СААК КОНТЕНТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

ЕБС-ийн 4 сурагчийн үүсгэн байгуулсан кофе шопоор зочилсон нь

"Саак санаа" контентын маань эхний дугаарт Tommy Coffee House-ийн үүсгэн байгуулагчид болох М.Алтаншагай, С.Энэрэлт, Б.Ундрах, Д.Тэмүүлэн нар оролцлоо. Тэд криптогоос олсон ашигаараа бэлхэд ийнхүү кофе шоп нээн бизнесээ эхлүүлжээ. Хотын төвийн кофе шопуудаас дутахааргүй тохижилттой тухтай кофе шопыг бэлхэд нээж чадсанаар захын сургуулийн хүүхдүүд заавал кофе уухын тулд хотын төвд ирэх шаардлагагүй болсон байна. Ингээд орчин үеийн энтрепренер сэтгэлгээтэй залуусын цоо шинэхэн бизнестэй танилцана уу. Дараагийн дугаарт санал болгох сонирхолтой спарт-ап, бизнес эрхлэгчид байвал сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй. 

ЕБС-ийн 4 сурагчийн үүсгэн байгуулсан кофе шопоор зочилсон нь Хадгалах

Байгалийн гэрэл зурагчин Б.Баяр: Тийм гоё байгалийн үзэсгэлэнг харахаар хүн өөрийн эрхгүй чичирдэг

"Саак зургийн түүх" контентын маань эхний дугаарт байгалийн гэрэл зурагчин Б.Баяр оролцлоо. Түүний дарсан онцлох гэрэл зургийн түүхүүдтэй танилцана уу. Дараагийн дугаарт хэн гэдэг гэрэл зурагчний ямар зургийн түүхийг сонсохыг хүсэж буйгаа сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй.

Байгалийн гэрэл зурагчин Б.Баяр: Тийм  гоё байгалийн үзэсгэлэнг харахаар хүн өөрийн эрхгүй чичирдэг Хадгалах

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

Саак подкастын ээлжит дугаараа та бүхэнд хүргэж байгаад таатай байна. Энэ удаагийн зочноор Голомт Капитал ҮЗХ-ын хөрөнгийн зах зээлийн шинжээч Р.Дарханбаяр оролцлоо. Түүнтэй хамт бид гадаад болон дотоодын хөрөнгийн зах зээл гэж яг юу болох, түүнд хэрхэн оролцож орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх вэ зэрэг сэдвээр сонирхолтой яриа өрнүүлснийг хүргэж байна. 

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ? Хадгалах

Одоог хүртэл нууц нь тайлагдаагүй 10 үйл явдал

Бүхий л цаг хугацаанд тайлагдашгүй үлдсэн нууцууд оршсоор ирсэн билээ. Гэхдээ тэдгээр нууцуудыг хамгийн чадварлаг гэгддэг эрдэмтэн судлаачид ч учрыг нь олж чадалгүй орхисон байх юм. Магадгүй эдгээр нь үүрд тайлагдашгүй нууц хэвээр үлдэж ч мэднэ. Ингээд та бүхэндээ шинжлэх ухаан ч тайлж чадаагүй 10 нууцлаг үйл явдлыг танилцуулъя.

Одоог хүртэл нууц нь тайлагдаагүй 10 үйл явдал Хадгалах

Дэлхийн хамгийн аюултай террорист бүлэглэлүүд

Шашин шүтлэг, улс төр, нийгэм цаг үеийн шударга бус байдлаас үүдэн, улс орнуудтай зөрчилдөж, өөрсдийн үзлээ нэгт тависнаар террорист бүлэглэлүүд үүсч бий болдог юм. Тэд яваа яваандаа үзэл суртал нэгтэй хүмүүсийг өөрсдийн бүлгэмдээ нэгтгэн, улам хүчирхэгждэг. Харин сүүлийн үед улам бүр эрчээ авсаар буй алан хядах бүлэглэлүүд дэлхий нийтийг айдаст автуулж, амар тайван байх нөхцлийг алдагдуулж байгаа төдийгүй гэм зэмгүй олон хүний амийг зэрлэгээр хөнөөх болсон билээ. Ингээд танд дэлхийн хамгийн аюултай гэгдэж байгаа террорист бүлэглэлүүдийг танилцуулъя.

Дэлхийн хамгийн аюултай террорист бүлэглэлүүд Хадгалах

Интернэтэд тавигдсан хамгийн аймшигтай бичлэгүүд

Хорвоо ертөнц дээр нууц нь үл тайлагдах, сонсоход ч айдас төрөм үйл явдлууд ихээр болох юм. Дээр үед бид ам дамжуулан эдгээр аймшигт түүхийг ярьдаг, сонсдог байсан цаг хэдийн өнгөрч, интернэт хэмээх хайсан бүхнийг гаргаж ирэгч "шидэт толь" бидний амьдралд орж ирсэн билээ. Ингээд та бүхэндээ интернэтэд тавигдсан хамгийн аймшигтай болоод хачирхалтай бичлэгүүдийг танилцуулъя.

