ЧӨЛӨӨТ ЦАГ

Хуучныг нь авбал илүү ашигтай бүтээгдэхүүнүүд

Санхүүгийн асуудал хүн бүрт тулгардаг. Тэр л үед хүмүүс хэрэглэж болохоор хуучин барааг худалдан авах талаар боддог. Тэгвэл бид танд худалдаж авахад тохиромжтой хуучин барааны жагсаалтыг хүргэж байна.

Хуучныг нь авбал илүү ашигтай бүтээгдэхүүнүүд Хадгалах

Дараах зүйлсийн хадгалах хугацаа дуусдаг гэдгийг та мэдэх үү?

Бүх л зүйлсэд хадгалах хугацаа байдаг ч дараах бүтээгдэхүүнүүдийн талаар бид төдийлөн мэддэггүй аж. Айл болгонд арван жил хадгалсан ямар нэг зүйл байж л байдаг. Учир нь гэрийн эзэгтэй нар зарим зүйлсийн хадгалах хугацаа дууссан гэдгийг анзаардаггүй байна. Ингээд бидний тэр бүр мэдээд байдаггүй, эрүүл мэндэд хор учруулах, хадгалалтын хугацаа дуусдаг зүйлстэй танилцацгаая.

Дараах зүйлсийн хадгалах хугацаа дуусдаг гэдгийг та мэдэх үү? Хадгалах

Гучаад насанд төрүүлсэн хүүхэд илүү ухаантай байдаг

Ихэнх судалгаа, шинжилгээ 20-иод насыг хүүхэд төрүүлэхэд хамгийн тохиромжтой нас гэж тодорхойлдог. Учир нь түүнээс хойш хүүхэд төрүүлэхэд илүү хүндрэлтэй болдог гэж үздэгтэй холбоотой. Харин сүүлийн үед хүмүүс илүү хөгжиж боловсрон, бэлэн болсныхоо дараа хүүхэдтэй болохыг эрхэмлэдэг болсон билээ. Тэгвэл энэ төрлийн хүмүүст дуулгах сайхан мэдээ байна. Гучин наснаас хойш хүүхэд төрүүлвэл таны хүүхэд илүү ухаалаг болох магадлал нэмэгддэг аж.

Гучаад насанд төрүүлсэн хүүхэд илүү ухаантай байдаг Хадгалах

Эхнэр нөхөр хоёрын туулдаг хамтын амьдралын 7 үе шат

Амьдралын туршид үргэлжилдэг нэгэн шалгуур байдаг нь өөрийн насны ханийг олж, түүнтэйгээ хэзээ ч нуршгүй харилцааг бий болгох билээ. Хосуудын гэрлэлт, хамтын амьдралд 7 үе шат байдаг бөгөөд тус бүрт нь хосууд юу юуг туулдаг болохыг ойлгож авах нь аз жаргалтай амьдралын нэгэн нууц юм.

Эхнэр нөхөр хоёрын туулдаг хамтын амьдралын 7 үе шат Хадгалах

Түүнээс харилцаагаа таслах цаг болсныг илтгэх 10 шинж

Эмэгтэй хүн нэг л хайрласан бол тэр харилцаандаа бүхий л сэтгэл зүрхээ зориулж эхэлдэг. Гэвч аливаа зүйл хэмжээ хязгаартай байдгийн адилаар эмэгтэй хүний тэвчээрт ч эцсийн цэг бий. Тэр ч утгаараа та бүхэнд хосын харилцааг төвөгтэй болгодог, бүр дуусгахад ч нөлөөлдөг эрчүүдийн гаргадаг 10 алдааны талаарх мэдээллийг хүргэж байна. 

Түүнээс харилцаагаа таслах цаг болсныг илтгэх 10 шинж Хадгалах

Аль болох үнэтэйг нь сонгож авах хэрэгтэй 15 бүтээгдэхүүн

Бид бүгд л мөнгөө хэмнэх дуртай. Үүнээс болж заримдаа үнэ хямдыг нь бодолцож хэрэглэж байсан хуучин эсвэл загвар нь хоцрогдсон зүйлс худалдан авах үе ч бий.  Гэхдээ зарим зүйлсийг худалдан авахдаа огтхон ч гар татах хэрэггүй гэнэ шүү.  Учир нь эдгээр бүтээгдэхүүнүүд өдөр тутмын амьдралын тань чухал хэрэгцээ болохоос гадна эрүүл мэнд, аюулгүй байдалд тань тустайг бодож илүү үнэтэйг нь сонгож байхад буруудахгүй. 

Аль болох үнэтэйг нь сонгож авах хэрэгтэй 15 бүтээгдэхүүн Хадгалах

Та бусдад үргэлж хямсгар царайтай харагддаг уу? Тэгвэл ийм учиртай...

