ШИНЭ ТЕХНОЛОГИ

Энэ охин гар утасны салбарт өөрчлөлт хийлээ

Аризона мужид болсон Олон улсын үзэсгэлэнгийн үеэр Калифорнийн ахлах ангийн сурагч Иша Харе (Eesha Khare) нэгэн сонирхолтой бүтээлийг танилцуулсан байна. Бид бүхэн гар утсаа цэнэглэхийн тулд хэдэн цагаар нь хүлээж суух хэрэг гардаг шүү дээ. Тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд Иша нэгэн санааг олжээ.
Энэ охин гар утасны салбарт өөрчлөлт хийлээ Хадгалах

Гайхалтай үсний хайч

Ийм зүйлтэй байхад манай бүсгүйчүүд маань улам хөөрхөн болох нь ээ.
Гайхалтай үсний хайч Хадгалах

BMW-ийн шинэ концепт

Автомашины компаниуд нэг нэгнээсээ өрсөн шинэхэн концептуудаа танилцуулсаар л байна. Энэ удаад BMW-ийнхэн Детройтод болсон Олон Улсы автомашины үзэсгэлэнгийн үеэр “BMW 4-Series Coupe Concept”-ийг танилцуулжээ.
BMW-ийн шинэ концепт Хадгалах

Mercedes S-Class-ын шинэ загвар

Гамбургт болсон автомашины үзэсгэлэнгийн үеэр W/V222 индекстэй "Mercedes S-Class"-ын шинэ загварыг танилцуулжээ. Машины танилцуулгад Америкийн алдарт R&В дуучин Алиша Кис (Alicia Keys) ирсэн байна. Үүнээс гадна танилцуулгын бүх оргил хэсгүүд A-380 онгоцны фон дээр явагдсан бөгөөд энэ нь Daimler AG-ын техник, технологийн бэлгэдэл болжээ. Энэ үед бороо орж танилцуулгад улам л өнгө нэмсэн байна.
Mercedes S-Class-ын шинэ загвар Хадгалах

Электрон тамхи хэрэглэгчдийн бүлэг

Саяхнаас цоо шинэ нэгэн бүлгэм үүссэн бөгөөд эдгээр бүлгэмийнхэн хэзээ ч тамхи татахаа болихгүй гэнэ. Энэ бүлгэмийнхнийг "Вейпер"-ууд буюу Электрон тамхи татагчид гэдэг аж. Тэд энэ арга замаар энгийн тамхины хэрэглээг багагсах зорилготой байгаа бөгөөд электрон тамхи нь энгийн тамхинаас хамаагүй хор багатай байдаг байна. Энэ шинэ бүлгэмийнхэн өөрсдийн гэсэн өвөрмөц электрон тамхины бүтэцтэй болжээ. Үүнээс гадна тэд энэ тамхиндаа мөнгийг харамгүй зарцуулдаг аж.
Электрон тамхи хэрэглэгчдийн бүлэг Хадгалах

Арабчууд "Range Rover"-ыг зоосоор бүрсэн нь

Дубайн тюнинг компани жирийн "Range Rover"-ыг гайхалтай хүлэг болгон өөрчилжөө. Ингэснээр энэ хүлгийн үнэ нь 700 мянган доллар болжээ. Дизайнерүүд "энгийн тэргээс хэрхэн чамин, тансаг хүлэг бүтээх вэ?"- хэмээн бодсоны дүнд машиныг олон арван мянган эртний зоосоор чимэглэжээ. Харин ийнхүү чимэглэхийхээ өмнө зооснуудаа бүгдийг нь өнгөлсөн байна. Ингээд Дубайн дизайнеруудын бүтээлийг сонирхоцгооё.
Арабчууд "Range Rover"-ыг зоосоор бүрсэн нь Хадгалах

Хятад иргэн Maserati-гаа эвдэлж, эсэргүүцлээ илэрхийлжээ

Хятадын нэгэн иргэн 420 мянган долларын үнэтэй "Maserati"-гаа эвдэлж эсэргүүцэл илэрхийлсэн байна. Эсэргүүцлийн гол шалтгаан нь техникийн засварын ажиллагаа муу байгаад оршино. Maserati-ийн эзний хэлж байгаагаар Хятад улсад “Maserati” маркын машины засварын үйл ажиллагаа чанарын шаардлага хангадаггүй гэнэ.
Хятад иргэн Maserati-гаа эвдэлж, эсэргүүцлээ илэрхийлжээ Хадгалах

