Батга гарахад нөлөөлдөг 7 хүнс

2019-10-26, 11:37
14,049

Батга гарахад олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд үүнд нүхжилт, кератинтай бүтээгдэхүүн, батга үүсгэдэг бактери, даавар, бөглөрсөн нүх, үрэвсэл зэрэг орно. Түүнчлэн хоолны дэглэм нь батга гарахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг судалгаагаар баталжээ. Ингээд та бүхэнд батга үүсгэдэг 7 хүнсийг танилцуулж байна.

Батга гарахад нөлөөлдөг 7 хүнс

1 Боловсруулсан үр тариа, сахар

Батгатай хүмүүс батгагүй хүмүүсийг бодвол боловсруулсан нүүрс устай хүнс арай илүү хэрэглэдэг. Үүнд:

  • Цагаан гурилаар хийсэн талх, жигнэмэг, үр тариа эсвэл амттан
  • Цагаан гурилаар хийсэн гоймон
  • Цагаан будаа, будаагаар хийсэн гоймон
  • Хийжүүлсэн болон чихэрлэг ундаа
  • Нишингийн чихэр, агч модны сироп, зөгийн бал, зуун наст гэх мэт чихэрлэг хүнс орно.

Нэгэн судалгаагаар чихэр их хэрэглэдэг хүмүүс дээр батга гарах эрсдэл 30% байдаг бол байнга нарийн боов, бялуу иддэг хүмүүсийнх 20% байдгийг тогтоожээ. Тэгэхээр боловсруулсан нүүрс ус цусан дахь сахарын хэмжээ, инсулины түвшинг нэмэгдэхэд нөлөөлдөг байна.

Боловсруулсан нүүрс ус нь цусны урсгалд хурдан шингэдэг бөгөөд энэ нь цусан дахь сахар, инсулины хэмжээг хурдан нэмэгдүүлэхэд нөлөөлдөг. Улмаар цусан дахь сахар цусны урсгалаас гадагшилж, эсүүд рүү чиглэдэг аж. Мөн инсулин нь андроген даавруудыг идэвхтэй болгосноор арьсны эсүүд илүү хурдан ургаж, нүхжилтийг бий болгон батга үүсгэдэг байна.

Боловсруулсан үр тариа, сахар

2 Сүүн бүтээгдэхүүнүүд

Сүү, зайрмаг байнга хэрэглэдэг хүмүүс дээр гарсан батга 4 дахин илүү өвдөлттэй байдаг болохыг 2 ч судалгаагаар баталжээ. Гэхдээ батга гарахад сүү хэрхэн нөлөөлдгийг одоогоор нарийвчлан тогтоогоогүй байгаа хэдий ч хэд хэдэн таамаг бий. 

Сүү  нь инсулины хэмжээг өсгөж, цусан дахь сахаранд нөлөөлснөөр батгыг илүү өвдөлттэй болгодог аж. Мөн үнээний сүүнд агуулагддаг амин хүчил нь батга үүсгэдэг IGF-1-г илүү ихээр ялгаруулж, элгийг өдөөдөг байна.

Сүүн бүтээгдэхүүнүүд

3 Түргэн хоол

Бургер, наггетс, хотдог, шарсан төмс, хийжүүлсэн ундаа, сүүтэй шейк зэрэг калор, өөх тос, нүүрс усаар баялаг хоолнууд нь батга гарахад ихээхэн нөлөөлдөг.

Хятадын 5000 гаруй залуучууд, өсвөр насныхны дунд хийсэн нэгэн судалгаагаар байнга өөх тос ихтэй хоол идэх нь батга гарах эрсдэлийг 43%-иар нэмэгдүүлдэг бол тогтмол түргэн хоол идвэл батга гарах эрсдэл 17%-иар нэмэгддэг болохыг олж тогтоожээ.

Харин Туркэд 2300 эрчүүдийн дунд хийсэн өөр нэг судалгаагаар бургер эсвэл хиам байнга иддэг хүмүүс дээр батга гарах эрсдэл 24%-иар илүү байгааг тогтоосон байна.

Зарим судлаачид түргэн хоол нь генд нөлөөлж, дааврыг өөрчлөх замаар батга гаргадаг гэж үздэг ч энэ нь яг яагаад батга гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг хараахан олж тогтоогоогүй байна. Хэдийгээр түргэн хоол байнга идэх нь батга гарах гол шалтгаан болохгүй ч, эрсдлийг нэмэгдүүлдэг гэдгийг санах нь зүйтэй.

