Motorola компани "хуучин цагаа санагалзсан" ухаалаг утсаа танилцуулна

"Motorola" компани анхны дэлгэдэг ухаалаг утасны загвараа 2019 оны 11-р сарын 13-нд АНУ-д танилцуулахаар болжээ. Анхны мэдээллээр бол "Motorola RAZR" загварын танилцуулга шоуг 2019 оны зун хийхээр төлөвлөж байсан ч хожим нь оны төгсгөл хүртэл хойшлуулахаар шийдсан аж.

Motorola компани "хуучин цагаа санагалзсан" ухаалаг утсаа танилцуулна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Шинэ мянган гарсны дараа борлуулалтаараа тэргүүлж, ганган залуусын хэрэглээ болж байсан "Motorola Razr" дэлгэдэг утас энэ удаа ухаалаг болон эргэж ирэхээр болжээ.

"Motorola" компани шинэ бүтээгдэхүүний танилцуулгаа өөр нэг эвхэгддэг ухаалаг утас болох "Samsung Galaxy Fold"-ийн худалдаанд гарч ирэх өдөртэй ойролцоо хийх бололтой. "Samsung"-аас гадна мөн 2019 онд Хятадын "Huawei" компани "Mate X" хэмээх эвхэгддэг ухаалаг утас худалдаанд гаргана хэмээн зарласан ч одоогийн байдлаар хэзээ зах зээлд нэвтрэх нь тодорхойгүй байна.

Шинэ "RAZR" нь босоогоороо эвхэгддэг бол "Galaxy Fold" нь хэвтээгээрээ эвхэгддэг юм.

Үзүүлэлтийн хувьд 6.2 инчийн дэлгэцтэй, "Qualcomm Snapdragon 710" процессор, 2730 мАч батерей, 4 GB эсвэл 6 GB RAM, 64 GB эсвэл 128 GB дотоод санах ойтой болно. "Motorola RAZR" нь цагаан, хар, алтан өнгөтэйгөөр зах зээлд гарах аж. Одоогийн байдлаар үнийн хувьд 1500  орчим ам.доллар байх төлөвтэй байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()