Таныг зүв зүгээр байхад хэн нэгэн “Чи ууртай байгаа юм уу?”, “Ямар нэгэн зүйл болохгүй байна уу?”, “Би чамайг гомдоочихсон уу?” гэх зэрэг асуултууд асуудаг уу... Хэрвээ тийм бол та угаас дүнсгэр, ууртай, хүйтэн төрхтэй юм байна. "Resting bitch face" гэх албан ёсны нэршилтэй энэ асуудал нь ихэвчлэн эмэгтэйчүүдэд, цөөн тохиолдолд эрчүүдэд тулгардаг асуудал бөгөөд тэд хичнээн тайван байсан ч гаднаа ууртай, сэтгэлээр унасан, аз жаргалгүй харагддаг. Тэгвэл судлаачид уг царай төрхний талаар судалгаа хийж, дараах дүгнэлтэд хүрсэн байна.

Та бусдад үргэлж хямсгар царайтай харагддаг уу? Тэгвэл ийм учиртай... Хадгалах
2019-08-13, 16:00

Сарын тэмдгийн үеийн өвдөлтийг намдаах дасгалууд

Сарын тэмдэг өвдөлттэй ирээд хэцүү байна уу? Тэгвэл үүнтэй тэмцэх аргыг сураад аваарай. Доорх дасгалууд болон иогийн байрлалууд танд сарын тэмдэг ирэх үеийн хямралыг даван туулахад туслах болно.

Сарын тэмдгийн үеийн өвдөлтийг намдаах дасгалууд Хадгалах

Таныг сайхан ирээдүй хүлээж байгаагийн 9 шинж

Яагаад зарим хүмүүс зүгээр ч нэг амжилттай бус бүр маш өндөр амжилттай байдаг вэ? Яагаад гэвэл тэд  зөвхөн мөнгөнд анхаардаггүй. Амжилттай байх  хэцүү биш ч маш өндөр амжилттай нэгэн байх бол хэцүү зүйл. Хүн болгон л өндөр амжилтанд хүрэхийг хүсдэг (өндөр амжилт гэдгийг хүн бүр өөрөөр тодорхойлдог, угаасаа ч тэгэх хэрэгтэй) Харамсалтай нь, үүнд хүргэх ямар нэгэн ид шид байдаггүй. Шууд бүгдэд нь тохирох жор ч гэж байхгүй. Гэхдээ бусдын амьдралд тодорхой өөрчлөлт хийж чадахуйц өндөр амжилтанд хүрч чадсан хүмүүст нийтлэг хэдэн чадварууд байдаг ажээ. Хэрвээ та амжилтанд хүрэхийг хүсдэг бол дараах 9 чадварыг өөртөө дадал болгоорой. 

Таныг сайхан ирээдүй хүлээж байгаагийн 9 шинж Хадгалах
2019-08-12, 15:12

"Төгс" хөмсөг зурах аргачлал

Нүүр будалтанд хөмсөг маш чухал үүрэг гүйцэтгэдэг боловч хөмсгөө хэрхэн яаж зөв будахаа мэдэхгүй бүсгүйчүүд олон байдаг.  Юун түрүүнд анхлан суралцагчдыг хөмсгөө харандаагаар будахыг мейк-апчид зөвлөж байна. Хөмсөг будахад харандааны сонголт, үзүүр, өнгө, хэрэглээ гээд бүхий л зүйлийг анхаарах хэрэгтэй болдог. Ингээд хэрвээ хөмсгөө хэрхэн зөв будаж сурахаа мэдэхгүй байгаа бол бид таньд дараах бяцхан зөвөлгөөг ойлгоход хялбар зургийн хамт хүргэж байна. 

"Төгс" хөмсөг зурах аргачлал Хадгалах

Хүнд бэлэг сонгохдоо анхаарах 6 зүйл

Найз бүсгүй чинь таныг ямар нэг зүйл мартсан байна гэж хэлж байна уу? Дүүдээ баяр хүргэх гэсэн боловч түүний дуртай зүйлийг мэдэхгүй байна уу? Эсвэл хамтрагчдаа бэлэг хайж байна уу? Энэ мэтчилэн бэлэг сонголтын асуудлууд хүн бүртэй л тулгардаг билээ. Тиймээс та тухайн хүнийхээ талаар мэдээлэлтэй байснаар бэлэг сонгоход бэрхшээл үүсэхгүй гэдгийг санаарай.

Хүнд бэлэг сонгохдоо анхаарах 6 зүйл Хадгалах

Оймсоо өмд, гуталтайгаа дэгжин хослуулж өмсөх 8 арга

Гадуур хувцсандаа тааруулж оймсоо сонгоход олон дүрэм журам байхгүй ч та аль болох тод өнгийг сонговол сайхан харагдана шүү. Тэр ч утгаараа та бүхэнд оймсоо сонгохдоо анхаарах ёстой чухал зүйлсийг танилцуулж байна.

Оймсоо өмд, гуталтайгаа дэгжин хослуулж өмсөх 8 арга Хадгалах