Интернэтэд тавигдсан хамгийн аймшигтай бичлэгүүд Хадгалах

Интернэтээр танилцаад аймшигтайгаар амиа алдсан хүмүүс

Интернэт гээч нь бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болоод удаж байгааг бүгд мэднэ. Үүнтэй зэрэгцэн интернэтээс болж амиа алдах хүмүүсийн тоо ч өссөөр байна. Сайн таньж, мэдэхгүй залуус, бүсгүйчүүдтэй сохроор танилцан болзож улмаар гэмт хэргийн золиос болохоос сэргийлж та бүхэндээ интернэт болзооноос болж амиа алдсан хүмүүсийн аймшигт түүхийг өгүүлье.

Интернэтээр танилцаад аймшигтайгаар амиа алдсан хүмүүс Хадгалах

Хамгийн аймшигтай хараал шингэсэн эд зүйлс

Хараал, буг чөтгөр, сүнс зэрэг хүн төрөлхтнийг айдаст автуулах сэтгэл сэртхийлгэм зүйлс ертөнцийн хаа нэгтэй биднийг ажиглаж байдаг гэлтэй. Эдгээрээс болж, хүмүүс амь насаа алдаж, хэмжээлшгүй их гарз хохирол тохиож байсан нь харамсалтай. Хараалын хүч ихэвчлэн буг чөтгөр, сүнсээр дамжин хэн нэгнийг хорлодог байна. Бидний бэлтгэсэн дараах видео танд хамгийн аймшигтай хараал шингэсэн эд зүйлсийн тухай өгүүлэх болно.

Хамгийн аймшигтай хараал шингэсэн эд зүйлс Хадгалах

Үхэл амьдралын заагт очсон хүмүүс хаачдаг вэ?

Ямарваа хүнд осол гэмтлийн дараа зарим хүмүүс үхэл амьдралын заагт гацаж, удаан хугацаанд хэвтрийн байдалтай ухаангүй хэвтдэг. Энэхүү үзэгдлийг шинжлэх ухааны хэлээр "кома" хэмээн тайлбарладаг билээ. Хачирхалтай нь тэдгээр хүмүүс ухаангүй байх хугацаандаа чухам юу бодож байдаг, тэрчлэн хаагуур аялдаг бол гэдэг нь учир битүүлэг байсаар ирсэн юм. Комад орж, удаан хугацаанд ухаангүй байсан тэдгээр хүмүүс нэг л өдөр сэргэхээрээ хүний санаанд оромгүй галзуу зүйлсийг ярьдаг. Гэвч тэдний хэлсэн аймшигтай зүйлс үнэхээр бодит бол яах вэ?

Үхэл амьдралын заагт очсон хүмүүс хаачдаг вэ? Хадгалах

Түүхэн дэх хамгийн их цус урсгасан 10 тулалдаан

Бүхий л улс орнууд ирээдүй хойч үедээ газар нутаг, өв соёлоо өвлүүлэн үлдээхийн тулд бидний төсөөлж байгаагаас ч илүү золиос гаргасан байдаг гэдгийг санах нь зүйтэй. Ингээд та бүхэнд дэлхийн түүхэн дэх хамгийн том 10 тулаануудын талаарх мэдээллийг хүргэж байна. 

Түүхэн дэх хамгийн их цус урсгасан 10 тулалдаан Хадгалах

Хамгийн дуулиантай шоронгийн орголтууд

Дэлхий даяар нэрээ тараахгүй ч гэлээ тодорхой нэг хэсэгт шуугиан үүсгэж, албаны хүмүүсийг чичрүүлдэг хүмүүс бол яахын аргагүй хүнд гарын гэмт хэрэгтнүүд, мафийн толгойлогч нар юм. Шоронг тэдний хоёр дахь гэр гэж хэлж болно. Үүсгэсэн хэрэг бүрийнхээ дараа шоронд хоригддог ч, хэний ч санаанд буухгүй итгэмээргүй аргаар оргож чадсан, хамгийн цуутай хүмүүсийг танилцуулж байна. 

Хамгийн дуулиантай шоронгийн орголтууд Хадгалах

Харь гаригийнхан байдаг гэдгийг нотлох түүхэн баримтууд

Бидний амьдарч буй дэлхий ертөнцийг хүн төрөлхтөн үүсэхээс хэдэн сая жилийн өмнө өөр соёл иргэншил бий болгосон байх магадлалтай юм. Энэхүү видеонд бид хүн төрөлхтний овгийн зохион байгуулалт үүссэн үеэс эхлээд, орчин үеийг хүртэл бүх цаг үеийн түүхээс харь гарагийнхантай холбоотой байж болох баримтуудыг толилуулах болно. Иргэншил бүхэн өөрийн гэсэн шинэ үзэл санаа, философи, нээлтүүдийг бий болгодог. Харин тэд энэ бүхнийг хаанаас сурсан бэ? Түүхэн дэх аугаа соёл иргэншлүүд хэрхэн бий болсон бэ?

Харь гаригийнхан байдаг гэдгийг нотлох түүхэн баримтууд Хадгалах