1900-аад оны эхэн үед америк бүсгүйчүүдийн загварын чиг хандлага болсон "Гибсоны охид"

2022-04-23, 11:27
2,435

1890-ээд оны сүүлээр Америкийн зураач Чарлес Дана Гибсон тухайн цаг үеийн америк бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгийн хэмжүүр болсон зургуудаа зурж эхэлжээ.

1900-аад оны эхэн үед америк бүсгүйчүүдийн загварын чиг хандлага болсон "Гибсоны охид"
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Гибсоны охид" хэмээн нэрлэгдсэн цуврал зургууд 1908 онд LIFE сэтгүүлд цувралаар гарч байсан нь ийнхүү XVIII, XIX зууны бүсгүйчүүдийн гоо сайхны үнэлэмжид үлэмж нөлөө үзүүлсэн юм. Түүний таталбар зураг ихэвчлэн боловсролтой, чадварлаг, биеэ даасан, ганган хээнцэр, үсээ өндөр боож, хөвсийлгөн янзалсан бүсгүйчүүдийг дүрсэлдэг байв.

Зураач Чарлес. Д. Гибсон зурагтаа теннис тоглож, дугуй унаж, усанд сэлж, гольф тоглож, морь унаж буй эмэгтэйчүүдийг дүрслэн харуулдаг байсан нь эмэгтэй хүнийг амьдралын идэвхтэй хэв маягтай, бие даасан, загварлаг нэгэн байх хэрэгтэй гэх агуулгыг хүргэх зорилготой байсан гэдэг. Түүнчлэн тэрээр эмэгтэй хүн нийгэмд өөрийгөө хөгжүүлэх бүрэн эрхтэй гэдгийг ч хүлээн зөвшөөрүүлэх зорилго тээж байв. Энэ нь ч үр дүнд хүрч хуучинсаг үзэлтнүүдэд шинэ зууны бүсгүйчүүд биеэ даасан, бусдаас хараат бус хүмүүс гэх ойлголтыг хүргэж, шинэ салхи оруулсан түүхтэй. Хэдийгээр тэрбээр зурагтаа нийгмийн олон давхаргын бүсгүйчүүдийг харуулахыг зорьдог байсан ч дийлэнх тохиолдолд дундаж буюу түүнээс дээш давхаргын эмэгтэйчүүд дүрслэгдэн үлдсэн байдаг аж.

Харин тэдгээр зурагны санааг зураач тухайн үеийн нэрт загвар өмсөгч Эвелин Несбит болон өөрийн гэргий Ирене Лангорн нараас санаа авсан гэх таамаглал байдаг. Черлас. Д. Гибсон нэгэнтээ “Гибсоны охидыг би Америкийн хотуудын гудамж талбайгаар явж, театрын зааланд сууж, сүмд нүглээ наминчилж байгааг өдөр бүр л хардаг. Гибсоны охин бол хэн нэгнийг дуурайсан зураг биш, америк бүсгүйчүүдийн нийтлэг төрх юм” хэмээж байжээ.

Гибсоны охидыг 1920-оод оноос дэлгэрсэн “Шинэ бүсгүй” хэмээх үзлийн эхлэл байсан гэж үзэх хүмүүс ч бий. Үнэхээр ч сонгууль өгөх эрхтэй, өөрийн хүсэл сонирхлын дагуу шийдвэр гаргах эрх чөлөөтэй эмэгтэй хүнийг илэрхийлэх шинэ бүсгүйн үзэлтэй утга санаа нийлэх олон талууд Гибсоны охидод байсан боловч зураач өөрийн бүтээлдээ эрчүүдийн давамгай нийгмийг шингээсэн байдаг нь хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байсан гэдэг. Магадгүй ингэж хүмүүсийн анхаарлыг татах нь зураачийн илүү их ашиг олох гэсэн заль байсныг ч үгүйсгэх аргагүй.

Түүнчлэн түүний зурагнуудад ихэвчлэн ганц бие бүсгүйчүүд дүрслэгдсэн байдаг нь “Хэрхэн баян эр нөхөртэй болох вэ?” гэх асуултын хариултыг өгөх агуулгатай байсан гэх нь ч бий. Юутай ч “Шинэ бүсгүйчүүд” ч тэр, “Гибсоны охид” ч тэр ганц бие байх нь олонтаа тохиолддог байсан нь хачирхалтай. Магадгүй тухайн цаг үед эмэгтэй хүн болон эр хүний хооронд эрх чөлөө, эрх мэдлийн ялгаа үгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх эрчүүдийг олох хүндрэлтэй байдаг байснаас ч үүдэн ийнхүү ганц бие дүрслэгдэх явдал түгээмэл байсан байхыг үгүйсгэх аргагүй.

Ямар ч утга санааг агуулсан байсан Гибсоны охидын ерөнхий дүр төрх 20-р зууны эхний 20 жилийн туршид Америк орны нийгэмд эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн дээд хэмжүүр хэмээгдэж байсан нь гарцаагүй үнэн билээ. Хожим “Шинэ бүсгүй” үзэл дэлгэрч, Гибсоны охидын анхлан санааг нь гаргасан эрх чөлөөт, биеэ даасан эмэгтэй хүнд ээлтэй нийгмийг төгс байдлаар цогцлоох гол хөшүүрэг болсон нь өнөөг хүртэл уламжлагдан ирсэн юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()