Удахгүй танилцуулагдах "iPhone SE 2" утасны дизайн, зарагдах үнэ ямар байх вэ?

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр "iPhone SE 2" ухаалаг гар утсыг тун удахгүй худалдаанд гаргахыг мэдэгдэн, борлуулалтын хугацаа эхэлж байгааг дурджээ. Тяньфэн Секьюритизийн (Tianfeng Securities) алдарт шинжээч Гуо Минхаогийн хэлснээр бүх нийтэд зориулсан үйлдвэрлэл дараа оны 1 дүгээр сард эхлэх бөгөөд 3 дугаар сард шинэ бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт хүрэх юм байна. 

Удахгүй танилцуулагдах "iPhone SE 2" утасны дизайн, зарагдах үнэ ямар байх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"iPhone SE 2"-той холбогдох мэдээлэл олон нийтэд цацагдсанаар "Apple" компанийн 2020 оны эхний улиралд гаргах бусад бүтээгдэхүүнүүдийн талаарх цуу яриаг баталсан юм. Гуравдугаар сарын эхээр болж мэдэх танилцуулгын үеэрээ тэд зөвхөн "iPhone SE 2" ухаалаг утсыг төдийгүй хүмүүсийн дунд яригдаад байсан 16 инчийн "MacBook Pro"-г танилцуулах магадлал өндөр байна. Шинэчлэгдсэн "iPad Pro" өөр нэг шинэ бүтээгдэхүүн нь болж магадгүй аж. 

"IPhone SE 2"-ыг 399 доллараар худалдаалахыг эх сурвалжууд батлаад байна. Ийнхүү "IPhone SE 2" нь Apple компанийн гаргаж буй хамгийн хямд ухаалаг гар утас болох аж. Ямартай ч шинэ утас маань хар саарал, цагаан, улаан гэсэн гурван өнгөтэйгөөр зах зээлд гарах юм байна. 

Техникийн үзүүлэлт, дизайны хувьд  "iPhone 8"-тай ижил байх боловч 3 GB шуурхай санах ой болоод "iPhone 11"-тэй адил хүчирхэг "A13" чиптэй хийгдэх юм байна. Face ID нь хийгдэхгүй түр хүлээгдэх ч хурууны хээ уншигч сканер нь дэлгэцийн доор байрлана. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()