Энэ охин гар утасны салбарт өөрчлөлт хийлээ

Аризона мужид болсон Олон улсын үзэсгэлэнгийн үеэр Калифорнийн ахлах ангийн сурагч Иша Харе (Eesha Khare) нэгэн сонирхолтой бүтээлийг танилцуулсан байна. Бид бүхэн гар утсаа цэнэглэхийн тулд хэдэн цагаар нь хүлээж суух хэрэг гардаг шүү дээ. Тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд Иша нэгэн санааг олжээ.
Энэ охин гар утасны салбарт өөрчлөлт хийлээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энерги хадгалах төхөөрөмжийн тусламжтайгаар та гар утсаа 20-30 секундын дотор гүйцэд цэнэглэх боломжтой гэнэ. Энэ санааг гаргасан ахлах ангийн сурагч Иша Харе 50,000 долларын эзэн болжээ.



Охины бүтээсэн хурдан цэнэглэгч нь хурдан хугацаанд энергийг хуримтлуулж бүхэл өдрийн турш энергээ хадгалдаг гэнэ. Үүнээс гадна энэ төхөөрөмж нь хэрэглэхэд хялбар авсаархан бөгөөд 10,000 удаа төхөөрөмжийг цэнэглэх боломжтой аж.


“Миний гар утасны цэнэг шаардлагатай үед дандаа дуусчихсан байдаг. Тиймээс би энэ төхөөрөмжийг хийхээр шийдсэн юм” -хэмээн Иша NBS-т өгсөн ярилцлагандаа хэлжээ. Цэнэглэгчийг утас цэнэглэхээс гадна өөр олон зүйлд ашиглаж болно гэж Иша үзэж байгаа аж.



Энэ төхөөрөмжөө хийхдээ тэрээр гэрэл цацруулагч диодыг ашигласан байна. Ер нь сүүлийн үед цэнэглэгддэг зүйлс маш ихээр гарах болсон бөгөөд энэ бүхнийг цэнэглэхийн тулд  шинэ төхөөрөмжийг ашиглаж болно гэж Иша үзэж байгаа юм.

Ийм тохиолдолд гар утас болон бусад цэнэглэгддэг төхөөрөмж хэрэглэдэг хүмүүст заавал цахилгаан шаардлагагүй болох нь. Тэд хүссэн газраа цэнэглэгч төхөөрөмжийн тусламжтайгаар цэнэг нь дууссан зүйлээ цэнэглэж, ажлаа амжуулж болохоор болжээ.





Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()