Арал дээрх тансаг зочид буудал

Сингапурын "Guz Architectс" төслийн байгууллага нь халуун бүсийн гайхалтай барилгуудаараа Зүүн Өмнөд Ази даяар алдартай. Энэ байгууллага хамгийн сүүлд "Coco Privé" -хэмээх буудлыг Мальдивд босгосон байна. Хувийн арал дээр 6 ширхэг байшин барьсан бөгөөд байшин дотроос үзэсгэлэнт сайхан байгалийг харж болох аж. Барилгыг барихдаа орчин үеийн болон байгалийн материалыг ашиглаж хийсэн нь энэ орчныг илүү тансаг, чамин харагдуулахад нөлөөлсөн нь мэдээж юм. Үүнээс гадна номын сан, бар, фитнес гэх мэт зүйлс бий. Ингээд энэ гайхалтай буудалтай танилцацгаая.
Арал дээрх тансаг зочид буудал Хадгалах

Унадаг дугуй болон хүүхдийн тэрэг

Энэ шинэ загварын унадаг дугуй нь орчин үеийн ээж нарын чухал хэрэгцээний нэг болох болов уу. Гаднаас нь харахад энгийн хүүхдийн тэрэг мэт харагдаж байгаа ч хэдэн үйлдэл хийхэд л энгийн унадаг дугуй болон хувирдаг. Хүүхдээ байнга хяналтан дороо байлгаж харин өөрөө ч гэсэн биеийнхээ галбирыг алдалгүй спортоор хичээллэх боломж танд нээгдэж байна.
Унадаг дугуй болон хүүхдийн тэрэг Хадгалах

Aston Martin - Ойн баярын шилдэг хүлэг

Энэ жил “Aston Martin” компани 100 жилийнхээ ойн баярыг тэмдэглэж байгаа юм байна. Тиймээс Бринтаничууд энэ баяраа шинэхэн машин үйлдвэрлэж тэмдэглэхээр шийдсэн бөгөөд “Aston Martin Vanquish Centenary Edition” хэмээх машиныг худалдаанд гаргахаар болжээ.
Aston Martin - Ойн баярын шилдэг хүлэг Хадгалах

Ford Escort 2013

“Ford” компани нь Шанхайд болсон авто машины үзэсгэлэнгийн үеэр Ford Escort -ийн концептийг танилцуулсан юм. "Escort Concept" нь ерөнхийдөө Ford Focus-тай төстэй юм байна. Энэ хүлгийг гаргах болсон гол шалтгаан нь Хятадын худалдан авгчдын анхаарлыг татаж илүү их хэмжээгээр борлуулах гэсэн явдал юм. Өнгөрөгч онд Хятад улсын хамгийн их гүйлгээтэй унаа нь "Ford Focus" байсан байна. Escort Concept нь "Ford"-ын ямар нэг төрлийг халах биш харин машиныхаа загваруудын тоог л нэмэгдүүлэхэд оршиж байгаа аж. Үйлдвэрлэгчдийн хэлж байгаагаар, "энэ хүлгийг бүтээхдээ үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийг харж үзсэн учир төдийлөн гомдоллох зүйл байхгүй болов уу" -гэжээ.
Ford Escort 2013 Хадгалах

Нисдэг машин "Terrafugia TF-X"

Тун удахгүй нисдэг машин бий болно гэвэл та итгэх үү? Америкийн “Terrafugia” компани нь нисдэг машин бүтээх үйл ажиллагаанд ороод байгаа гэнэ. Энэ машин нь гибрид хөдөлгүүртэй бөгөөд нисэх, газардах чадвартай болох юм байна. Нэг тулгарч буй асуудал нь нисэж, газардахад тодорхой талбай хэрэгтэй бөгөөд энэ нь одоогийн нөхцөлд олоход их хэцүү байгаа билээ.
Нисдэг машин "Terrafugia TF-X" Хадгалах