Эрүүл амьдралын алтан 10 дүрэм

Эрүүл энх амьдарч, аз жаргалтай байхад туслах зүйлсийн талаар ярьж эхэлмэгц таны толгойд шууд л өглөө эртлэн босоод гүйж, тогтсон цагуудад хооллож, чихэрлэг зүйлсээс татгалзан цэвэр усыг их хэмжээгээр уух ёстой гэсэн бодол төрж байна уу? Тэгвэл бид өнөөдрийнхөө нийтлэлээрээ эрүүл энх байхад тань тус болох 10 дүрмийг бэлтгэн хүргэж байна. Хүлээн авна уу.

Эрүүл амьдралын алтан 10 дүрэм
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өдөрт 8 цагийн нойр авах ёстой

Америкийн Нойрны Шинжлэх Ухааны Академиас явуулсан нэгэн судалгаагаар хүн өдөр бүр 8 цаг унтсанаар тухайн өдрийнхөө алжаал, ядаргааг бүрэн тайлж, дараагийн өдөртөө зарцуулах эрч хүчээ бий болгодог гэдгийг баталжээ. 

Өдөрт 8 цагийн нойр авах ёстой

2 Өглөөний цай чанартай байх ёстой

Өглөөний цайгаа заавал уух нь хүний биед хэрэгтэй элементүүдийг өгдөг байна. Тиймээс гадагш гарахаасаа өмнө ядаж нэг аяга бүлээн ус ууж занших нь чухал ажээ. 

Өглөөний цай чанартай байх ёстой

3 Өглөөний гүйлт

Өглөө гүйхээрээ тухайн өдөр зарцуулах байсан хамаг эрч хүчээ алдчихдаг бол танд орой гүйж байхыг зөвлөе. Үнэн хэрэгтээ өглөө гүйсэн, оройн цагаар гүйсэн хоёр онцын ялгаагүй билээ. Эмч нарын зөвлөж байгаагаар өглөө гүйхээс өмнө хүний бие бүрэн сэргэсэн байх ёстойгоос гадна өглөөний цайгаа ууснаас хойш 40 минут өнгөрч идсэн уусан зүйлс биед бүрэн шингэсэн байх ёстой гэнэ. Өглөө босмогцоо шууд гүйж эхлэх юм бол толгой эргэж, улмаар ухаан алдаж унах аюултай байдаг байна.

Өглөөний гүйлт

4 Амттангийн хэрэглээгээ багасга

Сахарт агуулагддаг глюкоз нь хүний тархины үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай хэдий ч чихрийг хэтрүүлэн хэрэглэх нь биед сөрөг нөлөөтэй байдаг ажээ. Жишээлбэл та сахаргүй тараг ууж, цай болон кофендоо сахар хийхгүй байж болно шүү дээ.

Амттангийн хэрэглээгээ багасга

5 Сульдталаа дасгал хийх хэрэггүй

"Бие чинь булгарахгүй байгаа бол дасгалаа зөв хийгээгүй байна" гэж үздэг хүмүүс бий. Гэхдээ бие булгарна гэдэг хүний бие дэх ачаалал хэтэрхий ихэдсэнийг илтгэж байгаа хэрэг шүү дээ. Тийм учраас тохиромжтой хэмжээгээр хичээллэх нь нэн чухал юм. Бие тань булгарсан бол хэвийн болтлоо дасгал хөдөлгөөнөөр ахин хичээллэхгүй байхыг зөвлөх байна. 

Сульдталаа дасгал хийх хэрэггүй

6 Хооллож байхдаа ус ууж болохгүй

Хоол боловсруулах үйл явцад оролцдог чухал зүйл бол яахын аргагүй ус байдаг билээ. Таны биед ус бага байгаа тохиолдолд ходоод таныг шүлсгүй болгодог. Ийм учраас хүн усыг тогтмол бага багаар ууж байх ёстой юм. Ус ууснаар хоол  хүнс биед түргэн шингэнэ гэсэн үг.

Хооллож байхдаа ус ууж болохгүй

7 Ходоодондоо л захирагд

Ханын цаг тогтсон цагийг заалаа гээд өлсөөгүй байхдаа хооллох нь утгагүй юм.  Хүн ер нь өлссөн үедээ л идэх ёстой шүү дээ. Харин хооллох хэмжээний хувьд гэвэл өдөрт 5-6 удаа бага хэмжээгээр чанартай хооллохыг хоол зүйчид зөвлөдөг.

Ходоодондоо л захирагд

8 Хооллосныхоо дараа шүдээ угааж сур

Лимонтой цай, даршилсан ногоо, сүмсээр амталсан салат гээд л гол төлөв хүчиллэг хоол хүнсийг өдөр тутамдаа хэрэглэдэг бол хооллосныхоо дараа тогтмол шүдээ угааж байх нь амны хөндийн эрүүл ахуйд эерэг нөлөөг үзүүлнэ.

Хооллосныхоо дараа шүдээ угааж сур

9 Нарийн боов, бялуунаас татгалз

Талхны найрлаганд агуулагддаг хүнсний ислэг нь холестерины төвшинг бууруулж, цөсний хүчлийг саармагжуулдаг ажээ. Гэхдээ өдөрт 200 граммаас илүү идэж болохгүй. 

Нарийн боов, бялуунаас татгалз

10 Өдөрт 2 литр ус уух хэрэгтэй

Таны биеийн жингээс хамаарч хүн бүрийн уух усны хэмжээ харилцан адилгүй байна. Өөрөөр хэлэх юм бол та өөрийнхөө биеийн жингээ 30мл усаар үржүүлэн өдөрт уух ёстой усныхаа хэмжээг ерөнхийд нь гаргаж болно гэсэн үг. Биеийн усны тэнцвэрт байдлыг зөвхөн ус л хангаж чаддаг бөгөөд цай, кофе, ундаа болон бусад шингэн уух юм нь хүний биед шаардлагатай усны хэрэгцээг хангалттай сайн нөхөж чаддаггүй аж.

Өдөрт 2 литр ус уух хэрэгтэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()