ЧӨЛӨӨТ ЦАГ

Эмэгтэй хүнд цэцэг өгөхдөө анхаарах зүйлс

Эмэгтэй хүнд цэцэг бэлэглэнэ гэдэг сайхан зүйл ч гэлээ тэдний сэтгэлд нийцсэн цэцгийг сонгох тийм ч хялбар биш. Хайртай ээждээ, эхнэртээ, охиндоо, эгчдээ, хэн хэнд ямар цэцэг, хэдэн ширхэгийг, хэрхэн боолгох вэ гэдгээ шийдэх гэж эрчүүд маань нэлээн төөрөлддөг нь гарцаагүй. Тэгвэл таньд цэцэг сонгоход тань туслах бяцхан зөвлөгөөг хүргэж байна. 

Эмэгтэй хүнд цэцэг өгөхдөө анхаарах зүйлс Хадгалах

Биед илрэх, тоохгүй өнгөрөөж болохгүй өөрчлөлтүүд

Зарим өвчний шинж тэмдэг нуугдмал байдаг учраас хүмүүс төдийлөн анзаарахгүй явсаар, эхэн үед нь илрүүлж чадалгүй улам хүндрүүлдэг. Өвчнийг эрт илрүүлэх тусмаа эмчилгээ үр дүнтэй хийгдэж цаашлаад амь насанд хүрэх аюулаас ч сэргийлэх боломжтой байдаг. Тиймээс таны биед дараах өөрчлөлтүүдээс илэрвэл даруй эмчид хандаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваарай. 

Биед илрэх, тоохгүй өнгөрөөж болохгүй өөрчлөлтүүд Хадгалах
2019-09-11, 12:10

Энэ намрын маникюрын 10 трэнд

Охид бүсгүйчүүдийн гараа сайхан харагдуулах шалгарсан арга бол мэдээж хумсны будалт байдаг. Тэгвэл бүсгүйчүүд маань хумсаа зүгээр ч нэг гоё будахаа больсон бөгөөд орчин үеийн трендээ даган гоёмсог байлгахыг чухалчилах болжээ. Энэ жилийн хувьд хэт урт биш, хурц үзүүргүй хумс, өнгийн уусалттай будалт тренд болохыг мэргэжилтэнүүд онцолж байна. Мөн 2019-2020 онд цагаан,бор, ногоон, хөх ягаан, хар, оранж өнгүүд моданд орох ажээ. 

Энэ намрын маникюрын 10 трэнд Хадгалах
2019-09-10, 17:52

Ятгах урлагт гарамгай суралцах 7 алхам

Шинээр бизнес эрхлэгчид өөрсдийн гаргасан ухаалаг санаагаа хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгч нарт тайлбарлахдаа хэт сэтгэл хөөрлөөр ханддаг. Дэвшүүлж буй санааг нь ойлгоогүй хүмүүс өөртөө итгэлтэй байдлыг нь онцгүй сэтгэгдэл, анхааралгүй байдлаараа унтрааж болох талтай. Өөрт буй төсөөлөл, гаргасан санаагаа бусдад ухуулан таниулах, өөртэйгөө адилхан бодтол нь ярихыг ятган ухуулах гэж нэрлэдэг. Ялангуяа шинээр бизнес эрхлэх гэж байгаа хүмүүсийн хувьд ятгаж ухуулах чадвар зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ чадвараараа л хамтрагчдаа татах, зөв шийдэл гаргах, хөрөнгө оруулагчид, худалдан авагчдийг өөртөө татна. Ятган үнэмшүүлэх чадвараа сайжруулхын тулд дараах 7 алхмыг хэрэгжүүлээрэй.

