Та өөрийнхөө бие организмын тухай хэр их зүйлийг мэдэх вэ?

Бид бурхнаас заяасан хувь төөргийнхөө жамаар өдөр хоногийг элээж, жаргал зовлон ээлжлэх хорвоод аж төрцгөөдөг билээ. Тэгвэл та бие организмынхаа талаар хэр их зүйлийг мэдэх вэ? Өнөөдөр бид та бүхнийхээ мэдлэгийн их далайд бага ч атугай нэмэр болох үүднээс бие организмын тухай хачирхалтай 15 баримтыг хүргэхээр бэлтгэсэн юм. Сонирхуулж хэлэхэд насанд хүрсэн хүний биед нийт 206 яс байдгаас гадна, бөөр бие дэх хэрэггүй илүүдэл шингэнийг ялгаруулдаг гэх мэт сонирхол татам баримтуудыг уг мэдээллээс уншаарай.

Та өөрийнхөө бие организмын тухай хэр их зүйлийг мэдэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүний яс боржин чулуу шиг хатуу

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, хүний яс санасныг бодоход маш хатуу байдаг байна. Хүний биеийн нийт жингийн 14 хувийг яс эзэлдэг бөгөөд боржин чулуу шиг маш хатуу байдаг гэнэ. Тухайлбал ташааны яс нь хүний биеийн хамгийн хатуу, бат бөх яс юм. 

Хүний яс боржин чулуу шиг хатуу

2 Хүний бие нэг секундэд 25 сая эс бий болгодог

Бие организмын эс бий болгох үйл явц маш хурдан байдаг. Энэ нь хөлөө гэмтээж, шалбалсан үед богино хугацааны дараа хэвийн болж, эдгэрдэгтэй холбоотой юм. Арьсны эсүүд хамгийн богино хугацаанд бий болдог байна. Учир нь хүний биеийн арьс эрсдэлд хамгийн их орох нь бий. Сонирхуулж хэлэхэд хүний бие организм 13 секундэд АНУ-ын хүн амаас илүү их эс бий болгодог  ажээ.

Хүний бие нэг секундэд 25 сая эс бий болгодог

3 Хүний биеэр цус урсахдаа 60.000 милийг туулдаг бөгөөд энэ нь хүн дэлхийг 2.5 удаа туулсантай тэнцэнэ

Өмнө нь таныг бие дэх цусаа ийм урт замыг туулдаг тухай мэддэгүй байсан гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Хүний биед артерын, венийн болон хялгасан гэсэн нийт 3 төрлийн цус байдаг бөгөөд зөвхөн нэг хүний биеийн бүх цусыг эгц шулуун урсдаг гэж үзвэл дэлхийг 2.5 дахин тойрсонтой тэнцэхүйц урт үргэлжилдэг болох нь тогтоогджээ. Харин балчир насны хүүхдийнх харьцангуй бага буюу 2 дахин тойрох хэмжээний урт байдаг гэнэ.

Хүний биеэр цус урсахдаа 60.000 милийг туулдаг бөгөөд энэ нь хүн дэлхийг 2.5 удаа туулсантай тэнцэнэ

4 Тархи нэг минутанд 1000 үг унших боломжтой

Оюуны, амны болон зөн совингийн гэсэн нийт 3 төрлийн унших төрөл байдаг ажээ. Оюуны уншилт гэдэг нь ямар нэгэн дуу чимээ гаргалгүй, оюун бодол дотроо уншиж байгааг хэлдэг байна. Энэ нь ямар нэгэн зүйлийг удаанаар уншиж буй хэлбэр бөгөөд 1 минутанд ойролцоогоор 250 үг унших боломжтой юм. Харин амны уншилт гэдэг нь дуу чимээ гаргаж уншихыг хэлдэг. Хүн энэ аргаар юм уншвал 1 минутанд 450 үгийг унших бололцоотой. Зөн совингийн уншилт нь бусад хоёр төрлөөсөө тэс өөр бөгөөд үгийн утгыг уураг тархиндаа төсөөлөн бодож, унших юм. Өдгөө 74 насыг зооглож буй Тони Бюзан (Tony Buzan) гэх эрхэм 1 минутанд 1000 үг уншиж, олон нийтийг гайхшруулж байжээ.

Тархи нэг минутанд 1000 үг унших боломжтой

5 Гэдсэнд 1000 гаруй төрлийн нян байдаг

Бид хүний бие организмд олон ширхэг нян амьдардаг гэдгийг сайн мэддэг билээ. Тэдгээр нянгууд нь бүгд хүний биед сөрөг нөлөө үзүүлдэггүй бөгөөд бодисын солилцоог сайжруулах үүрэгтэй нянгууд ч мөн амьдардаг байна. Хоол шингэх явцыг удаашруулж, дотор эвгүй оргих, суулгах болон бөөлжис хүрэх үндэс болдог хортой нянгуудаас хамгаалах давхар үүрэгтэй ажээ. Сонирхолтой нь гэдэс дотор байгаа уг 1000 гаруй төрлийн нянг томруулж харвал бороо орж байгаа мэт сэтгэгдэл төрөхүйц харагддаг гэнэ.

