ЧӨЛӨӨТ ЦАГ

Хүн бүхний нүүр будахдаа гаргадаг түгээмэл 7 алдаа

Эмэгтэй хүн та яагаад нүүрээ буддаг вэ? Нэгдүгээрт өөрийн давуу талыг тодруулах, хоёрдугаарт нүүрний өө сэв, нүүрэн дээр гарсан хар, цагаан батга, үрчлээс гэх мэт зүйлсийг дарах зорилгоор буддаг. Гэвч охид эмэгтэйчүүд нүүрээ төдийлөн зөв будаж чадахгүйн улмаас өөрсдийгөө хөгшин харагдуулдаг байна. Тиймээс та нартаа зориулан бараг бүх насныхны нүүр будахдаа гаргадаг 7 алдааг танилцуулахаар бэлтгэлээ.    

 

Хүн бүхний нүүр будахдаа гаргадаг түгээмэл 7 алдаа Хадгалах

2018 онд дэлхий нийтийг юу хүлээж байна вэ?

Дэлхийн хэмжээний чадварлаг зөн билэгтнүүд, зурхайч үзмэрчдийн зөгнөлийг бид энэ удаагийнхаа нийтлэлдээ эмхтгэн орууллаа. Тэдний далд мэдрэмж, зөн билэг нь ирж буй 2018 онд ямар үйл явдал яаж өрнөх, ирээдүйд юу болохыг хэрхэн тайлсан талаар бүгдээрээ сонирхоцгооё. 

2018 онд дэлхий нийтийг юу хүлээж байна вэ? Хадгалах

Таны бөөр өвчилснийг илтгэх 10 шинж тэмдэг

Бидний оюун ухаан өдөр бүр мянган мянган мэдээллийг боловсруулж, бие махбод маань хэдэн зуун үйл хөдөлгөөн хийж байдаг билээ. Гэсэн хэдий ч завгүй ажил амьдралаасаа шалтгаалан таны бие чухам юу хэлэх гээд байна вэ гэдгийг бид тэр бүр ойшоож үздэггүй. Тэгвэл эдгээр шинж тэмдгүүд илэрсэн даруйд мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө аваарай.

Таны бөөр өвчилснийг илтгэх 10 шинж тэмдэг Хадгалах
2018-01-03, 11:06

Онгоцоор ая тухтай, ямар нэгэн асуудалгүй зорчиход туслах аргууд

Онгоцны буудал бүр өөр өөрийн гэсэн дүрэм, журамд захирагдана үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ дүрэм журмын талаар ихэнхдээ зөвхөн онгоцны буудлын ажилчид мэддэг бөгөөд тэд хэрхэн хямд хооллох, нислэгийн компанийн бэлэг хэрхэн авах гэх мэт сонирхолтой аргуудыг тэрүүхэн хоорондоо солилцоод л өнгөрдөг гэнэ шүү. Тэгвэл бид байнга нислэг хийдэг аялагчиддаа зориулж онгоцны буудал дээр хэрэг болох тун ашигтай санаануудыг хүргэе.

Онгоцоор ая тухтай, ямар нэгэн асуудалгүй зорчиход туслах аргууд Хадгалах

Таны дархлааг сулруулдаг 10 буруу зуршил

Дархлаа нь хүний биеийг хамгаалах юугаар ч орлуулшгүй хүчирхэг хамгаалалт гэдэг. Үүгээрээ ч  эрүүл мэндтэй салшгүй холбоотой хүний биеийн гол хүчин зүйл юм. Өөрөөр хэлбэл таны дархлаа хэр сайн байна энэ хэрээр өвчин эсэргүүцэх чадвар төдий чинээ сайн байна гэж ойлгож болох ажээ. Өнөөдрийнхөө нийтлэлээрээ дархлааг тань муутгаж байдаг 10 хүчин зүйлийг танилцуулъя. 

Таны дархлааг сулруулдаг 10 буруу зуршил Хадгалах

Солонгос бүсгүйчүүдийн цэвэрхэн арьстай байдгийн нууц

Өмнөд Солонгосыг гоо сайхны мэс заслаар алдартай гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл Солонгосчууд гоо сайхны мэс заслаас гадна гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ алдартай. Тэдний үйлдвэрлэж буй гоо сайхны бүтээгдэхүүн үнэхээр чанартай байж чаддаг бололтой. Ингээд Солонгос бүсгүйчүүдийг үзэсгэлэнтэй харагдуулдаг гоо сайхны нууцаас сонирхоцгооё.

