Та бусдад үргэлж хямсгар царайтай харагддаг уу? Тэгвэл ийм учиртай...

2019-08-13, 16:00
12,417

Таныг зүв зүгээр байхад хэн нэгэн “Чи ууртай байгаа юм уу?”, “Ямар нэгэн зүйл болохгүй байна уу?”, “Би чамайг гомдоочихсон уу?” гэх зэрэг асуултууд асуудаг уу... Хэрвээ тийм бол та угаас дүнсгэр, ууртай, хүйтэн төрхтэй юм байна. "Resting bitch face" гэх албан ёсны нэршилтэй энэ асуудал нь ихэвчлэн эмэгтэйчүүдэд, цөөн тохиолдолд эрчүүдэд тулгардаг асуудал бөгөөд тэд хичнээн тайван байсан ч гаднаа ууртай, сэтгэлээр унасан, аз жаргалгүй харагддаг. Тэгвэл судлаачид уг царай төрхний талаар судалгаа хийж, дараах дүгнэлтэд хүрсэн байна.

Та бусдад үргэлж хямсгар царайтай харагддаг уу? Тэгвэл ийм учиртай...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хямсгар царайны шалтгаан

Хүний зан араншинтай холбоотой сэтгэцийн үйл ажиллагааг судалдаг эмч Жейсон Рожерс нүүрний сканнердсан програмыг ашиглан алдартнуудын ердийн царайг зурж, яг адилхан царай гаргасан атлаа зарим хүмүүс яагаад ууртай, сэтгэл дундуур харагдаж, зарим нь хэвийн харагддагийг олж мэдэхийг хүсчээ. Тэрбээр ердийн төв царай нь далд сэтгэл хөдлөлийн ойролцоогоор 3% -ийг л илэрхийлдэг болохыг тогтоосон байна. Харин ууртай, дүнсгэр төрхтэй хүмүүсийн сэтгэл хөдлөлийн дунджаар 6% нь илэрч харагддаг бөгөөд мэдээж дийлэнх нь сөрөг сэтгэл хөдлөл нь давамгайлж илэрдэг аж. Ялангуяа уруулынхаа нэг талыг ялимгүй дээш өргөхөд бүр ч тодорч харагддаг байна.

Тиймдээ ч уруул нь төрөлхийн дээр байрлалтай хүмүүс хэвийн байх үедээ ууртай мэт харагддаг байна. Үүнээс болж энэ төрлийн хүмүүс өөрөө ч мэдэлгүй сөрөг сэтгэл хөдлөл гаргадаг ажээ.

Хямсгар царайны шалтгаан

2 Өнцгөөс бас шалтгаалдаг

Ууртай, сэтгэл ханамжгүй төрхтэй хүмүүсийн царай нь байгалиасаа доошоо өнцөгтэй байдаг. Жишээ нь, зарим хүмүүсийн нүдний хэлбэр нь доошоо чиглэлтэй байдгаас тэд илүү ядарсан, сэтгэл дундуур харагддаг. Харин зарим нь бага зэрэг хазгай, уруу хэлбэрийн уруултай байдаг нь байнгын сэтгэл нь хямарсан байгаа мэт харагдуулдаг байна.

Гэвч та нүүрэн дээрээ ялимгүй өөрчлөлт гаргаснаар өөртэйгөө харилцаж буй хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлж чадна. Тэгвэл энэ чиглэлийн номон дээр бичигдсэн тус хямсгар, хүйтэн төрхийг хэрхэн өөрчлөх талаарх зөвөлгөөг хүргэе. 

Өнцгөөс бас шалтгаалдаг

3 Хүйтэн төрхөө хэрхэн өөрчлөх вэ?

  1. Та хэн нэгэн рүү харахдаа нүдээ томруулан, дээш чиглэлтэй хараарай. Ингэснээр таны нүд илүү нээлттэй харагдаж, гутранги төрх бий болгохоос сэргийлнэ.
  2. Нүүр будалт ашиглан доош чиглэлтэй, унжсан нүдний хэлбэрээ засан будаарай. Ингэхдээ контур, нүдний тен зэргийг ашиглан нүднийхээ дээд хэсгийг тодотгож, илүү нээлттэй, том харагдуулах хэрэгтэй.
  3. Төв царайгаа өөрчилж, яльгүй инээмсэглэ. Хэрэв та төрөлхийн уруу хэлбэрийн уруултай бол уруулаа өргөн, бага зэрэг инээмсэглэл тодруулж явах хэрэгтэй. Гэвч энэ нь хүчээр байнга инээж яв гэсэн үг биш бөгөөд зүгээр л төв царайгаа арилгах хэмжээнд хөнгөхөн инээмсэглэхэд л хангалттай.
  4. Энэ бол та. Та өөрийн хүйтэн төрхөө заавал өөрчлөх ялтай биш. Учир нь энэ бол таны нэг хэсэг, таныг тодорхойлдог зүйл. Тиймээс та хэрэв байгаагаараа байхыг сонгосон бол заавал өөрийн төрхөө өөрчлөх шаардлагагүй. Харин өөрийн үг үйлдлээрээ бусдад харагддаг шигээ хүн биш гэдгээ таниулахад л хангалттай.

Хүйтэн төрхөө хэрхэн өөрчлөх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()