Хамгийн шилдэг зохиол, өрнөлтэй 10 видео тоглоом

АНУ-ын физикч Виллиам Хайгинботам гэгч хүн "Tennis for Two" буюу "Хоёр хүний Теннис" нэртэй тоглоомыг 1958 онд бүтээсэн нь тоглоомын ертөнцөд хамгийн анхны видео тоглоом болон тэмдэглэгдсэн байдаг. Өнөө үед видео тоглоом нь энтертейнмент ертөнцийн томоохон хэсэг төдийгүй, орчин үеийн соёлын нэгэн хүчин зүйлд зүй ёсоор тооцогдох болсон. Видео тоглоомын зах зээл дэлхийн хэмжээнд 99.6 тэрбум доллараар хэмжигдэж байгаа бөгөөд уг зах зээл жил ирэх тусам өргөжин тэлсээр байна. Ингээд бүх цаг үеийн шилдэг видео тоглоомуудыг танилцуулж байна. 

Хамгийн шилдэг зохиол, өрнөлтэй 10 видео тоглоом
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Rise of Tomb raider, 2016

"Rise of tomb raider" хэмээх видео тоглоом нь 2013 онд анх гармагцаа амжилт олсон, Tomb Raider цувралын нэг хэсэг юм. Цувралын эхний хэсэгт гарч байсанчлан Лара аавынх нь цаг зуурын үхэлтэй ямар нэг байдлаар холбогдох Китэз хотын эрэлд гарснаар ер бусын хүчтэй тулалдах шаардлагатай болдог. Эртний зилот дайчдыг буулгаж аван мөнх амьдралын нууцыг илрүүлснээр Лара эцэст нь өөрийнхөө үүргийг таниж мэдэх, дэлхийг эргүүлэх, булш ухах чадвараа хүлээн зөвшөөрдөг.

Rise of Tomb raider, 2016

9 Firewatch (2016)

Пиксарын "Up" хүүхэлдэйн киног үзэж байсан уу? Firewatch тоглоомын эхлэл танилцуулга хэсэг яг тэр хүүхэлдэйн кино шиг сэтгэл хөдлөм байдаг. Уг тоглоом Вайомин дахь Шошонь Үндэсний Цогцолбор газарт байгал хамгаалагчаар ажилд орсон Хенригийн ажлын эхний өдрөөр эхэлдэг. Том газар нутгийг эзлэх цогцолборт газраар хэрэн тэнэж, янз бүрийн нууцлаг зүйлсийг илрүүлэн аялагч, амрагчдад зааварчилгаа өгөх, танилцуулга хийдэг. Энэхүү тоглоомыг шагнал авахад хүргэсэн гол хүчин зүйл нь гүн утга учир бүхйи "танилцуулга" нь юм. 

Firewatch (2016)

8 God of War (2005)

Спартагийн амин сүнс Кратос уг нь Грекийн бурхдын домогт байдаггүй ч энэ тоглоомын дараа нэг хэсэг нь болж гарч ирнэ. Спартагийн генерал Кратос хүч хүрэхгүй тулаанд орохоосоо өмнө Арес бурхнаас тусламж хүсдэг ч эсрэгээрээ дайны бурхны нэрийн өмнөөс бут ниргүүлдэг. Уг тоглоомын түүх Одиссейгээс эхлээд Эдип хаан хүртэл хугацааг хамардаг. Кратос Афина бурхны тусламжтайгаар Аресаас өшөө авахаар төлөвлөдөг. Дайны бурхан тоглоом нь үнэхээр сонирхолтойгоос гадна Грек бурхдын хөдлөшгүй зорилго, түүнийгээ зөрчих гэсэн тэнэглэл буюу Грекийн эмгэнэлийн өнгө аяс нэвт шингэсэн байдаг.

God of War (2005)

7 Brothers: A Tale of Two Sons (2013)

Уг тоглоом нь өгүүлж буй утгынхаа дагуу тоглоомын үйл явдал өрнөдөг цөөн видео тоглоомын нэг. Үхэж буй аавыгаа эдгээх арга хайж буй ах дүү хоёрын зөгнөлт адал явдал өрнөх энэ тоглоомын ах дүү хоёрыг нэг тоглогч зэрэг удирддаг. Минималист стилтэй, учир нь олдохгүй зүйл хоорондоо ярьдаг ч уг тоглоом дуу, дүрслэл, удирдлагыг ухаалгаар ашиглаж чадсан учраас хүний сэтгэлийг хөдөлгөж чаджээ. Сэтгэл өвдөм үеүдийг чи зөвхөн зүрхэндээ мэдрээд зогсохгүй удирдлага дээрээ ч мэдэрнэ.

Brothers: A Tale of Two Sons (2013)

6 Planescape: Torment (1999)

“Хүн төрөлхтөний мөн чанарыг юу өөрчилж чадах вэ?” гэдэг асуулт энэхүү хар бараан, хүнд, сонин тоглоомын үндсэн асуулт гэхэд болно. Dungeons & Dragons тоглоомоос сэдэвлэн Black Isle-ын ур мэргэжилтнүүд бүтээсэн тоглоомын үйл явдал нь юу ч болж болзошгүй, огторгуйн хэмжээсүүдийн огтлолцол дээр өрнөдөг. Ой санамжаа алдсан Нэр Үгүй Нэгэн болж тоглох ба тэрээр хараал гэхүү аз гэхүү мөнх амьдралтай болсон байдаг. Хачирхалтай биетүүдтэй (агаарт хөвж, ярьдаг гавлын яс, сэрэл мэдрэлгүй шулам болсон эмэгтэй) нэг дор цугласан тэрээр өөрийнхөө хэн болох, яагаад ийм болсон тухайгаа олж мэдэхээр үйл явдал өрнөдөг. 