Гэдсэнд 1000 гаруй төрлийн нян байдаг

6 Толгойн үс 12 тонныг татах хүчтэй

Хүний биеийн яс маш хатуу, бат бөх болохыг дээр дурдсан. Тэгвэл толгойн үс ч мөн ялгаагүй хүчирхэг ажээ. Ойролцоогоор хүний толгойн дахь үсийг тоолвол 150.000 ширхэг бөгөөд нэг сарын дотор маш хурдан ургадаг байна. Лондон хотын Үндэсний түүхийн музейд алба хашдаг, доктор Фредерик Лерой гэх эрхмийн толгойн үс 12 тоннын жинтэй ямар ч зүйлийг татаж, байрнаас нь хөдөлгөх хангалттай хүчтэй гэж үзэж байгаа бөгөөд энэ нь нас биед хүрсэн 2 том заантай тэнцэхүйц хүнд зүйл гэж ойлгож болох юм. 

Толгойн үс 12 тонныг татах хүчтэй

7 Хүний биеийн үсний хэмжээ Шимпаньзе сармагчинтай адилхан

Эрдэмтэд хүний биеийн нийт үс шимпаньзе сармагчинтай адил хэмжээтэй болохыг баталжээ. Гэхдээ зөвхөн ургуулсан нөхцөлд гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Харин өнгөний хувьд өөр бөгөөд хүний биеийн толгойноос хөл хүртэлх үс тас хар гэхээсээ илүүтэй шаргал өнгөтэй байдаг. Эрдэмтэд үүнийг арьсыг хамгаалах, арьсны гадаргууг гэмтээдэг нянгаас сэргийлэх үүрэгтэй гэх мэт янз бүрээр тайлбарладаг байна.

Хүний биеийн үсний хэмжээ Шимпаньзе сармагчинтай адилхан

8 Амьдрах хугацаанд нийт 18 кг арьс гуужиж, сарын дотор гуужсан арьс төлждөг

Өөрөөр хэлбэл хүний биеийн арьс могойныхтой ижил төстэй байдаг байна. Бидний хамгийн том эрхтэн бол арьс юм. Учир нь хүний биеийн арьсыг дэлгэвэл ойролцоогоор 2м/кв болохуйц урт байдаг бөгөөд биеийн нийт жингийн 5 хувийг эзэлдэг байна. Түүнчлэн бидний арьс хоёр давхаргаас бүрддэг бөгөөд гадна талын давхарга буюу "эпидермис" нь 20-30 эснээс бүрддэг юм. Харин доторх давхарга "германатив" нь гуужсан арьсыг буцаж төлжүүлэх үүрэг гүйцэтгэдэг ажээ. 

Амьдрах хугацаанд нийт 18 кг арьс гуужиж, сарын дотор гуужсан арьс төлждөг

9 Хялгасан судас нийт 1300 мил урсдаг

Бид хүний биеэр урсаж буй цус дэлхийг 2.5 дахин тойрсонтой тэнцэх замыг туулдаг болохыг дээр дурдсан. Тэгвэл хялгасан судасны хувьд шулуун урсдаг гэж үзвэл нийт 1300 милийг туулдаг байна. Сонирхуулж хэлэхэд хялгасан судас нь артерийн болон венийн судаснаас гүйцэтгэх үүрэг болон хэмжээний хувьд харьцангуй бага бөгөөд ус, хүчилтөрөгч болон нүүрстөрөгчийн давхар ислийг тэнвэржилтийг хангадаг байна. 

Хялгасан судас нийт 1300 мил урсдаг

10 Зарим эмэгтэйчүүд бусдаас илүү олон өнгийг ялгаж хардаг

Хүн бүр дунджаар сая гаруй төрлийн өнгийг харах боломжтой байдаг бол, эмэгтэйчүүдийн хувьд түүнээс 100 дахин их өнгийг олж хардаг гэсэн судалгаа байдаг. Бид нүднийхээ торлог бүрхэвчинд орших мэдрэлийн эсүүдийн тусламжтай өнгүүдийг ялгаж хардаг ажээ. Уран бүтээлч Концетта Антико гэх бүсгүйн хувьд бусад хүний харж буй өнгүүдээс 100 дахин олон өнгийг харж чаддаг байна. Үүнд хар ногоон, нил хөх ягаан, оюу зэрэг ховор өнгүүд багтдаг гэнэ.

