Бидний өдөр тутамдаа гаргадаг эрүүл ахуйн 15 алдаа

Өдөрт 2 удаа шүдээ угаах, хооллохын өмнө гараа угаах, хумсаа тогтмол авч байх хэрэгтэй - бид эдгээр дүрмийг багаасаа л мэддэг байсан. Гэхдээ эрүүл ахуйн дүрмүүд үүгээр хязгаарлагдахгүй. Эмч нар нүүрэндээ гараараа аль болох бага хүрч, орны даавууг долоо хоногт нэг удаа сольж, чихээ хөвөн нахиагаар цэвэрлэж болохгүй гэж зөвлөсөөр ирсэн. Учир нь зарим өвчин бидний өдөр тутамдаа төдийлөн анзаараад байдаггүй хувийн ариун цэврийн алдаанаас шалтгаалж болзошгүй. Ингээд эмч нарын өгч буй эрүүл ахуйн 15 дүрмийг танилцуулж байна

Бидний өдөр тутамдаа гаргадаг эрүүл ахуйн 15 алдаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

16 Шүршүүрт орж байхдаа нүүрээ угаах

Шүршүүрт орж байхдаа хүн бүр нүүрээ угаадаг. Хэдийгээр энэ нь цэвэрхэн мэт санагдаж байгаа ч бодит байдал дээр арьсанд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Халуун ус болон даралт нийлснээр арьсны хамгаалалтын бүрхэвчийг устгаж, арьс гэмтэх аюулд хүргэдэг байна.

Шүршүүрт орж байхдаа нүүрээ угаах

15 Органик гоо сайхны бүтээгдэхүүнийг буруу ашигладаг

Өдөр ирэх тусам органик гоо сайхан бүтээгдэхүүний хэрэглээ дэлхий даяар алдартай болж байгаа билээ. Гэвч хүн бүр энэ бүтээгдэхүүнийг зөв ашиглаж чаддаггүй байна. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг угаалгын өрөөндөө хадгалаж болдоггүй бөгөөд хадгалах хугацаа нь хэдхэн сар байх магадлалтай.

Органик гоо сайхны бүтээгдэхүүнийг буруу ашигладаг

14 Хөлсөө гараараа арчих

Гарын дор хуурай салфетка байхгүй үед хүмүүс хөлсөө гараараа л арчдаг. Энэ нь арьсны үрэвсэл үүсэх нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд үүнээс болж батга үүсдэг байна. Арьсны 1 см.кв тутамд 1500 орчим нян байдаг бөгөөд тал хувь нь угаасны дараа ч байж л байдаг. Тиймээс үргэлж хажуудаа хуурай салфетка, эсвэл жижиг алчууртай явж байгаарай.

Хөлсөө гараараа арчих

13 Амьтанд хүрснийхээ дараа гараа угаадаггүй

Гэрийн тэжээвэр амьтад ч бидэнд ойролцоогоор 150 орчим төрлийн нян, бактерийг дамжуулах магадлалтай байдаг. Хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулах боломжтой 1415 орчим нянгийн 61% нь бидний хайртай гэрийн тэжээвэр амьтны үс, болон сарвуунд байдаг аж. Тиймээс тухайн амьтны үүр, тоглоом, хоолонд хүрсэн ч гараа угаах хэрэгтэй гэнэ.

Амьтанд хүрснийхээ дараа гараа угаадаггүй

12 Нүүр будалтын багсыг будагныхаа саванд хийх

Нүүрний будаг хадгалдаг сав нь төрөл бүрийн нян хуримтлагдах таатай нөхцлийг бүрдүүлдэг. Бүх багс, нүүрний паралон зэрэг нь нян үүрлэх үүр болж өгдөг бөгөөд арьсны үрэвсэл, хоолны хордлого, цусны халдвар зэргийг үүсгэдэг байна. Тиймээс нүүр будалтын хэрэгслээ хадгалдаг тусгай савтай байх хэрэгтэй бөгөөд тогтмол цэвэрлэж угаах шаардлагатай.

Нүүр будалтын багсыг будагныхаа саванд хийх

11 Хөл нүцгэн явах

Гэмтэл согог судлалын эмч нарын үзэж байгаагаар хөл нүцгэн явах нь тийм ч зөв сонголт биш гэнэ. Энэ нь мөөгөнцөртөх аюулыг дагуулахаас гадна үргэлж хатуу зүйл дээр явах үед биеийн жин жигд бус хуваарилагдаж, хөлийн тавхайн хэлбэр өөрчлөгдөх магадлалтай юм байна.

