Шинжлэх ухааны гайхамшигт 10 нээлт

Шинжлэх ухаан гээч том салбар байгаагүй бол бид өдийд өөрсдийгөө ямар төрөлтөн эсэх, хаана байгаагаа ч таньж мэдэлгүй сармагчин дүрээр явж байж ч мэдэх юм. Учир нь үл тайлагдах, энгийн хүний мянга түм бодоод ч олж чадахааргүй зүйлсийг чухамхүү тус гайхалтай салбарын үнэнч зүтгэгчид тайлбарлан өгч, нээн илрүүлсэн байдаг нь гайхалтай. Ингээд та бүхэндээ шинжлэх ухааны түүхэн дэх гайхамшигт 10 нээлтийг танилцуулъя.

Шинжлэх ухааны гайхамшигт 10 нээлт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Таталцлын хүч

Анх энэхүү нэршлийг нэрт физикч Ньютон гаргаж байсан билээ. Түүнийг алимны модны дор сууж байтал нэгэн алим толгой дээр нь унахад Ньютон алим яаж газар унав, юу нөлөөлөв хэмээн гайхаж, судалсны дүнд таталцлын хүчийг нээн илрүүлсэн байдаг. Үүнээсээ улбаалан сансар огторгуй, гараг, одууд хэрхэн оршин байдгийн тооцооллыг гаргахад гол үүрэг гүйцэтгэдэг таталцлын хуулийг томъёолсон билээ. 

Таталцлын хүч

2 Фотон

Гэрлийг бүрдүүлэгч жижиг эгэл биетүүдийг фотон хэмээдэг билээ. Энэ нь ямар нэгэн массгүй боловч гэрлийн хурдаар аялдаг байна. Анх 1926 онд Гилберт Льюис (Gilbert Lewis) фотоныг тайлбарлаж байсан гэдэг ч тухайн үедээ хүмүүс сонирхолгүй өнгөрсөн юм. Харин сүүлд нэрт физикч Альберт Эйнштэйн нээн илрүүлж, өдгөө хүн бүрийн мэддэг нэгэн нэршил болсон билээ. Түүний энэхүү нээлт нь физикийн шинжлэх ухаанд томоохон хувь нэмэр оруулсан юм

Фотон

3 Кварк

Кварк нь протон болон нейтроныг бүрдүүлдэг бол эдгээр нь бодисыг бүрдүүлдэг билээ. Сүүлийн жилүүдэд хийгдсэн томоохон ололтуудын нэг нь маргаангүй "Кварк" юм. 1995 онд тус нэршлийг шинжлэх ухааны салбарт оруулж ирснээр асар том хувьсгалыг хийсэн билээ. 

Кварк

4 Масс хадгалах

1774 онд масс хадгалах хуулийг Францын эрдэмтэн Антуан Лавуазье (Antoine Lavoisier) гаргасан байдаг билээ. Энэ нь матери шинээр үүсэн бий болохгүй, мөн устаж үгүй болохгүй буюу мөнх оршино. Харин зөвхөн нэг дүрсээс нөгөө дүрст шилжиж болдог гэдгийг нотолсон билээ.  

Масс хадгалах

5 Цацраг идэвхит чанар

Аливаа бие нь "атом" гэж нэрлэгддэг өчүүхэн жижиг бодисоос бүрддэг. Харин атомууд нь цөм, түүнийг тойрон эргэх электронуудаас бүрдэнэ. Зарим цөм нь тогтвортой байхад зарим нь тогтворгүй шинж чанартай байдаг. Цөмийн энэ тогтворгүй байдлыг цацраг идэвхит шинж чанар гэдэг. Энэ нь цөм өөрөөсөө аяндаа цацраг ялгаруулдаг шинж чанар юм. Цацраг идэвхит бодис нь хор хөнөөл ихтэй хэмээгддэг боловч зарим тохиолдолд сайн үр нөлөө үзүүлэх нь ч бий.

Цацраг идэвхит чанар

6 Борын цөмийн загвар

1915 онд Нильс Бор өөрийн нэрийн атомын загварыг гаргасан юм. Тэрээр атомын бүтцийг тодорхойлохдоо цөмөө тойрон эргэлдэх электронууд нь тойрог замаар хөвөн явдаг хэмээжээ. Энэ нь атомын бүтцэд томоохон ашиг тусыг авчирсан юм.

Борын цөмийн загвар

7 Харьцангуйн онол

Хорьдугаар зууны аугаа эрдэмтэн, хосгүй ухаант нэгэн болох Альберт Эйнштэйн 1905 тусгай харьцангуйн онол, 1915 онд нийтлэг харьцангуйн онолыг тус тус гаргажээ. Тэрээр Ньютоны таталцлын хуулийг бут цохихуйц харьцангуйн онолоо шинжлэх ухааны ертөнцөд тэсрэлт болгон нээсэн билээ. Энэ нь цаг хугацаа, орон зай, огторгуйн бүтэц болоод таталцлын чанарыг судалдаг байна.

Харьцангуйн онол

8 Эсрэг бодис

Дэлхий дээрх хамгийн үнэтэй бодис болох эсрэг материйг ирээдүйд гараг хоорондын нислэг хийх сансрын хөлгийн шатахуун болгон хэрэглэх боломжтой. Гэхдээ түүнийг үйлдвэрлэхэд санаанд багтамгүй өндөр үнэтэй технологи шаардагдах бөгөөд ганцхан грамм эсрэг бодис гаргаж авахын тулд дэлхий даяараа бүтэн жил хөдөлмөрлөх хэрэгтэй гэх тооцоо бий. Өдгөө энэ нь яг ч бүрэн гүйцэт судлагдаагүй байгаа тул эрдэмтэд судалгааны ажлаа үргэлжлүүлсээр л байгаа юм.

Эсрэг бодис

9 Ньютоны хөдөлгөөний хууль

Энэ нь гурван хуулийг нэгтгэн хөдөлгөөний хууль хэмээн нэрлэгдсэн байдаг. Нэгдүгээр хууль нь аливаа биед гадны хүч үйлчлэхгүй бол тайван байсан бие тайван хэвээр, хөдөлгөөнд байсан бие хөдөлгөөнд хэвээр үлдэнэ. Хоёрдугаар хууль нь хүч хурдатгал хоёр нь нэг чиглэлтэй. Харин гуравдугаар хууль нь хөдөлгөөн бүр адил боловч хариу үйлдэл нь эсрэг байдаг.

Ньютоны хөдөлгөөний хууль

10 Хиггс Бозон

“Бурхны бөөм” хэмээн нэрлэгддэг тус ололтыг 2013 онд нээн илрүүлсэн юм. Өмнө нь 1964 онд нэрт эрдэмтэд болох Петр Хиггс (Peter Higgs) болон Француа Энглерт ( Francois Englert) нар анх тус онолын үндсийг тавьж өгсөн байдаг. Тэд дэлхий дээр оршин байгаа бүхий л зүйлс өөр өөрийн гэсэн масстай хэмээх ойлголтыг дэвшүүлсэн.  Хиггс Бозон гэдэг нь бөөм хэлбэрийн ажиглагдахуйц хэлбэлзлийг нэрлэдэг ажээ.

Хиггс Бозон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()