Ятгах урлагт гарамгай суралцах 7 алхам Хадгалах

Найз бүсгүйдээ "базуулсныг" илтгэх 6 шинж

Найз охинтой болох үед мэдээж өмнөх амьдралын хэв маягт тань нэлээд өөрчлөлт орно. Заримдаа та найз нөхөд, гэр бүлийнхнээсээ хөндийрдөг бол заримдаа бүр өөрөө өөрөөсөө холдох нь ч бий. Та өөртөө анхаарал хандуулахаа больж, зөвхөн түүний аз жаргалын төлөө өөрийгөө золиослож байна уу? Энэ нь та найз бүсгүйнхээ хяналтанд орсон гэсэн үг бөгөөд тийм ч зөв алхам биш юм.

Найз бүсгүйдээ "базуулсныг" илтгэх 6 шинж Хадгалах

Нойргүй хоносны маргааш эрч хүчтэй, сэргэг байх аргууд

Ихэнх хүмүүст ямар нэг шалтгаанаар шөнөжин сэрүүн байх шаардлага гардаг. Ажиллах, хичээлээ хийх, ямар нэг чухал үйл ажиллагаанд шөнөжин бэлдэх зэрэгт магадгүй та тийм ч их ядардаггүй байж болно. Харин ч эсэргээрээ шөнийн цагийг ашиглаж, асар бүтээмжтэй байгаа мэт баатарлаг сэтгэгдэл төрдөг байх. Гэвч маргааш нь өдөр тутмын хэвийн байдал алдагдаж, өдөржин нойрмоглох, ядарч сульдах асуудал тулгардаг. Тэгвэл нойргүй хоносны маргааш хэрхэн сэргэг байх вэ? Мөн бүх л өдрийн турш хэрхэн эрч хүчээ хадгалах вэ? Үүний хариултыг дараах зөвөлгөөнөөс уншаарай. 

Нойргүй хоносны маргааш эрч хүчтэй, сэргэг байх аргууд Хадгалах

Ганцхан өгүүлбэрээс бүрдсэн өдрийн тэмдэглэл хөтлөхийн гайхалтай ач тус

1986-2011 онд Опра Уинфри бүх цаг үеийн хамгийн өндөр үнэлгээтэй ток шоу болох "Опра Уинфригийн шоу"-гаа зохион байгуулж тухайн үедээ Хойд Америкийн бараг бүх хүмүүст танил болж, ихээхэн алдаршсан юм. Ингээд 1980-1990 онд телевизийн дэлгэцээс хол давсан брэнд бүтээж, “Бүх медиагийн хатан хаан”-аар өргөмжлөгдөн, удалгүй тэрбумтан болж, маш их хүндлэл хүлээн, Ерөнхийлөгчийн эрх чөлөөний одонгоор шагнагдсан юм. Харин тэрээр энэ бүх амжилтын төлөө зүтгэж явахдаа мөрддөг маш энгийн зуршилтай байв. Энэ бол тэмдэглэл хөтлөх юм.

Ганцхан өгүүлбэрээс бүрдсэн өдрийн тэмдэглэл хөтлөхийн гайхалтай ач тус Хадгалах

Бидний өдөр тутамдаа гаргадаг эрүүл ахуйн 15 алдаа

Өдөрт 2 удаа шүдээ угаах, хооллохын өмнө гараа угаах, хумсаа тогтмол авч байх хэрэгтэй - бид эдгээр дүрмийг багаасаа л мэддэг байсан. Гэхдээ эрүүл ахуйн дүрмүүд үүгээр хязгаарлагдахгүй. Эмч нар нүүрэндээ гараараа аль болох бага хүрч, орны даавууг долоо хоногт нэг удаа сольж, чихээ хөвөн нахиагаар цэвэрлэж болохгүй гэж зөвлөсөөр ирсэн. Учир нь зарим өвчин бидний өдөр тутамдаа төдийлөн анзаараад байдаггүй хувийн ариун цэврийн алдаанаас шалтгаалж болзошгүй. Ингээд эмч нарын өгч буй эрүүл ахуйн 15 дүрмийг танилцуулж байна