Planescape: Torment (1999)

5 Myst (1993)

Энэ тоглоом нь хамгийн сонирхолтой, тааварлашгүй, төөрөгдүүлсэн видео тоглоомны тоонд багтдаг. Гадны хүний хувьд олон гарагийг дамжих бөгөөд ингэхдээ төрөл бүрийн тааврын учрыг нь олж Атрусын хүү Сиррус, Ахинар нарт юу тохиолдсон болохыг мэдэхийг оролдоно. Тоглоомын явцад ямар шийдвэр гаргаснаа сайн тогтоох хэрэгтэй, учир нь холбоотнууд чинь яаж төгсөхийг  тодорхойлдог.

Myst (1993)

4 Assassin's Creed: Brotherhood (2010)

Assassin's Creed цуврал тоглоом нь дайн, хуйвалдаан, алаан хядаан гэсэн уламжлалт сэдэвтэй байдаг бол Brotherhood нь арай илүү сонирхолтой өнцгөөс өрнөдөг. Уг тоглоом нь шунал тачаал, эрх мэдэл, хүч чадлын төлөө тэмцэлдэх Боргиа гэр бүлийн түүхийг өгүүлдэг. 16-р зууны үед Италийн язгууртнаас алуурчин болж хувирсан Эзио Аудиторе да Фирэнзэ, Сезар Боргиатай өөрийн биеэр сэлмээр тулалдах хэрэг гарна. Эрх мэдэл, хүч чадлын төлөө нүдээ өгөхөөс ч буцахгүй дарангуйлагч нь бүх цаг үеийн хамгийн авилгалч хамба ламын хүү бөгөөд өөрийн охин дүүдээ хайртай болдог.

Assassin's Creed: Brotherhood (2010)

3 StarCraft, 1998

СтарКрафтын үнэлгээг өндөр болгож буй зүйл нь их энгийн: Хүн төрөлхтөнийг оруулаад гурван төрөлтөн эрх мэдлийн төлөө тэмцэлдэх шинжлэх ухааны уран зөгнөлт тоглоом юм. Тоглоомонд түүхийг нь сайн тусгаж өгсөн нь Терранс хүн төрөлхтөн огторгуйн хаа нэгтээ Зерг болон Протоссуудтай иргэний дайн хийж буйгаар илэрнэ. Үүнийг дагаад салангид болсон холбоотнууд, итгэл алдсан урвалт, огторгуйн хэмжээний дайн тулаанаар түүх өрнөдөг. Гэхдээ СтарКрафт зөвхөн дайн тулааны тоглоом бус адал явдалт, драма, романс төрлийг хамруулснаараа онцлог болсон ажээ. Жим Рейнор, Тассадор нарын төрөлтөн хоорондын нөхөрлөлөөс эхлээд Сара Керриганы Блейдийн Хатан хаан болж буй хувирал зэргээр тус тоглоом нь хүн бүхэнд зориулагдсан гэлтэй.

StarCraft, 1998

2 Half-Life 2, 2007

Буудалцаантай ихэнх тоглоом тоглогчдыг өөртөө татахын тулд олон тоглогчид зэрэг тоглуулах боломж олгодог бол "Хагас Амьдрал-2" шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авахад нь ийм шаардлага байгаагүй. Тоглоомын гол утга нь эрдэмтэн Гордон Фрийманы Хар Меза Судалгааны Институт дахь дарамт, хуйвалдаан, сансрын аяллын тухай түүх өгүүлнэ. Мөн зомби халдлагад өртсөн тосгоны түүхээс гадна, Фрийманы Ванс гэр бүлтэй хийх харилцаа, тэдний гэрийн тэжээвэр робот Нохой (яг үнэндээ нохой биш)-ны тухай өгүүлэх болно.

Half-Life 2, 2007

1 Alan Wake, 2010

Стивен Кингийг зохиолыг уншаад танд зүгээр л уншилгүй тийм тоглоом тоглож үзмээр санагдаж байсан уу? Ремеди компанийн веб хөгжүүлэгчид энэ бодлыг бидэнд бодит болгож өгчээ. Гэмт хэргийн сэдэвт номын зохиолч Алан Уэйк зохиолоо бичихээр эхнэрийн хамт зайдуу орших нуурын байшин руу очдог. Долоо хоногийн дараа өглөө сэрээд Алан эхнэрээ явсныг гэнэт мэдэх бөгөөд ой санамж нь алга болоод зогсохгүй нар жаргаж бүрэнхий болмогц сүүдэр шиг хар зүйлс түүнийг дагаж байгааг анзаарах болно. Тоглоом зохиолчийн гэрлэлтийн асуудлаас эхлээд зөвхөн түүний толгойд орших чөтгөрүүдийг хүртэл илэрхийлэх тус тусын хорон санаатнууд буюу эсрэг талын баатруудаар дүрсэлсэн.

Alan Wake, 2010

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()