Хятадад 30 гарсан бүсгүйчүүд яагаад тусгайлан халамж хүртдэг вэ?

Хятадын Жэжян мужийн Ханжоу хотын томоохон хоёр байгууллага эмэгтэй ажилчиддаа шинэ жилийн амралтын 7 хоног дээр нь дахин амралтын өдөр нэмж өгсөн байна. Гэхдээ энэ нь зөвхөн 30-аас дээш насны ганц бие бүсгүйчүүдэд хамааралтай гэнэ. Учир нь Хятад улсад 30-аас дээш насны эмэгтэй гэрлэхэд асуудалтай болдог аж.

Хятадад 30 гарсан бүсгүйчүүд яагаад тусгайлан халамж хүртдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Hangzhou Songcheng Performance" болон "Hangzhou Songcheng Tourism Management" компаниуд Хятадын Зүүн хэсэгт жуулчдыг татах зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэгэн сенсацитай мэдээлэл тараасан байна. Тэд байгууллагын 30 гарсан бүсгүйчүүддээ зориулж нэмэлт 8 хоногийн амралтыг өгөх бөгөөд энэ нь тэдэнд хувийн амьдралаа төвхнүүлэх боломж олгох зорилготой аж. 

30-аас дээш насны ганц бие бүсгүйчүүд “танилцах амралт”-ыг нэмэлтээр авсан бөгөөд Хятадад тэднийг “борлогдоогүй” хэмээн нэрлэдэг байна. 25-27 насны гэрлээгүй бүсгүйчүүд Хятад эрчүүдийн анхаарлыг төдийлөн татдаггүй аж.

Сүүлийн үеийн Хятад бүсгүйчүүд карьертаа ихээхэн анхаарал хандуулж оройтож гэрлэх болсноос гадна ганц бие амьдралыг илүүд үзэх хүмүүс олширчээ. Үүнтэй холбоотойгоор Хятадад 30 гарсан хүмүүсийн дунд олныг хамарсан болзоо зохион байгуулдаг аж. Энэ болзооны ачаар хүмүүс эсрэг хүйстэнтэйгээ танилцаж, гэр бүл болох магадлалтай байдаг гэнэ.

Хэнань дахь олныг хамарсан болзоо

2015 оны судалгаанаас харахад 200 сая орчим ганц бие хүмүүс байгаа бөгөөд 2013 оноос Хятад дахь гэрлэлтийн тоо буурч байгаа гэсэн статистикийн тоо гарсан байна. Энэхүү таатай бус мэдээллийг сонссон компанийн удирдлагууд “танилцах амралт”-ыг зохион байгуулахаар шийджээ. Учир нь ажил хийдэг хүмүүс амьдралынхаа ихэнх хугацааг ажил дээрээ өнгөрүүлж, хувийн амьдралаа зохиож амждаггүй.

Өнгөрсөн долоо хоногт Хангжоугийн дунд сургуулийнхан яг энэ зорилгоор сургуулийнхаа 30-аас дээш насны эмэгтэй багш нарт нэмэлт амралтын өдрийг өгсөн байна. Зарим цахим хэрэглэгчид энэ тал дээр шүүмжлэлтэй ханджээ:

“Эрчүүдэд нь нэмэлт амралтын өдөр өгөхгүй байхад энэ бүсгүйчүүд хэнтэй болзох юм бэ?”

“Хэрвээ эмэгтэй өөрийн гэрлэлтийн тал дээр санаа зовохгүй байгаа бол тэр найз залуудаа маш өндөр шаардлага тавьж байсан гэсэн үг”

Харин та энэ талаар юу гэж бодож байна?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()