Хүнд бэлэг сонгохдоо анхаарах 6 зүйл

Найз бүсгүй чинь таныг ямар нэг зүйл мартсан байна гэж хэлж байна уу? Дүүдээ баяр хүргэх гэсэн боловч түүний дуртай зүйлийг мэдэхгүй байна уу? Эсвэл хамтрагчдаа бэлэг хайж байна уу? Энэ мэтчилэн бэлэг сонголтын асуудлууд хүн бүртэй л тулгардаг билээ. Тиймээс та тухайн хүнийхээ талаар мэдээлэлтэй байснаар бэлэг сонгоход бэрхшээл үүсэхгүй гэдгийг санаарай.

Хүнд бэлэг сонгохдоо анхаарах 6 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Хобби

Хамгийн хялбар аргуудын нэг бол бусдын сонирхол, хоббиг мэдэх явдал юм. Мөн тухайн хүнд ямар зүйл аз жаргал бэлэглэдгийг олох нь зүйтэй. Хэдийгээр ном таатай бэлэг боловч хүн бүрд таалагдана гэсэн баталгаа үгүй. Үүнээс гадна бэлэг өгөх гэж буй хүндээ юу шаардлагатай байгааг сана. Тэгвэл та хэзээ ч бэлгийн сонголт дээр алдаа гаргахгүй юм.

2. Нууц хүсэл

Үнэн хэрэгтээ та хэн нэгний нууц хүслийг мэдэхэд Шерлок Холмс шиг байх шаардлагагүй. Жишээлбэл, найз эмэгтэйтэйгээ дэлгүүрээр явж байтал тэр нэг газар маш удаан зогсож, таалагдсан цүнхээ нүд салгалгүй харсан байж болох юм. Энэ бол түүний нууц хүсэл шүү дээ. 

3. Муу зуршил

Согтууруулах ундаа сонирхдог, хэрэглэдэг хүмүүст үүнийг бэлэглэж болно. Жишээлбэл, та чанартай конъяк, виски, ром, дарс, оргилуун дарс зэргийг сонгож болно шүү дээ. Харин цагаан архи бэлэглэсний хэрэггүй. Мөн тамхи татдаг хүмүүст электрон тамхи өгч болох юм.

4. Хоолны сонирхол

Түүний юу идэх дуртайг олж мэдээрэй. Эдгээр нь танд ирээдүйд хэн нэгэнд бэлэг сонгоход тус болно гэдгийг санаж байх нь зүйтэй. Учир нь дуртай зүйлийнхээ цуглуулгыг авсан хүн бүр л баярладаг шүү дээ.

5. Харилцааны төвшин

Тухайн хүнтэйгээ ямар харилцаатайгаа тодорхойлох нь бэлэг өгөхөд чинь туслах болно. Жишээлбэл, та дотны найздаа бол заавал түүний дуртай зүйл гэхгүйгээр хошигнолын бэлгийг ч өгөх боломжтой байдаг юм.

6. Хэрэгцээ

Үүнд маш эрт дээр үеэс авахыг хүсэж байсан ч тодорхой шалтгаанаар хойшлогдсон зүйлс хамаарна. Үүнд: Автомашины тос солиулах эрх, ээждээ үнэтэй үнэртэй ус, чамин гутал гэх мэт зүйлс багтана. Тэгэхээр та тухайн хүндээ шаардлагатай байгаа зүйлсийг бэлэглэхийг хичээгээрэй.

Бэлгийг та өөртөө биш харин хүнд бэлэглэж байгаа гэдгээ санах хэрэгтэй. Тиймээс өөртөө таалагдсан эсвэл хамтдаа хэрэглэж болох зүйлийг бэлэглэх нь тийм ч зөв сонголт биш юм. Мөн бэлэг өгч байгаа хүндээ анхаарал хандуулж, түүний сэтгэл хөдлөл, баярлах мөчийг төсөөлөөрэй. Ямар нэгэн утга агуулсан, сонирхолтой зүйлсийг бэлэглэх нь тухайн хүнд дурсамж болж үлддэг гэдгийг мартаж болохгүй шүү.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()