөлтөөс салж чадах юм. 

Нимбэгний хальсны тусламжтайгаар үе мөчний өвчнөөс салах арга:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()