Ангараг гариг, сар луу явах сансрын нисэгчдийн өмсөх хувцсыг танилцуулжээ

АНУ-ын сансрын хөтөлбөрийн "НАСА" агентлагийн дарга Жеймс Брайденштейнаар удирдуулсан баг саран джээр анх буусан Нейл Армстронг, Эдвин Олдрин нарын ашиглаж байснаас хэд дахин жижиг хэмжээтэй, сансрын нисэгчийн шинэ хувцсыг танилцуулжээ. 

Ангараг гариг, сар луу явах сансрын нисэгчдийн өмсөх хувцсыг танилцуулжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Шинэ бүтээлийн танилцуулга 10 сарын 15-ны өдөр Вашингтон хотод болсон бөгөөд сансрын нисэгчийн дуулга хийдэг багийн гишүүн, инженер Кристин Дэвис хэмээх бүсгүй хувцсыг өмсөж үзүүлсэн байна. 

Танилцуулгын үеэр тэрээр уг хамгаалалтын хувцсыг өмсөөд хөнгөн хөдөлгөөн хийж үзүүлжээ. Сансрын нисэгчийн хувцас нь 50 кг-аас илүү жинтэй учир энгийн хөдөлгөөн хийхэд нэлээд хүндрэлтэй байдаг аж. Тиймээс туршилтын үед түүний хийж буй хөдөлгөөнийг ажиглах бусад хүмүүст ихээхэн сонирхолтой байжээ. 

Уг хувцасны дизайны багийн гишүүн Эми Россын хэлснээр үүнийг өмсөөд саран дээр 8 цагийн турш алхах боломжтой гэнэ. Мөн онцгой байдлын үед ашиглах зорилгоор дахин 1 цагийн нөөцтэй аж. 

НАСА-гийн тэргүүн Жеймс Бранденштейны мэдэгдсэнээр энэхүү сансрын хувцас нь ямар ч температурт өмсөх боломжтой буюу -157 градусаас +200 градус хэмд ч өмсөхөд аюулгүй юм байна. 

Сансрын нисэгч Кейт Рубин энэхүү хувцсыг өмсөн усан дор туршилт хийсэн бөгөөд удаан хугацаанд байхад аюулгүйгээс гадна хөдлөхөд хялбар байсан хэмээн танилцуулгын үеэр ярьжээ. Олон улсын сансрын станц руу нэг удаагийн нислэг хийж, сансарт 2 удаа судалгаагаар явж байсан туршлагатай нисгэгч Рубин хувцсыг өмсөөд хуруугаа хүртэл хөдөлгөх боломжтой гэдгийг онцолсон юм. Үүнээс гадна нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулах систем нь урьд урьдынхаас илүү сайжирсан байна. 

Энэхүү хувцасны хоёр дахь хувилбарыг сансрын хөлөг хөөрөх болон газардах үед өмсөх бөгөөд шаардлагатай тохиолдолд нисэгч сансрын орон зайд хувцастайгаа 6 хоног байх боломжтой. Үүнийг саран дээр бууж, судалгаа хийхэд ашиглахаас гадна Ангараг гариг руу явах нисэгчдийн хувцсыг уг загварыг илүү сайжруулан бүтээх юм байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()