Бидний өдөр тутамдаа гаргадаг эрүүл ахуйн 15 алдаа Хадгалах

Хурим хийхээсээ өмнө өөрөөсөө заавал асуух ёстой 11 асуулт

Бие биедээ хуримын тангараг өргөж, бөгж зүүж өгөн, ирээдүйн амьдралаа холбохын өмнө хайртай хүнийхээ байр суурийг мэдэхэд гэмгүй. Тэгвэл дараах асуултуудад та хоёр хоёул чин сэтгэлээсээ, шударгаар хариулснаар гэрлэсний дараа хүчтэй санал зөрөлдөхөөс сэргийлэх болно.

Хэдийгээр гэрлэлтийн гол зүйл нь та хоёрын хайр боловч энэ нь эв нэгдлийг тань бүрэн хадгалж чадна гэдэгт бүү найд. Жишээ нь, ямар нэг асуудал тулгарч, маргаан гарахад хэн нь ч буулт хийхгүй бол та хоёрын хайр ямар ч хүчгүй болох болно. Тиймээс дараах асуултуудад хариулаад үзээрэй.

Хурим хийхээсээ өмнө өөрөөсөө заавал асуух ёстой 11 асуулт Хадгалах
2019-09-08, 13:57

Ярилцлагын үеэр хэрхэн өөрийгөө танилцуулах вэ?

Өөрийгөө танилцуулна уу?” гэх мэтийн чөлөөт асуултуудыг видео эсвэл шууд хэлбэрийн ажлын ярилцлагын үеэр харилцан яриаг эхлүүлж асуудаг. Өөрөөр,  “таны товч намтрыг сонсъё?” эсвэл “ та өөрийгөө хэрхэн тодорхойлох вэ?” гэх мэтээр асуудаг. Ийм асуултууд ярилцлагын үед тогтмол асуугддаг ба хоёрдмол утгатай,  ажил олгогчийн чухам юу мэдэхийг хүсээд байгааг нь таахад бэрх байдаг. Гэхдээ энэ нь нөгөө талаар танд өөрийгөө ямар байдлаар таниулах вэ? гэдгээ шийдэх боломж олгож байна гэсэн үг. Ингээд танд ийм асуултад хариулахдаа анхаарах зүйлс, хэрхэн хариултаа цэгцтэй бэлдэх, хэрхэн хариулж болох талаар зөвлөгөө хүргэж байна.

Ярилцлагын үеэр хэрхэн өөрийгөө танилцуулах вэ? Хадгалах

Таны шүдэнд муугаар нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнүүд

Биднийг хүүхэд байхаас эхлэн шүдний ариун цэврийн талаар зааж зөвлөдөг билээ. Шүдний өвчин гэдэг тэсвэрлэхийн аргагүй байдгаас гадна жил ирэх тусам шүдний эмчилгээний зардал нэмэгдэж байгаа. Хүн бүр өглөө, оройдоо шүдээ цэвэрлэх хэрэгтэй гэдгийг мэддэг бөгөөд өдөрт нэг удаа ч болов амаа зайлах хэрэгтэй гэдгийг ойлгоно. Ингээд ямар хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсний дараа амаа заавал зайлах хэрэгтэй талаар зөвлөгөөг танд хүргэе.

Таны шүдэнд муугаар нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнүүд Хадгалах

Тухтай унтаж амрахад тань туслах шалгарсан аргууд

Статистик мэдээллээс харахад дэлхийн хүн амын ердөө дөрөвний нэг нь л 8 цаг бүтэн унтаж чаддаг бөгөөд сүүлийн жилүүдэд янз бүрийн нойрны эмгэгүүд шинээр илэрсээр байгаа аж. Хэрэв та ч мөн нойр тань хулжиж, нойргүйддэг бол дараах зөвлөгөөг дагаарай.

Тухтай унтаж амрахад тань туслах шалгарсан аргууд Хадгалах