Солонгос бүсгүйчүүдийн цэвэрхэн арьстай байдгийн нууц Хадгалах

Эрүүл амьдралын алтан 10 дүрэм

Эрүүл энх амьдарч, аз жаргалтай байхад туслах зүйлсийн талаар ярьж эхэлмэгц таны толгойд шууд л өглөө эртлэн босоод гүйж, тогтсон цагуудад хооллож, чихэрлэг зүйлсээс татгалзан цэвэр усыг их хэмжээгээр уух ёстой гэсэн бодол төрж байна уу? Тэгвэл бид өнөөдрийнхөө нийтлэлээрээ эрүүл энх байхад тань тус болох 10 дүрмийг бэлтгэн хүргэж байна. Хүлээн авна уу.

Эрүүл амьдралын алтан 10 дүрэм Хадгалах

Цахим ертөнцөөс таалагдсан хүнээ хэрхэн өөрийн болгох вэ?

Танд тохирох цор ганц хүн байдаг гээд төсөөлөөд үз дээ. Тэгвэл тэр цор ганц хүн тань дэлхийн нөгөө захад байдаг бол та яах вэ? Тэртээ олон жилийн өмнө бол та тэр хүний талаар юу ч мэдэхгүй байх магадлалтай байсан. Харин цахим сүлжээний ачаар олон найз нөхөдтэй болох боломжтой бөгөөд уг боломжийг зөвөөр ашиглах нь чухал. Ингээд цахим сүлжээний танилцах булангийн хэрэглэгчдийн өгсөн зөвлөгөөг хүргэе.

Цахим ертөнцөөс таалагдсан хүнээ хэрхэн өөрийн болгох вэ? Хадгалах

Шинэ жилийн баярыг ингэж тэмдэглэвэл аз, эд баялаг дууддаг

Он солигдох мөчтэй зэрэгцэн бид бүхэн оргилуун дарсаа буудуулж, хүслээ шивнэдэг. Тэгвэл дан ганц хүслээ шивнэснээр ирэх жил тэрхүү хүслүүд нь биелэх боломж бүрддэггүй байна. Шинэ жилийн үдшийг яаж өнгөрүүлэхээс шалтгаалж ирэх жилийн өнгө тодорхойлогддог бөгөөд та бүхэнд Нөхөрсөг шар нохой жилд аз, эд баялаг, эрүүл мэнд дууддаг шинэ жил тэмдэглэх 12 аргыг хүргэе.  

Шинэ жилийн баярыг ингэж тэмдэглэвэл аз, эд баялаг дууддаг Хадгалах

Бүсгүйчүүдэд өгөхөд тохиромжтой бэлэгний санаанууд

Аз жаргал, инээд хөөр, баяр баяслыг авчрагч шинэ жилийн баяр болоход хэдхэн хоног үлдлээ. Шинэ жилийн баярт бэлдэх нь хамгийн таатай ажлуудын нэг бөгөөд бид хамгийн түрүүнд хайртай дотны хүмүүсээ баярлуулахыг эрмэлздэг. Тэгвэл та хайртай эмэгтэй, ээж, эгч, эмэгтэй дүү, гэргийдээ ямар бэлэг бэлдэхээр төлөвлөж байна вэ? Сонголтоо хийж амжаагүй бол бид танд эмэгтэй хүн бүрт хэрэг болох сонирхолтой бэлгийн санаануудыг хүргэхээр бэлтгэлээ.

Бүсгүйчүүдэд өгөхөд тохиромжтой бэлэгний санаанууд Хадгалах

2018 онд трэнд болох нүүр будалтууд

Эмэгтэй хүн бүр л загварлаг байж, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг хүсдэг. Тиймдээ ч моданд орж, трэнд болж байгаа зүйлсийг хэрэглэхийг хүсдэг. Тэгвэл цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах дуртай бүсгүйчүүд та бүхэндээ зориулж загварын мэргэжилтнүүдийн урьдчилан гаргасан ирэх жилийн трэнд 10 нүүр будалтыг танилцуулья.  

2018 онд трэнд болох нүүр будалтууд Хадгалах

Тог цахилгаанаа хэмнэх энгийн аргууд

Өнөөдөр бидний хэрэглэсэн цахилгааны төлбөр байрны мөнгөний багагүй хэсгийг эзэлж, өрхийн зардлын тодорхой хувийг эзэлж байгаа билээ. Зариманд нь жаахан мэт санагдах ч та үүнээс 2-3 дахин бага мөнгө төлнө гээд бодоод үздээ. Бид та бүхэндээ цахилгаан эрчим хүч хэмнэх хялбархан 12 аргыг хүргэе. Та бүхэн эдгээр аргуудыг хэрэглээд цахилгаан эрчим хүчээ 2-3 дахин хэмнээрэй. 

Тог цахилгаанаа хэмнэх энгийн аргууд Хадгалах