СААК КОНТЕНТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ганцаардлын тухай сэтгэл шимшрэм түүхүүд

Хэзээ нэгэн цагт өөрийгөө орь ганцаар мэт төсөөлж сэтгэл санаагаар унах юм бол энэхүү видеог үзээрэй. Өөрийг чинь хэн ч анзаарахгүй, хайрлахгүй байгаа юм шиг санагдах үедээ үүнийг үзвэл та өөрийгөө ганцаардмал, хаягдсан нэгэн гэж мэдрэхгүй л болов уу?

Ганцаардлын тухай сэтгэл шимшрэм түүхүүд Хадгалах

100 жилийн тахал эргэн ирсэн үү?

Өнөөдрийн бичлэгээрээ бид дэлхий дахиныг түгшээж буй Корона вирусын талаарх сонирхолтой баримтуудыг багцлан хүргэхээр бэлтгэлээ. Хэрвээ энэ “Тахал” цаг бусын буюу гэнэтийн зүйл биш байвал яах вэ? Тодорхой зүй тогтол болон зарим нэг зөгнөл бидэнд энэ тахлын талаар урьдчилан анхааруулж байсан гэдгийг та мэдсэн үү? Тэгвэл эдгээр асуултын хариултыг хамтдаа тодруулцгаая.

100 жилийн тахал эргэн ирсэн үү? Хадгалах

Үгээр хэлэмгүй гоо үзэсгэлэнтэй хэмээн түүхэнд үлдсэн 6 бүсгүй

Дараах түүхэн үзэсгэлэнт бүсгүйчүүдийг та хэзээ ч харж чадахгүй. Учир нь тэд бүгд гэрэл зургийн аппарат, камер үүсэхээс өмнө амьдарч байсан юм. Эдгээр эмэгтэйчүүдийн ихэнхийн зургийг нь орчин үеийн уран бүтээлчид түүхэн домог ярианаас сэдэвлэн дүрсэлсэн. Гэхдээ түүхэнд тэднийг хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд хэмээн нэрлэсэн л бол тэд үзэсгэлэнтэй байсан нь гарцаагүй биз. Ингээд үзэсгэлэн төгөлдөр хэмээн зуун дамжин яригдсаар ирсэн бүсгүйчүүдтэй танилцацгаая.

Үгээр хэлэмгүй гоо үзэсгэлэнтэй хэмээн түүхэнд үлдсэн 6 бүсгүй Хадгалах

Тэрбумтнуудын мөнгөө үрдэггүй 8 зүйл

Сугалаанд мөнгө хожоод гэнэт баяжсан хүн хамгийн түрүүнд юу хийх вэ? Мэдээжийн хэрэг ямар их мөнгөтэй болсон, амьдрал нь яаж дээшилснийг бусдад гайхуулахыг хүснэ. Харин өөрөө шинийг санаачилж, өөрийн хүчээр их хөрөнгөтэй болсон тэрбумтнуудын хувьд эсрэгээрээ аж. Ингээд тэрбумтнуудын мөнгөө үрдэггүй 8 зүйлийг хүргэж байна.

Тэрбумтнуудын мөнгөө үрдэггүй 8 зүйл Хадгалах

Гурвалжин будааг 7 хоногт 3 удаа идсэнээр таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

Амин дэм, эрдэс бодис, ашигтай нүүрс ус, хүчил ихтэй байдаг учраас гурвалжин будааг “Будааны хаан” гэж нэрлэдэг. Үүнээс гадна энэхүү будаа нь экологийн цэвэр бүтээгдэхүүн бөгөөд төрөл бүрийн химийн бодистой урвалд ордоггүй байна. Ингээд долоо хоногт 3 удаа гурвалжин будаа идсэнээр таны биед ямар өөрчлөлт гарахыг хамтдаа сонирхоцгооё

Гурвалжин будааг 7 хоногт 3 удаа идсэнээр таны биед ямар өөрчлөлт гарах вэ? Хадгалах

"Хамгийн мэдрэмжтэй тэргүүн хатагтай" - Ши Жиньпиний эхнэртэйгээ ханилсан түүх

Дорнын соёлд хувийн амьдралаа олон нийтэд дэлгэх нь нийтлэг зүйл биш. Тиймдээ ч Азийн улс орнуудын удирдагчдын хувийн амьдралын талаар мэдээлэл хомс байдаг.  Ялангуяа нэгэн цагт хамгийн хаалттай орон байсан Хятад улсад одоо ч ёс уламжлалыг хатуу чанад мөрддөг хэвээр. Харин Хятадын одоогийн тэргүүн хатагтай Пэн Лиюань нь улс орон, ард түмнийхээ гайхалтай төлөөлөл болж, дэлхий нийтийн хүндлэлийг хүлээгээд байгаа нэгэн юм. 