Хөл нүцгэн явах

10 Сам, үсний боолт, хавчаараа угаадаггүй

Үхжсэн арьс, арьсны тос болон тоос нь бидний үс арчилгаандаа хэрэглэдэг бүх хэрэглэл дээр наалддаг.  Энэ байдлаар сам, үсний боолт, хавчаар зэрэг нь нянгийн эх үүсвэр болдог байна. Тиймээс үсний сам болон бусад хэрэгслүүдээ сар бүр угааж цэвэрлэх хэрэгтэй.

Сам, үсний боолт, хавчаараа угаадаггүй

9 Цэвэрлэгээ хийхдээ химийн бодис ашигладаг

Бактерийн эсрэг цэвэрлэгч бодис, цонх болон шил угаах бодис, аяга таваг угаалгын бодисонд фосфат, пестицид, аммиак гэх мэт хорт бодис агуулагдсан байх магадлалтай. Эдгээр бодисууд нь бидний бие организмд хуримтлагдаж, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болно. Тиймээс цэвэрлэгээ хийх бүртээ бээлий өмсөж, цэвэрлэгч бодис ашигласныхаа дараа заавал цэвэр усаар зайлах хэрэгтэй.

Цэвэрлэгээ хийхдээ химийн бодис ашигладаг

8 Унтлагын хувцасаа тогтмол сольдоггүй

Өдөр тутам таны унтлагын хувцсан дээр нян, арьсны тос, үхжсэн арьс зэрэг наалддаг. Заримдаа энэ нь нуруу болон мөрөн дээр батга үүсэх нөхцлийг бүрдүүлдэг байна.

Унтлагын хувцасаа тогтмол сольдоггүй

7 Чийгшүүлэгч тосыг хэт орой түрхдэг

Чийгшүүлэх үйлчилгээтэй тосыг усанд орсныхаа дараа буюу арьсаа арчаагүй байх үедээ түрхэх хэрэгтэй байдаг.  Энэ байдлаар бид арьсны чийгшлийг хадгалж үлддэг байна.

Чийгшүүлэгч тосыг хэт орой түрхдэг

6 Гутлаа оймсгүй өмсөх

Хэдийгээр энэ нь загварлаг бас эвтэйхэн харагдаж болох ч агаар муу нэвтрүүлдэг гутлын адилаар нян, мөөгөнцөр үүсэх нөхцлийг бүрдүүлдэг аж. Үүнээс гадна оймсгүй хөлөнд хүрч буй гутал нь хөлний эвэрхий, хумс шигдэх аюулд хүргэдэг.

Гутлаа оймсгүй өмсөх

5 Хумсаа цэвэрлэдэггүй

Бидний хумсан доор их хэмжээний нян хуримтлагдсан байдаг. Учир нь бактерийн эсрэг саван эсвэл лосьон нь хумсны завсрыг цэвэрлэж чаддаггүй бөгөөд нян нь аюулгүй орчинд өсөж үрждэг байна. Тиймээс орой бүр хумсаа сойзоор угаах нь зүйтэй.

Хумсаа цэвэрлэдэггүй

4 Үсээ угаахаасаа өмнө самнадаггүй

Нойтон үс нь сунаж, хатсаныхаа дараа хэвийн байдалдаа эргэж ордог. Хэрвээ энэ үед үсээ самнаж улам ихээр сунгаах юм бол хэдэн долоо хоногийн дараа та асуудлыг хайчны тусламжтайгаар шийдэх хэрэгтэй болно. Тиймээс энэхүү асуудлыг шийдвэрлэх шилдэг арга бол үсээ угаахынхаа өмнө самнах явдал юм. Үүнээс гадна энэ аргаар бид бохирын хоолой руу орох үсийг саман дээрээ үлдээж байна гэсэн үг.

Үсээ угаахаасаа өмнө самнадаггүй

3 Гараа угаасны дараа арчдаггүй

Гараа угаасны дараа заавал хаттал нь арчих хэрэгтэй. Чийглэг орчинд нян маш хурдацтайгаар үрждэг байна.

Гараа угаасны дараа арчдаггүй

2 Гарын болон хөлийн хумсандаа нэг хайч хэрэглэдэг

Гар болон хөлийн хумсыг тус бүрт нь өөр хайчаар авах хэрэгтэй байдаг. Энэ замаар бид хөлнөөс гар руу нян дамжуулахгүй юм.

Гарын болон хөлийн хумсандаа нэг хайч хэрэглэдэг

1 Бие засахын өмнө гараа угаадаггүй

Ариун цэврийн өрөө хэрэглэхийн өмнө гараа угаах тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Та хичнээн болгоомжтой байсан ч гараараа эмзэг хэсэгтээ хүрэх магадлалтай бөгөөд энэ үед гаранд хуримтлагдсан нян эмзэг эрхтнийг тань гэмтээж, үрэвсүүлэх магадлалтай.

Бие засахын өмнө гараа угаадаггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()