Зарим эмэгтэйчүүд бусдаас илүү олон өнгийг ялгаж хардаг

11 "Synesthesia" хүмүүсийн өвөрмөц онцлог

Солонгыг амталж чаддаг хүмүүсийг ингэж нэрлэдэг бөгөөд энэ төрлийн хүмүүсийн мэдрэлийн эс бусдынхтай харьцуулахад тэс өөр байдаг байна. Тэд мөн үгийг амталж, өнгийг сонсож, захидлыг олон өнгөөр харж чаддаг байна. Хачирхалтай санагдаж байж болох ч энэ үнэхээр үнэн юм. Судлаач Шон Дэй гэх эрхмийн үзэж буйгаар 27 хүн тутмын нэг нь ийм гоц авъяастай байдаг ч, харамсалтай нь үүнийгээ хөгжүүлж чаддагүй байна. Тэгвэл Тариа Камерино гэх ахлах тогооч мэргэжилтэй эрхмийн хувьд хөгжим, өнгө, хэлбэр дүрс болон тэр бүү хэл хүний сэтгэл хөдлөлийг хүртэл амталж чаддаг ажээ.

"Synesthesia" хүмүүсийн өвөрмөц онцлог

12 Хүн цэвэр агаар амьсгалах бүрт нүүрстөрөгчийн давхар ислийг үгүй хийдэг

Биед хэрэгтэй хүчилтөрөгчөө авахын тулд хангалттай амьсгалах хэрэгтэй бөгөөд ингэснээр нүүрстөрөгчийн давхар ислийг биеэс гаргах үндэс болдог байна. Хүчилтөрөгчийн тусламжтай уушги цэвэрлэгддэг бөгөөд ингэснээр уушгинд ирэх цусан хангамж сайжирдаг. Өөрөөр хэлбэл хүн цэвэр агаараар амьсгалах бүрт уушгинд хуримтлагдсан нүүрстөрөгчийн давхар ислийг үгүй хийдэг гэж ойлгож болох юм. 

Хүн цэвэр агаар амьсгалах бүрт нүүрстөрөгчийн давхар ислийг үгүй хийдэг

13 Хүнд нийт 15 мэдрэхүй байдаг

Бид сонсох, харах, хүрэх, үнэрлэх болон амтлах гэсэн нийт 5 мэдрэхүйтэй гэдгээ сайн мэддэг. Гэвч үүнээс олон буюу 15 мэдрэхүй хүнд байдаг ажээ. Үүнд хөдлөх, өвдөх, өлсөх гэх мэт мэдрэхүйнүүд багтах боломжтой гэж эрдэмтэн судлаачид үзэж байгаа бөгөөд нарийвчлан тогтоох хүртлээ судалгааны ажлыг эрчимтэй хийж байгаа юм байна. 

Хүнд нийт 15 мэдрэхүй байдаг

14 Хүний тархи олон мэдрэлийн эстэй холбогдсон байдаг

Хүний тархины мэдрэлийн эсүүд нь гараг ертөнцийн хоорондын холбоостой адилхан байдаг гэнэ. Эрдэмтдийн олж тогтоосноор мэдрэлийн эсүүд нь олон чиглэлд шилжиж, хөдөлгөөнд оршдог бөгөөд өөр өөрийн гэсэн үүргүүдийг гүйцэтгэдэг байна. Түүнчлэн хүний тархи ямар нэгэн мэдээллийг хүлээж авахдаа "квантумын физик"-тэй ижилхэн байдгаар барахгүй, ямар нэгэн мэдээлэлд хариу үйлдэл үзүүлж байгаа нь төстэй байдаг ажээ.

Хүний тархи олон мэдрэлийн эстэй холбогдсон байдаг

15 Зарим хүмүүс хэт ягаан туяаг харж чаддаг

Ихэнх хүмүүс хэт ягаан туяаг харж чаддаггүй бол, зарим хүмүүсийн хувьд үүнийг харж чадах өвөрмөц онцлогтой байдаг. Энэ нь нүдний гэмтэл, төрөлхийн гажигаас болж, хүмүүс мэс ажилбар хийлгэж, нүдний линзээ авахуулдагтай холбоотой аж. Францын нэрт зураач Клод Моньегийн хараа муудаж, нүд нь гэмтсэн тул 82 насандаа зүүн нүдний линзээ авахуулахад хүрчээ. Харин мэс заслын дараа тэрээр өнгийг маш өвөрмөцөөр харах болсон юм. Тэрээр цагаан өнгийн цэцгийг цагаан цэнхэр болгон харж, энэхүү чадвараа бүтээлдээ ашиглаж, өмнөх бүтээлүүдээс хамаагүй илүү өнгөний зохилдлоготой зургуудыг зурсан байдаг. 

Зарим хүмүүс хэт ягаан туяаг харж чаддаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()