"Хамгийн мэдрэмжтэй тэргүүн хатагтай" - Ши Жиньпиний эхнэртэйгээ ханилсан түүх Хадгалах

АЛУУРЧИН ХҮМҮҮС ТА НАРТ ЗОРИУЛАВ...

Хүүхэд үгүй бол ирээдүй үгүй, ирээдүй үгүй бол МОНГОЛ үгүй. Бид хүчирхийлэл харгислалд дөжрөх ёсгүй. Хүчирхийллийг тэвчдэггүй #ХҮНБАЙ.

АЛУУРЧИН ХҮМҮҮС ТА НАРТ ЗОРИУЛАВ... Хадгалах

Бидний төдийлөн анзаардаггүй ч цаанаа нарийн учир шалтгаантай зүйлс

Бидний өдөрт тутамдаа хэрэглэдэг эд зүйлсэд ямар үүрэгтэй гэдэг нь тодорхойгүй жижиг нүх сүв мэт зүйлс байх нь бий. Ихэнх хүмүүс тэдэнд төдийлөн ач холбогдол өгөлгүй, зүгээр л байх ёстой эсвэл хэрэгцээгүй зүйл мэтээр ойлгодог. Тэгвэл таны хэрэглэж буй ямар нэгэн зүйлд ойлгомжгүй, хэрэгцээгүй мэт хэсэг ажиглагдвал та тэр бүтээгдэхүүнийг хэрхэн ашиглахаа бүрэн мэддэггүй гэхэд болно. Ингээд зарим хачирхалтай, ойлгомжгүй зүйлсийн жинхэнэ зориулалтыг мэдэж аваарай. 

Бидний төдийлөн анзаардаггүй ч цаанаа нарийн учир шалтгаантай зүйлс Хадгалах

Германы канцлер Ангелa Меркелийн хувийн амьдралын нууцаас...

Саак.мн сайтаас хэрэглэгч та бүхэндээ нэгэн том бэлгийг барьж байна. Бид цаашид сонирхолтой мэдээ, мэдээллүүдээ видео контент болгон хүргэж байхаар шийдлээ. Энэ удаа "Германы канцлер Ангелa Меркелийн хувийн амьдралын нууц"-ын тухай мэдээллийг видео контент болгон толилуулж байна. Та бүхэн энэхүү видеог үзээд өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцаарай.

Германы канцлер Ангелa Меркелийн хувийн амьдралын нууцаас... Хадгалах

2019 оны Хятадын тэргүүн баячуудын жагсаалт

Дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрт жагсдаг Хятад улсын эдийн засгийн өсөлт энэ жил 6%-иар буурсан юм. Гэхдээ тус улсын чинээлэг эрхмүүдэд энэ асуудал саад учруулаагүй юм. Учир нь тэдний ашиг орлого жил ирэх тутам нэмэгдэж байгаа билээ. Ингээд та бүхэнд Хятадын хамгийн чинээлэг 10 эрхмийг танилцуулж байна.

2019 оны Хятадын тэргүүн баячуудын жагсаалт Хадгалах

Америк хосын барьсан "мөрөөдлийн" монгол гэр

Гэр орон гэдэг бол хүн бүрийн жаргалтай амьдралын баталгаа, хайртай хүмүүсийн хамт нандин дурсамж бүтээлцэж, амар амгаланг мэдрэх газар билээ. Гал голомтоо бадраах өргөөгөө зарим хүмүүс худалдан авч, зарим нь өв залгамжилдаг бол өөрсдийн гарааг барьдаг хүмүүс ч бий. Мэдээж хамгийн ажилсаг, бүтээлч бас аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг хүмүүс л амьдрах орон байраа өөрсдөө босгодог нь дамжиггүй.

Америк хосын барьсан "мөрөөдлийн" монгол гэр Хадгалах

Япончууд ирээдүйн "ажлын морьд"-ыг хэрхэн бэлддэг вэ?

Японыг өөрийн гэсэн уламжлал, хатуу дэг журамтай орон гэдгийг мэдэхгүй хүн үгүй билээ. 21-р зуунд ч өөрийн гэсэн соёл, ёс заншлаа хадгалахын сацуу хурдтай хөгжиж яваа нь тус улсын боловсролын системтэй салшгүй холбоотой. Ингээд та бүхэнд Японы боловсролын онцлогийг танилцуулъя.

Япончууд ирээдүйн "ажлын морьд"-ыг хэрхэн бэлддэг вэ? Хадгалах