Түргэн хоол

4 Омега-6 тосоор баялаг хоолнууд

Эрдэнэ шиш, шар буурцагны тос зэрэг нь омега-6-аар баялаг байдаг бол загас, самар нь омега 3 агуулдаг.

Энэхүү омега-6 ба омега-3 тосны хүчлүүдийн тэнцвэргүй байдал нь бие махбодийг үрэвсэхэд хүргэж, батганы өвчинг улам дордуулах магадлалтай байдаг.

Харин омега-3 нь дангаараа уг эрсдэлийг багасгаж байдаг аж.

Омега-6 тосоор баялаг хоолнууд

5 Шоколад

Судалгаагаар шоколад нь батга гарах нөхцөлийг бүрдүүлдэг болох нь батлагджээ. Жишээ нь :

Байнга батга гардаг нэгэн эрэгтэйд өдөрт 25 гр цэвэр хар шоколад (99%) өгсөн ба хоёр долоо хоногийн дараа гэхэд түүний батга улам ихэсжээ.

Өөр нэгэн залууд өдөрт 100% какаоны нунтагтай тайвшруулах эм өгөөд долоо хоногийн дараа харьцуулахад батга нь ихэссэн байсан тул эмээ уухаа зогсоосон байна.

Шоколад

6 Шар сүүний уураг, нунтаг

Шар сүүний уураг нь амин хүчлүүдийн лейцин, глютамины баялаг эх үүсвэр бөгөөд энэ нь арьсны эсүүдийг хурдан ургах, хуваагдахад нөлөөлдөг учир батга үүсгэдэг байна.

Хэд хэдэн судалгаагаар эрэгтэй тамирчдын шар сүүний уургийн хэрэглээ нь батга гарахад нөлөөлж байгааг тогтоосон байдаг.

Шар сүүний уураг, нунтаг

7 Танд мэдрэмтгий буюу харшилдаг хоол хүнс

Батгыг үндсэндээ үрэвсэлт өвчин гэж үздэг. Кортикостероид гэх мэт үрэвслийн эсрэг эмүүд нь батга эмчлэх үр дүнтэй эмчилгээ бөгөөд батгатай хүмүүсийн цусан дахь үрэвслийн молекулын түвшин өндөр байдаг аж.

Харин танд харшилдаг хоол хүнс тэрхүү үрэвслийг өдөөж байх магадлалтай тул та хоолны дэглэм барих нь зүйтэй. Мөн ямар хоол хүнснээс харшилдаг болохоо мэргэжлийн эмчид үзүүлж мэдэж авах нь зөв билээ.

Танд мэдрэмтгий буюу харшилдаг хоол хүнс

Оронд нь юу идэх хэрэгтэй вэ?

Дээр дурдсан хоол хүнс нь батга гарахад нөлөөлдөг бол арьсыг тань цэвэрхэн байлгахад туслах өөр бусад хоол хүнс, тэжээллэг бодисууд  ч байдаг юм шүү. Үүнд:

Омега-3 тосны хүчил: Омега-3 нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул тогтмол хэрэглэвэл батга гарах эрсдэл буурна.

Пробиотикууд: Пробиотикууд нь ходоодыг эрүүл байлгаж, тэнцвэртэй микробиомыг дэмжиж, үрэвслийг бууруулж, батга гарах эрсдэлийг бууруулдаг.

Ногоон цай: Ногоон цай нь полифенол агуулдаг учир үрэвсэл бууруулж, нүхжилтийг арилгадаг. Мөн ногоон цайны хандыг арьсанд түрхэхэд батганы өвдөлт буурдаг байна.

Tурмерик: Tурмерик нь үрэвслийн эсрэг полифенол агуулдаг бөгөөд энэ нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулж, инсулины мэдрэмжийг сайжруулж, батга үүсгэдэг бактерийн өсөлтийг дарангуйлдаг.

Оронд нь юу идэх хэрэгтэй вэ?

А, D, Е, цайрын витаминууд: Эдгээр тэжээл нь дархлааг сайжруулж, батга гарахаас урьдчилан сэргийлдэг.

Палеолитын хоолны дэглэм: Палео хоолны дэглэм нь өөхгүй мах, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, самраар баялаг байдаг бөгөөд эдгээр нь цусан дахь сахарын хэмжээ, инсулины хэмжээг тогтворжуулдаг аж.

Газар дундын тэнгисийн хоолны дэглэм: Газар дундын тэнгисийн хоолны дэглэм нь жимс, хүнсний ногоо, үр тариа, буурцагт ургамал, загас, чидун тосоор баялаг ба сүүн болон ханасан өөх тос багатай байдаг. Энэ нь батганы өвдөлтийг бууруулдаг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()