Ford Escort 2013

“Ford” компани нь Шанхайд болсон авто машины үзэсгэлэнгийн үеэр Ford Escort -ийн концептийг танилцуулсан юм. "Escort Concept" нь ерөнхийдөө Ford Focus-тай төстэй юм байна. Энэ хүлгийг гаргах болсон гол шалтгаан нь Хятадын худалдан авгчдын анхаарлыг татаж илүү их хэмжээгээр борлуулах гэсэн явдал юм. Өнгөрөгч онд Хятад улсын хамгийн их гүйлгээтэй унаа нь "Ford Focus" байсан байна. Escort Concept нь "Ford"-ын ямар нэг төрлийг халах биш харин машиныхаа загваруудын тоог л нэмэгдүүлэхэд оршиж байгаа аж. Үйлдвэрлэгчдийн хэлж байгаагаар, "энэ хүлгийг бүтээхдээ үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийг харж үзсэн учир төдийлөн гомдоллох зүйл байхгүй болов уу" -гэжээ.
Ford Escort 2013
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Шинэхэн Escort Concept нь багтаамж болон өнгө үзэмж сайтай бөгөөд хамгийн их гомдоллодог үйлчлүүлэгчийн сэтгэлд ч нийцнэ. Загварын хувьд «Ford»-ын ерөнхий хэлбэр хэв маягийг хадгалсан бөгөөд «Aston Martin» маркын машинууд дээр харж болох радиаторын нэмэлт тортой юм байна.



Ford компани нь Хятад улсад нэлээд тооны машин нийлүүлдэг бөгөөд 2015 он гэхэд 15 төрлийн машин оруулах зорилготой байгаа гэнэ. Ийнхүү Ford -ынхон зорилгодоо хүрэх алхмуудаа хийсээр л байгаа аж.



Одоогийн байдлаар энэ хүлгийг цуврал болгон үйлдвэрлээгүй байгаа юм байна. Escort-ыг зөвхөн Хятадын зах зээл дээр нийлүүлхэхээс гадна бусад оронд ч гэсэн нийлүүлэх төлөвлөгөөтэй аж.













Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()