ЧӨЛӨӨТ ЦАГ

Өндөр өсгийт өмсөх үед гардаг асуудлуудыг шийдэх бяцхан аргууд

Өндөр өсгийт өмсөх нь бие галбирыг цэгцтэй, урт хөлтэй, дэгжин харагдуулдаг учир бүсгүйчүүд бид өндөр өсгийт өмсөх дуртай байдаг. Гэхдээ тогтмол өндөр өсгийт өмсөх нь хөлд маш их ачаалал өгч, орой гэхэд хөлөө мэдрэхгүй болтлоо ядарсан байдаг. Тэгвэл энэ асуудлыг хялбархан шийдвэрлэх аргаас танд хүргэе.

Өндөр өсгийт өмсөх үед гардаг асуудлуудыг шийдэх бяцхан аргууд Хадгалах

Хүүхдэдээ үргэлж хэлж байх хэрэгтэй үгс

Хүүхдийг зөв өсгөж хүмүүжүүлэх хялбар ажил биш. Тийм ч учраас олон олон эцэг эхчүүд хүүхдийн сэтгэл зүйч, мэргэжилтнүүд дээр очиж зөвлөгөө авдаг. Мэдээж хэрэг хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн харилцаа, эцэг эхийн хандлага чухал нөлөө үзүүлдэг. Ялангуяа бяцхан үрсдээ хэлж буй ээж аавынх нь үг маш хүчтэй нөлөөлдөг, таны хэлсэн ганц л үг тэднийг урам зоригоор тэтгэж, баяр баясал төрүүлэх шидтэй юм шүү. Иймээс хүүхдийн сэтгэл судлаач мэргэжилтнүүд дараах үгсийг хүүхдэдээ үргэлж хэлж хэвшихийг зөвлөж байна. 

Хүүхдэдээ үргэлж хэлж байх хэрэгтэй үгс Хадгалах
2019-10-30, 17:04

Амьдралд үнэгүй олддог 30 гайхалтай мэдрэмж

Аз жаргал зөвхөн мөнгөөр хэмжигддэггүй. Энэ дэлхий дээр ямар ч үнэ төлбөргүйгээр танд зүйрлэшгүй их таашаал, аз жаргал, баяр хөөр, гайхалтай мэдрэмжийг өгөх зүйл та бүхний төсөөлдгөөс олон байдаг юм шүү. Өдөр тутмын асуудлуудтай зууралдаж, болох бүтэхгүйг тоочиж, үнэт цагаа стрессдэж өнгөрөөхийн оронд энгийн жижиг зүйлсээс л аз жаргал, амьдралын сайхныг мэдрэх боломжтой. Ингээд таны амьдралд өнгө нэмэх энгийн, үнэгүй зүйлстэй танилцацгаая.

Амьдралд үнэгүй олддог 30 гайхалтай мэдрэмж Хадгалах

Гэртээ цусны даралтаа хэрхэн шалгах вэ?

Хүний эрүүл мэндийн нэг чухал үзүүлэлт бол цусны даралт. Даралтыг хэмжиж үзсэнээр хүний зүрхний булчин болон судасны системийн үйл ажиллагааны чанарыг тодорхойлж чадна. Зохих хэмжээнээсээ хэт их юмуу хэт бага гарвал урьдчилан сэргийлэх эсвэл эмчилгээний арга хэмжээ авч зөвхөн зүрх төдийгүй биеийн ерөнхий эрүүл мэндэд анхаарал тавих ёстой. Бараг айл өрх бүрд даралт хэмжих багаж байдаг болсноос гадна ухаалаг утасны аппликейшн ч түгээмэл болсон өнөө үед өөрөө, гэрийн нөхцөлд цусны даралтаа тогтмол  хянах боломжтой болсон. Тэгвэл үүнтэй холбоотой ерөнхий ойлголтыг дараах мэдээллээс уншаарай. 

Гэртээ цусны даралтаа хэрхэн шалгах вэ? Хадгалах
2019-10-29, 17:12

Бидний оюун ухаанд "СӨРГӨӨР" нөлөөлдөг өдөр тутмын тогтсон зуршлууд

Идэвхгүй амьдралын хэв маяг, тамхи, согтууруулах ундааны хэт их хэрэглээ нь хүний эрүүл мэнд, уураг тархинд муу нөлөө үзүүлдгийг мэдэхгүй хүн байхгүй биз. Гэхдээ бидний эрүүл мэнд төдийгүй сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлдөг зүйлс таны төсөөлж байгаагаас ч их байдаг. Тэгвэл дараах мэдээллээс таны оюун ухаанд сөрөг нөлөө үзүүлдэг өдөр тутмын тогтсон зуршлуудыг мэдэж аваарай. Эдгээр үйлдлээс аль болох сэргийлэх нь зүйтэй юм шүү. 

