ШИНЭ ТЕХНОЛОГИ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна

"Apple" компани 2015 оноос хойш "augmented reality" буюу Баяжуулсан хиймэл дүрслэл бүхий ухаалаг шилийг бүтээхээр ажиллаж байгаа аж. Тус компанийн дэд ерөнхийлөгч Майк Роквелл сүүлд хийсэн танилцуулгынхаа үеэр "виртуал орчин болон бодит байдлыг хослуулсан, iPhone утсыг орлох шинэ төрлийн ухаалаг нүдний шил бүтээх" тухай дурдсан байна. 

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна Хадгалах

Контейнерууд ашиглан мөрөөдлийн байшингаа барьсан залуу

Дизайнер Уилл Броу хэмээх залуу уламжлалт архитектураас татгалзаж, 11 ачааны контейнер ашиглан 232 мкв талбай бүхий байшинг барьжээ. Тэрээр гадаад үзэмж гэхээсээ илүүтэй дотоод засалдаа анхаарал хандуулсан байна. Үр дүн нь үнэхээр гайхалтай болжээ. 

Контейнерууд ашиглан мөрөөдлийн байшингаа барьсан залуу Хадгалах

Хүн бүрийн компьютер дээр байх хэрэгтэй үнэгүй програмууд

Компьютер ашиглахад Ms Office, iTunes, Photoshop гээд төрөл бүрийн нэмэлт програм хангамжууд хэрэгтэй болдог. Гэвч ихэнх компьютеруудад зөвхөн  энгийн хэрэглээний программууд л дагалддаг. Энэ нь олон хүмүүст хүндрэл учруулдаг, учир  нь танд хэрэгтэй байгаа зарим  програмыг 1000 доллараар ч худалдан авах шаардлага гарна. Иймээс техникийн мэргэжилтнүүд таны компьютерын хүчин чадлыг хамгийн дээд хэмжээнд ашиглахад туслах үнэгүй програмууд гаргасан байдаг. 

Хүн бүрийн компьютер дээр байх хэрэгтэй үнэгүй програмууд Хадгалах

Тэрбумтнуудын зугаацалд зориулсан тансаг хөлөг

Австралийн усан онгоц үйлдвэрлэлийн "Incat Crowther" компани чинээлэг хүмүүст зориулан тансаг зэрэглэлийн хөлөг онгоц бүтээжээ. Гаднаас нь харахад тийм ч загварлаг бус бөгөөд баячууд тус хөлгөөр далайд явж байхдаа нисдэг тэрэг, сэлүүрт завь гэх мэт овор бүхий эд хэрэгслээ авч явах боломжтой аж. 

Тэрбумтнуудын зугаацалд зориулсан тансаг хөлөг Хадгалах

Токиогийн авто шоуны үеэр танилцуулагдсан "ирээдүйн" машинууд

46 дахь удаагийн "Tokyo Motor Show" үзэсгэлэн саяхан болж өнгөрлөө. Тоёота, Ниссан, Хонда, Мазда зэрэг Японы тэргүүлэгч брэндүүд өөрсдийн шинэ төслүүдээ танилцуулсан бол гадны үйлдвэрлэгчдийг төлөөлж зөвхөн Рено, Мерседес компаниуд оролцжээ. Цаашдаа цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд нийгэмд онцгой байр суурь эзлэхтэй холбогдуулан "Ирээдүйг нээх нь" сэдвийн доор уг шоу зохион байгуулагдсан байна.

Токиогийн авто шоуны үеэр танилцуулагдсан "ирээдүйн" машинууд Хадгалах

Удахгүй танилцуулагдах "iPhone SE 2" утасны дизайн, зарагдах үнэ ямар байх вэ?

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр "iPhone SE 2" ухаалаг гар утсыг тун удахгүй худалдаанд гаргахыг мэдэгдэн, борлуулалтын хугацаа эхэлж байгааг дурджээ. Тяньфэн Секьюритизийн (Tianfeng Securities) алдарт шинжээч Гуо Минхаогийн хэлснээр бүх нийтэд зориулсан үйлдвэрлэл дараа оны 1 дүгээр сард эхлэх бөгөөд 3 дугаар сард шинэ бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт хүрэх юм байна. 

Удахгүй танилцуулагдах "iPhone SE 2" утасны дизайн, зарагдах үнэ ямар байх вэ? Хадгалах

Motorola компани "хуучин цагаа санагалзсан" ухаалаг утсаа танилцуулна

"Motorola" компани анхны дэлгэдэг ухаалаг утасны загвараа 2019 оны 11-р сарын 13-нд АНУ-д танилцуулахаар болжээ. Анхны мэдээллээр бол "Motorola RAZR" загварын танилцуулга шоуг 2019 оны зун хийхээр төлөвлөж байсан ч хожим нь оны төгсгөл хүртэл хойшлуулахаар шийдсан аж.

