Бүсгүйчүүдэд өгөхөд тохиромжтой бэлэгний санаанууд

Аз жаргал, инээд хөөр, баяр баяслыг авчрагч шинэ жилийн баяр болоход хэдхэн хоног үлдлээ. Шинэ жилийн баярт бэлдэх нь хамгийн таатай ажлуудын нэг бөгөөд бид хамгийн түрүүнд хайртай дотны хүмүүсээ баярлуулахыг эрмэлздэг. Тэгвэл та хайртай эмэгтэй, ээж, эгч, эмэгтэй дүү, гэргийдээ ямар бэлэг бэлдэхээр төлөвлөж байна вэ? Сонголтоо хийж амжаагүй бол бид танд эмэгтэй хүн бүрт хэрэг болох сонирхолтой бэлгийн санаануудыг хүргэхээр бэлтгэлээ.

Бүсгүйчүүдэд өгөхөд тохиромжтой бэлэгний санаанууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Кофе чанагч

Таныг гар нүүрээ угааж байх зуур таны дуртай халуун ундаа бэлэн болсон байна гээд төсөөлөөд үз дээ. Жирийн нэгэн найруулсан кофе эсвэл дэлгүүрээс худалдан авсан кофеноос хэд дахин сайхан амттай гэхээр гоё санагдаж байна уу. Та өөрийн кофе чанагчтай болсноор кофены амт чанарт илүү анхаарах болж, кофены талаар илүү их мэдлэгтэй болох болно.

Кофе чанагч

2 Хэт ягаан туяатай гэрэл

Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань хумсаа гелин лакаар будах ихээхэн сонирхолтой болсон. Тэгвэл энэхүү гелин лак хатаагч гэрлийг та өөрийн хайртай бүсгүйд бэлэглэснээр түүний цаг зав, мөнгийг хэмнэх болно. Гэхдээ энэ бэлгэнд дагалдуулж суурь, хамгаалагч, тосгүйжүүлэгч гэх мэт хумс будахад шаардлагатай зүйлсийг давхар авах хэрэгтэй. Харин лакны хувьд бага багаар авсан нь илүү тохиромжтой.

Хэт ягаан туяатай гэрэл

3 Нүдний тень

Орчин үед нүдний тень төрөл бүрийн өнгөтэй байх болсон бөгөөд өдрийн будалт, үдшийн будалт гээд аль алинд нь тохирохоор хослуулан нэг савалгаанд хийдэг болсон. Хэрвээ та хайртай бүсгүйдээ нүдний тень бэлэглэхээр шийдсэн бол тень тогтоогч суурийг нь хамт авч өгөхөө мартуузай.

Нүдний тень

4 Цүнх

Цүнхний тоо их байна гэж байдаггүй. Хэрвээ танд таны эмэгтэй маш олон цүнхтэй мэт санагдаж байвал түүнийг хуучин цүнхнүүдээ цэгцлэхийг санал болгоорой. Харин түүндээ шинэ загварын цүнх бэлэглээрэй. Цүнхэд дургүй бүсгүйчүүд бараг л байхгүй, тиймээс үнэхээр шилдэг бэлэг байх болно.   

Цүнх

5 Бугуйн цаг

Энгийн цаг авах уу ухаалаг цаг авах уу гэдэг нь таны л сонголт. Хэдийгээр ухаалаг цаг маш ихээр зарагдах болсон ч эмэгтэйлэг цаг төдийлөн байхгүй байгаа.

Ухаалаг цаг бол бараг л утас гэсэн үг шүү дээ. Тэгэхээр таны хайртай нэгэнд цаг хэрэгтэй эсэхийг бодоод нэг үзээрэй. Тиймээс ухаалаг цагны оронд тансаг энгийн бугуйн цаг сонгосон нь зүгээр болов уу.

Бугуйн цаг

6 Гэрийн хувцас

Хаалга тогших үед таны гэргий, ээж, хайртай эмэгтэй тань хаалга онгойлгохынхоо өмнө заавал ямар нэг зүйл нөмөрч байна уу. Тэгвэл энд нэг зүйл буруу байгаа бололтой. Зөөлөн материалтай хувцас, тавчик нь гэрт тав тухыг мэдрүүлдэг бөгөөд бүсгүйчүүд энэ мэдрэмжинд мэдээж дуртай. Тиймээс хайртай дотны хүмүүстээ гэрийн хувцас бэлэглэхээр сонголт хийж болох юм.

Гэрийн хувцас

7 Нүүр будалтын багс

Нүүр будалтын багс нь эмэгтэй хүн бүрт шаардлагатай бөгөөд тэдний чухал багаж хэрэгслийн нэг гэхэд буруутахгүй л болов уу. Өөртөө тохирсон гайхалтай нүүр будалт хийхэд чанартай багсны цуглуулга үүрэг гүйцэтгэдэг. Нэг удаа чанартай багс авсан байхад ойрын 7-10 жилд санаа зовохгүй байж болно. Тиймээс хайртдаа бэлэглээрэй.

Нүүр будалтын багс

8 Ил гал мэт асдаг лаа

Хэрвээ тав тух, тансаг байдлыг эрхэмлэдэг бол ил гал мэт асдаг лааг хайртай хүндээ бэлэглэж болох юм. Зуслангийн байрандаа ил галын хажууд сууж байгаа мэт мэдрэмж төрөх болно. Мөн тансаг байдал,  таатай  үнэрийг бий болгодог учраас бас л хэрэгтэй бэлэг байх болно. 

Ил гал мэт асдаг лаа

9 Гэрэлтэй толь

Гэрэлтэй толь гэхээр зүгээр л нэг маяг мэт санагдаж байна уу. Үнэн хэрэгтээ энэ бол эмэгтэйчүүдэд хэрэгтэй бас нэгэн нүүр будалтын багаж бөгөөд гэрэлтүүлэг сайн байх тусам нүүр будалт төгс болдог байна. Иймээс хайртдаа энэ бэлгийг заавал сонгоорой гэж зөвлөе.

Гэрэлтэй толь

10 Хүзүүний зүүлт

Хамгийн тансаг хэзээ ч загвар нь хуучрахгүй хүзүүний зүүлт бол яах аргагүй жижигхэн мөртлөө чамин зүүлт юм. Бусад гоёл чимэглэлээс илүү .чамин бөгөөд ямар ч насны хүнд тохирдог тул танд санаа зоволтгүй сонголтоо хийгээрэй гэж зөвлөе.

Хүзүүний зүүлт

Ингээд та хайртай эмэгтэйдээ ямар бэлэг өгөхөө шийдсэн гэдэгт итгэлтэй байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()