Бидний оюун ухаанд "СӨРГӨӨР" нөлөөлдөг өдөр тутмын тогтсон зуршлууд Хадгалах

Эрэгтэй хүнээс хэзээ ч асууж болохгүй 9 асуулт

Эмэгтэй хүн бүрийн толгойд түмэн бодол эргэлдэхийн зэрэгцээ төрөл бүрийн асуултууд ч гарч ирдэг. Гэхдээ ихэнх эмэгтэйчүүд хайртай хүнээсээ зарим нэг асуултыг асуухдаа бодит байдлаас тэс өөр хариулт авахыг нууцхан хүсдэг. Харин эрчүүд бодит байдлыг тэр чигээр нь хэнэггүйхэн хэлэхэд бүсгүйчүүдэд хариулт төдийлөн таалагддаггүй. Тиймээс бүсгүй та сэтгэл гонсгор үлдэхийг хүсээгүй л бол дараах асуултыг эрчүүдээс битгий асууж байгаарай.

Эрэгтэй хүнээс хэзээ ч асууж болохгүй 9 асуулт Хадгалах

Өөр орны хүнтэй болзохдоо юу хийж болохгүй вэ?

Гадаад орноор аялж байх үед тань хэн нэгэн таалагдвал, эсвэл жинхэнэ хайраа оллоо гэж бодвол мэдээж эхлээд болзоонд урьдаг. Гэхдээ болзох үед баримтлах ёс зүйн дүрэм, биеэ авч явах байдал зэрэг нь улс орнуудын хувьд харилцан адилгүй байдаг. Тиймээс гадны улс оронд хэн нэгэнтэй болзохоор шийдсэн бол дараах 10 зүйлийг анхаараарай. 

Өөр орны хүнтэй болзохдоо юу хийж болохгүй вэ? Хадгалах

Батга гарахад нөлөөлдөг 7 хүнс

Батга гарахад олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд үүнд нүхжилт, кератинтай бүтээгдэхүүн, батга үүсгэдэг бактери, даавар, бөглөрсөн нүх, үрэвсэл зэрэг орно. Түүнчлэн хоолны дэглэм нь батга гарахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг судалгаагаар баталжээ. Ингээд та бүхэнд батга үүсгэдэг 7 хүнсийг танилцуулж байна.

Батга гарахад нөлөөлдөг 7 хүнс Хадгалах
2019-10-26, 11:37

Биеийн галбирыг өв тэгш болгож, бодисын солилцоог түргэсгэх хялбар сунгалтын дасгалууд

Хүн бүр л төгс сайхан бие галбиртай болохыг хүсдэг нь нууц биш, "би яг нэг дэх өдрөөс фитнессээр хичээллэнэ, дугуй унана, өглөө бүр гүйнэ” гэж өөртөө амладаг хэдий ч үүндээ хүрэхгүй байх тохиолдол цөөнгүй бий. Бидний бие организм цаг ямагт дасгал хөдөлгөөнөөр дутагдаж байдаг. Гэвч албан ажил, гэрийн ажил, хүүхэд гээд бид өөртөө төдийлөн цаг зав гаргаж чаддаггүй. Тэгвэл та бүхэнд гэртээ хийж болох хөнгөн дасгалуудыг хүргэе, хамгийн гол нь тогтмол хийж хэвшээрэй. 

Биеийн галбирыг өв тэгш болгож, бодисын солилцоог түргэсгэх хялбар сунгалтын дасгалууд Хадгалах

Эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд тустай 8 хүнсний бүтээгдэхүүн

Эмэгтэй хүн гоо сайхан байдлаа хадгалах олон аргуудын нэг нь зөв зохистой хооллох. Судалгаагаар дараах хүнсний бүтээгдэхүүнүүд эмэгтэй хүний эрүүл мэнд болоод залуу сайхан төрхөө хадгалж үлдэхэд нэн тустай болох нь тогтоогджээ. Бүсгүй та эдгээр хүнсийг өдөр тутамдаа тогтмол хэрэглэж заншаарай. 

Эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд тустай 8 хүнсний бүтээгдэхүүн Хадгалах

"Эхлээд өрөөгөө цэвэрлэ!" - Амьдралд хөлөө олох гэж ядаж буй залууст хүргэх зөвлөгөө

Жо Роганы алдарт подкастад Канадын сэтгэл судлаач, Торонтогийн их сургуулийн доктор, профессор Жордан Б.Петерсон оролцож, өнөөгийн дэлхийн мөн чанарын тухай сонирхолтой яриа өрнүүлсэн билээ. Түүний хэлсэн “Улс төр хөөсөн залуучууд өрөөгөө ч цэвэрлэж чадахгүй байж нийгэм, эдийн засгийн асуудалд оролцох гээд байдаг нь тун хачирхалтай юм” гэсэн өгүүлбэрээс өөрийнх нь баримталдаг зарчим, философи тодорхой харагдсан юм.

"Эхлээд өрөөгөө цэвэрлэ!" - Амьдралд хөлөө олох гэж ядаж буй залууст хүргэх зөвлөгөө Хадгалах
2019-10-23, 12:31

Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нь батлагдсан "зөв" зуршлууд

Бидний өдөр тутамдаа хэрэгжүүлдэг сайн гэгдэх зарим зуршлууд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэвэл танд итгэмээргүй санагдаж байгаа биз. Гэтэл үнэн хэрэгтээ, нийгэм даяараа зөв гэж дэмждэг хэвшмэл үйлдлүүд бидний бодож байснаас ч илүүтэйгээр эрүүл мэндэд хор хөнөөл учруулдаг аж, тэдгээрийг мэдэж авцгаая.

Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нь батлагдсан "зөв" зуршлууд Хадгалах