Motorola компани "хуучин цагаа санагалзсан" ухаалаг утсаа танилцуулна Хадгалах

Ангараг гариг, сар луу явах сансрын нисэгчдийн өмсөх хувцсыг танилцуулжээ

АНУ-ын сансрын хөтөлбөрийн "НАСА" агентлагийн дарга Жеймс Брайденштейнаар удирдуулсан баг саран джээр анх буусан Нейл Армстронг, Эдвин Олдрин нарын ашиглаж байснаас хэд дахин жижиг хэмжээтэй, сансрын нисэгчийн шинэ хувцсыг танилцуулжээ. 

Ангараг гариг, сар луу явах сансрын нисэгчдийн өмсөх хувцсыг танилцуулжээ Хадгалах

Хамгийн шилдэг зохиол, өрнөлтэй 10 видео тоглоом

АНУ-ын физикч Виллиам Хайгинботам гэгч хүн "Tennis for Two" буюу "Хоёр хүний Теннис" нэртэй тоглоомыг 1958 онд бүтээсэн нь тоглоомын ертөнцөд хамгийн анхны видео тоглоом болон тэмдэглэгдсэн байдаг. Өнөө үед видео тоглоом нь энтертейнмент ертөнцийн томоохон хэсэг төдийгүй, орчин үеийн соёлын нэгэн хүчин зүйлд зүй ёсоор тооцогдох болсон. Видео тоглоомын зах зээл дэлхийн хэмжээнд 99.6 тэрбум доллараар хэмжигдэж байгаа бөгөөд уг зах зээл жил ирэх тусам өргөжин тэлсээр байна. Ингээд бүх цаг үеийн шилдэг видео тоглоомуудыг танилцуулж байна. 

Хамгийн шилдэг зохиол, өрнөлтэй 10 видео тоглоом Хадгалах

Ойрын ирээдүйд биеллээ олох гайхалтай 10 технологи

Бид танд ирээдүйн технологиудыг танилцуулахаар бэлтгэлээ. Тэдний тусламжтай манай дэлхий 180 градус өөрчлөгдөх нь гарцаагүй юм. Ингээд тэдгээрийг хамтдаа сонирхоцгооё.

Ойрын ирээдүйд биеллээ олох гайхалтай 10 технологи Хадгалах

Чанартай бөгөөд боломжийн үнэтэй шилдэг цагны брэндүүд

Өнөө цагт зүүсэн цаг нь тухайн хүний нэр хүнд, байр суурийг тодотгох болсон. Тийм ч учраас эрчүүд бугуйн цагандаа мөнгөө харамгүй зарцуулдаг. 1970-1980 оны "Quartz" брэндийн уналтын үеэр Япончууд хямд үнэтэй, баттерей сайтай цаг үйлдвэрлэж эхэлсэн боловч 100 еврогоос хямд үнэтэй цаганд хүмүүс тийм ч таатай хандаагүй. Сүүлийн үед хүмүүс цаг худалдан авахдаа үнээс илүүтэйгээр өнгө үзэмж, өөрийн хэв маягтаа тааруулан сонгодог болсон. Бугуйн цаг сонгож авахдаа та үнээс гадна ямар брэндийнх байвал зүгээр вэ гэдгийг бодолцох нь чухал. Бид та бүхэнд цагны брэндүүдийн талаар товчхон мэдээлэл өгье. 

Чанартай бөгөөд боломжийн үнэтэй шилдэг цагны брэндүүд Хадгалах

Хятад дахь машины "оршуулгын газар"

Хятадын засгийн газар сүүлийн жилүүдэд агаарын бохирдолтой идэвхтэй тэмцэж байгаа бөгөөд  бохирдлын хэмжээ дээд цэгтээ хүрдэг өвлийн улирал ирж байгаатай холбогдуулан ээлжит арга хэмжээгээ аваад байна. Дэлхийн хамгийн олон хүн амтай тус улсын агаарыг бохирдуулагч томоохон хүчин зүйлсийн нэг нь автомашин аж. Иймд утаа ялгаруулах стандартын шаардлага хангаагүй автомашин, ачааны машин, мотоцикл зэргийг улсын хэмжээнд хориглосны улмаас хогийн цэгүүд хаягдсан машинуудаар дүүрсэн байна. 

Хятад дахь машины "оршуулгын газар" Хадгалах