Aston Martin - Ойн баярын шилдэг хүлэг

Энэ жил “Aston Martin” компани 100 жилийнхээ ойн баярыг тэмдэглэж байгаа юм байна. Тиймээс Бринтаничууд энэ баяраа шинэхэн машин үйлдвэрлэж тэмдэглэхээр шийдсэн бөгөөд “Aston Martin Vanquish Centenary Edition” хэмээх машиныг худалдаанд гаргахаар болжээ.
Aston Martin - Ойн баярын шилдэг хүлэг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

“Aston Martin Vanquish Centenary Edition”-ыг 100 ширхэг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд өмнөх загварууд болох Aston Martin V8 Vantage, Aston Martin Rapide, Aston Martin DB9 болон Aston Martin Vanquish нарын бүхий л шилдэг гэсэн шинж чанаруудыг өөртөө агуулсан байна.





“Aston Martin Vanquish Centenary Edition”-ы салон нь ерөнхийдөө Aston Martin One-77-той ихэд ойролцоо юм байна. Салон нь хар өнгийн зөөлөн арьсаар хийсэн бөгөөд хүрээг нь мөнгөлөг утсаар оёсон байна. Мөн хаалган дээр нь машины үйлдвэрлэгдсэн тоо бичээстэй байх аж.



Энэ хүлэг нь 6.0 мотор бүхий V12 хөдөлгүүртэй бөгөөд 573 морины хүчин чадалтай бөгөөд Touchtronic2 хэмээх 6 араатай.



Энэ их хүч чадал нь 4.1 секундэд 100 км\хүртэл хурдлах боломжийг олгож өгч байгаа бөгөөд хамгийн дээд тал нь 300 км-ийн хурдтай явах юм байна.



“Vanquish Centenary Edition”-ыг Гайдон хотод Aston Martin-ы үйлдвэрт үйлдвэрлэх юм байна. Машиныг дэлхийн 46 оронд нэг ширхэгийг нь 300,000 долларын үнээр худалдаалах гэнэ.

























Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()