Ятгах урлагт гарамгай суралцах 7 алхам

Шинээр бизнес эрхлэгчид өөрсдийн гаргасан ухаалаг санаагаа хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгч нарт тайлбарлахдаа хэт сэтгэл хөөрлөөр ханддаг. Дэвшүүлж буй санааг нь ойлгоогүй хүмүүс өөртөө итгэлтэй байдлыг нь онцгүй сэтгэгдэл, анхааралгүй байдлаараа унтрааж болох талтай. Өөрт буй төсөөлөл, гаргасан санаагаа бусдад ухуулан таниулах, өөртэйгөө адилхан бодтол нь ярихыг ятган ухуулах гэж нэрлэдэг. Ялангуяа шинээр бизнес эрхлэх гэж байгаа хүмүүсийн хувьд ятгаж ухуулах чадвар зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ чадвараараа л хамтрагчдаа татах, зөв шийдэл гаргах, хөрөнгө оруулагчид, худалдан авагчдийг өөртөө татна. Ятган үнэмшүүлэх чадвараа сайжруулхын тулд дараах 7 алхмыг хэрэгжүүлээрэй.

Ятгах урлагт гарамгай суралцах 7 алхам
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Давталт бол хүмүүсийн анхаарлыг татах гол түлхүүр

Ихэнх бизнес эрхлэгчид өөртөө итгэлтэй байдал үйлчлүүлэгчдээ татах гол чадвар гэж боддог. Үнэндээ, үйлчлүүлэгчид тухайн зүйлийг аман болон бичгэн хэлбэрээр хэд хэдэн удаа сонсоогүй л бол итгэдэггүй болсон.

Давталт бол хүмүүсийн анхаарлыг татах гол түлхүүр

2 Үйлчлүүлэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн мэдээлэл өгөх

Өөрийн санаагаа бусад хүмүүсийн байдал, амьдралтай холбон тайлбарлах. Бусдыг өөртөө хурдан итгүүлэх, сэнхрүүлэх гэсэн хоосон уриа лоозонгоос аль болох зайлсхийж амьдралд ойрхон зүйлсээр жишээ авах нь зөв юм аа.

Үйлчлүүлэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн мэдээлэл өгөх

3 Үр дүнг эсрэг тохиолдолтой жишиж тайлбарлах

Баримт, мэдээлэл ярьж байснаас болсон явдал, түүх ярих нь хамаагүй үр дүнтэй. Ярьж байгаа түүхээ сонсогчидтойгоо холбон, тэднийг хамааруулж ярьвал бусдад илүү ойр санагдах болно. Гарах үр дүнгийнх нь тухай эсрэгээр нь эсвэл тойруугаар ярьвал хуучинсаг үзэлтэй хүмүүсийн санаа бодлыг эргүүлэхэд тусална.

Үр дүнг эсрэг тохиолдолтой жишиж тайлбарлах

4 Үйлчлүүлэгчдийнхээ нөхцөлд байдалд нь тохируулан ярих

Хөрөнгө оруулагч, хамтрагч, үйлчлүүлэгчдээ өөртөө татахын тулд санаагаа хэрхэн илэрхийлэх талаар бодолцох хэрэгтэй. Таныг сонсож байгаа хүн бүтээлч, зөн совиндоо итгэдэг хүн байвал логик ажиллагаа шаардсан байдлаар яривал хүссэн үр дүндээ хүрэхгүй л болов уу. Тиймээс уулзалт, ярилцлагаасаа өмнө сонсогчоо судлах, харилцаа тогтоох гээд үзэх хэрэгтэй.

Үйлчлүүлэгчдийнхээ нөхцөлд байдалд нь тохируулан ярих

5 Найз нөхөд, танилаараа дамжуулан танилцах

Ихэнх хүмүүс шинэ мэдээлэл, шинэ хүмүүстэй танилцахдаа өөрсдийн таньдаг хүмүүсээрээ дамжуулдаг талтай. Иймэрхүү найз нөхөд, танилын хүрээний уулзалт зохион байгуулах нь цаг хугацаа, хүчин чармайлт их орох боловч нэлээдгүй ашиг тус өгнө.

Найз нөхөд, танилаараа дамжуулан танилцах

6 Санаагаа бодит болгох

Таны толгойд шинээр бий болсон санаа бусдад харагдахгүй, төсөөлөгдөхгүй байдгаас зарим тохиолдолд танд итгэхгүй байх үе ч бий. Ялангуяа хөрөнгө оруулагч нартай уулзах үед иймэрхүү зүйлс олон тохиолддог тул аль болох санаагаа биет болгох, загвар гаргаарай.

Санаагаа бодит болгох

7 Бусдын сонирхлыг татахуйц баримт бэлдэх

Олон нийтийн сүлжээ бол бага өртгөөр олон хүмүүст хүргэж болох хүчирхэг зэвсэг юм. 1000 хүн таны санааны тухай үзэл бодлоо илэрхийлэх нь ганцаараа тэмдэглэл хөтлөхөөс илүү үр дүнтэй шүү дээ.

Эцэст нь хэлэхэд хөрөнгө оруулагч, хамтрагчдыг өөртөө татах хамгийн сайн арга бол бизнесээ өргөжүүлж, бодитоор авч яваа байдал юм. Бизнесиын цаашдын төлөвлөгөө, асуудал гарах үед зохицуулах шийдэл, баталгаатай бизнесийн загвар, сэтгэл ханамжтайгаар тогтмол худалдан авдаг хэрэглэгчидтэй цаашид тогтвортой ажиллах чадамж бүхий бизнес л хөрөнгө оруулагчдын сонихрлыг илүү ихээр татна.

Бизнес эрхлэгчид шинэ санаагаа урам зоригоор эхлүүлж, бусдыг ятгаж, өөртөө татах, худалдан авалтаа нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг ч хийх хэрэгтэй болдог. Тиймээс бизнесийн амжилтанд хүрье гэвэл ятган үнэмшүүлэх чадвар хамгийн чухал гэдэгт судлаачид санал нэгтэй байдаг. 

Бусдын сонирхлыг татахуйц баримт бэлдэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()