Түүнээс харилцаагаа таслах цаг болсныг илтгэх 10 шинж

Эмэгтэй хүн нэг л хайрласан бол тэр харилцаандаа бүхий л сэтгэл зүрхээ зориулж эхэлдэг. Гэвч аливаа зүйл хэмжээ хязгаартай байдгийн адилаар эмэгтэй хүний тэвчээрт ч эцсийн цэг бий. Тэр ч утгаараа та бүхэнд хосын харилцааг төвөгтэй болгодог, бүр дуусгахад ч нөлөөлдөг эрчүүдийн гаргадаг 10 алдааны талаарх мэдээллийг хүргэж байна. 

Түүнээс харилцаагаа таслах цаг болсныг илтгэх 10 шинж
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нэгэн хэвийн удаан байх

Гал халуун сайхан харилцааг бий болгохын тулд эмэгтэй хүн л ганцаараа хичээх ёстой гэх буруу хандлага нийгэмд бий. Гэхдээ эр хүн нэг л газартаа байнга хооллох, очсон газруудаараа л аялах гэх мэтээр нэгэн хэвийн зүйлсээ давтан хийгээд л байвал хайртай эмэгтэй нь залхаж эхэлдэг. Тэгэхээр та шинэ адал явдлыг эрэлхийлэх хэрэгтэй шүү.

Нэгэн хэвийн удаан байх

2 Хичээл зүтгэлийг нь үнэлэхгүй байх

Эмэгтэй хүн харилцаагаа хадгалж үлдэхийн тулд маш олон зүйлсийг хийж, тэр болгон нь бүтэлгүйтсэний дараа нэг л мэдэхэд бүгдийг орхиж явах шийдвэрийг гаргадаг. Өөрөөр хэлбэл, та түүний санаа зовсон, эргэлзсэн зүйлсийнх нь талаар тайлбарлан ярилцахгүй бол хайртыгаа алдах аюултай юм.

Хичээл зүтгэлийг нь үнэлэхгүй байх

3 Үл тоох

Найз залуу чинь найз нөхөдтэйгөө зугаалж, дуудлага, захианд чинь ч хариу өгөхгүй, өөрийн дураар аашилдаг бол та хоёрын харилцаа удаан үргэлжлэх нь юу л бол.

Үл тоох

4 Хэтэрхий хаалттай байх

Ямар нэгэн зүйл нуугаад байгаа юм шиг сэтгэгдэл төрөх үед эмэгтэй хүн хууртагдаж байна гэж бодож эхэлдэг. Хэдийгээр та хуураагүй байж болох ч, хайртдаа юу болж байгаагаа хэлэхгүй, утсаар нуугдаж ярихад л тэр таныг хардах болно. Тиймээс аль болох нээлттэй байх хэрэгтэй шүү.

Хэтэрхий хаалттай байх

5 Хэрэгтэй үед нь хажууд нь байхгүй байх

Энэ нь байнга түүний хажууд суугаад ярьсныг сонссон дүр үзүүлнэ гэсэн үг биш. Харин хэлсэн зүйлийг нь чин сэтгэлээсээ сонсож, ярилцаж, зөвлөх хэрэгтэй юм.

Хэрэгтэй үед нь хажууд нь байхгүй байх

6 Хариуцлага хүлээхээс зайлсхийх

Эмэгтэйчүүд хүүхэд шиг эр хүнд тийм ч дуртай биш. Харин ч тэд ээждээ эрхэлж байгаа юм шиг үргэлж буруугаа найз бүсгүйдээ тохож, хариуцлага хүлээхээс зайлсхийдэг залуугаас илүү насанд хүрсэн эр хүнд илүү татагддаг байна.

Хариуцлага хүлээхээс зайлсхийх

7 Өөрийнхөөрөө зүтгэх

Хосын харилцаанд эрэгтэй, эмэгтэй хоёрын аль алиных нь санаа чухал байдаг. Тиймдээ ч эмэгтэйнхээ үзэл бодлыг тоохгүй, үл хүндэтгэсэн занг гаргавал тэрбээр харилцаандаа сэтгэл дундуур байх болно.

Өөрийнхөөрөө зүтгэх

8 Ажлын хэнээтэй

Хэрвээ та найз бүсгүй / эхнэртэй болсон бол өөрийн карьертаа гаргах цаг заваа хайртай бүсгүйтэйгээ өнгөрөөх цаг хугацаатайгаа тэнцүүлэх хэрэгтэй. Учир нь харилцаанаасаа илүү ажлаа чухалчилдаг залууд эмэгтэйчүүд сайн сайхныг хүсээд явуулах нь бий.

Ажлын хэнээтэй

9 Бусадтай харьцуулах

Найз бүсгүй / эхнэрээ бусад эмэгтэйчүүдтэй харьцуулах нь хамгийн том алдаа юм. Яагаад гэвэл, тухайн эмэгтэйн өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх байдал бусдаас өөр шүү дээ. Магадгүй та ч түүнийг өөр учраас л сонгосон байх...

Бусадтай харьцуулах

10 Мэдрэмжгүй зантай

Хайртыгаа багахан зүйл дээр ч урамшуулж байх хэрэгтэй. Учир нь эмэгтэй хүний хийж буй зүйлийг дэмжих нь түүнд таатай сэтгэгдлийг төрүүлдэг. Тиймээс хэрвээ та үүнд ач холбогдол өгөхгүй байвал тэрбээр харилцаагаа дуусгахыг илүүд үзэх болно шүү.

Мэдрэмжгүй зантай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()