Та үүнийг мэдэх үү?

Аливааг уншиж судлахгүйгээр, ухаалаг, мэдлэг өргөнтэй нэгэн болно гэдэг бэрх. Харин бид та бүхэндээ мэдлэгийн тань цар хүрээг тэлж, өдөр тутамд хэрэг болох сонирхолтой зөвлөмж, мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр нь таны цаг завыг хэмнэж, эрүүл зөв амьдрахад тус болох нь гарцаагүй. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Та үүнийг мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Хэрвээ та хямд үнэтэй бүтээгдэхүүн худалдан авахыг хүсч байгаа бол, хамгийн дээд тавиуруудаар хайгаарай. Учир нь дэлгүүрийн ажилчид хямд үнэтэй бараануудыг хүмүүсийн нүдэнд шууд тусахгүй газар байрлуулдаг аж. 

2

Лааг илүү удаан хугацаанд асаалттай байлгахыг хүсвэл, та асаахаасаа өмнө хэдэн цагийн турш хөргөгчинд хадгалах хэрэгтэй. 

3

Та өнгөт принтерийн чанарыг шалгахыг хүсвэл, "Google"-ийн логог хэвлэж үзээрэй. Тус логонд танд хэрэг болох гол өнгөнүүд багтсан байдаг аж. 

4

Хэрвээ та хоолоо хурдан идвэл, их хэмжээгээр жин нэмнэ. Хоолоо хурдан иддэг хүн сард 1.8 кг, удаан иддэг хүн 0.6 кг жин нэмдэг болохыг судлаачид баталсан байдаг. 

5

Та амьтны хүрээлэн явахдаа, тус газрын ажилчидтай адилхан өнгийн хувцас өмсөж байгаарай. Ингэснээр амьтад таниас айхгүй ойртож, илүү сайн харах, хүрэх боломжийг олгоно. 

6

Гадилыг аз жаргалын жимс хэмээн нэрлэдэг. Та өглөөний цайндаа 1 ширхэг гадил идсэнээр, сөрөг энергиэс ангид байж, эрч хүчийг мэдрэх болно. 

7

Дасгал хөдөлгөөн хийхээсээ өмнө нэг аяга кофе ууж байгаарай. Энэ нь бодисын солилцоог сайжруулж, өөх хайлах явцыг түргэсгэн, дэмжих аж. 

8

Шумууланд хазуулсан бол, тухайн хэсэгтээ халуун халбага тавиарай. Энэ нь загатнах, улайх зэрэг сөрөг шинж тэмдгүүдээс таныг хамгаалах болно. 

9

Та түргэн тусламж, аврах алба руу залгаж, тусламж хүсч байгаа бол эхлээд байршлаа тодорхой хэлж байгаарай. Учир нь таныг оператортой ярьж байх хооронд аврах албаныхан хэдийн замдаа гарсан байдаг аж. 

10

Өдөр хэсэгхэн зуур унтах нь ой тогтоолтыг сайжруулж, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдлийг бууруулдаг. Гэхдээ өдөрт 9-өөс дээш цаг унтах нь дархлааны системийг муутгадаг байна. 

11

Тарвас нь хүний биеийн судсыг тэлж, цэвэрлэдэг болохыг судлаачид олж тогтоожээ. Мөн тус жимс нь биеийг амрааж, тухтай мэдрэмжийг төрүүлнэ.  

12

Хэрвээ та дасгал хийж байхдаа хөгжим сонсвол, өмнөхөөсөө 15 хувиар илүү жинтэй зүйлсийг өргөж чадна. 

13

Мартсан зүйлээ санахыг хичээж байвал нударгаа зангидаарай. Энэ нь тархины үйл ажиллагаа, ой санамжийг сайжруулна. 

14

Та баруун гараараа бүхнийг хийж сурсан бол одооноос эхлэн зүүн гараа ашиглаж байгаарай. Шүдээ зүүн гараараа угааж, зүүн гараараа аягаа барих гэхчлэн өөр хэлбэрээр өдөр тутмын зүйлсээ хийх хэрэгтэй. Энэ нь тархины үйл ажиллагааг дэмжихэд онцгой үүрэгтэй аж. 

15

Хэрвээ та сахилгагүй жоохон хүүхдийг хараад аргаа барж, уур тань хүрч байвал, тэднийг ердөө л юу хийж байгаа ойлгохгүй байгаа бяцхан согтуу хүмүүс гэж төсөөлөөрэй. Өөрийн ухамсаргүйгээр сахилгагүйтэж байгаа гэдгийг нь ойлгож, уурлахаасаа өмнө нэг тунгаах хэрэгтэй. 

16

Хөгжмийг чанга сонсох нь таныг аз жаргалтай, тайван болгож, амрахад туслана. 

17

Хэрвээ та орондоо орохоос өмнө нэг аяга ногоон цай уувал, унтаж байхдаа ч илүүдэл өөх, калороо шатааж чадах юм. Ногоон цай нь таны бодисын солилцоог ч давхар дэмжих тустай. 

18

Та унтаж чадахгүй байна уу? Тийм бол 4-7-8 гэх амьсгалын дасгалыг хийгээд үзээрэй. Хамраараа амьсгал авч, 4 тоолно. Дараа нь амьсгалаа барьж, 7 долоо тоолох бол 8 тоонд амьсгалаа амаараа аажуухан гаргах хэрэгтэй. Үүнийг 4 удаа давтаж хийснээр, та тэр дороо унтаж чадна. 

19

Уур тань хүрч, тэсвэрлэхэд хэцүү байвал нэг аяга тарганд, 2 халбага самар хийж идээрэй. Энэ нь таныг тайвшрахад туслах болно. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()