ШИНЭ ТЕХНОЛОГИ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эдгээр зүйлсийг машиндаа хэзээ ч битгий хийгээрэй!

Орчин үед автомашинууд аюулгүй байдлыг хангах олон дэвшилтэт шийдэлтэйгээр бүтээгдэж байгаа нь томоохон өөрчлөлтийг авчирж байна. Мэдээж заримдаа та жолоо мушгиад явахад машинд тань болохгүй, бүтэхгүй байгаа зүйлс нь хянах самбар дээр гарч ирээд л бүр цаашлаад компьютерээр оношлуулчихаад, засуулаад явахад  цаг заваа гайхалтай хэмнэх боломжийг техникийн дэвшил танд олгож байгаа юм. Үүн дээр нэмэгдээд таны ажлыг хөнгөвчлөхөөр автомеханикч буюу засварчид автомашинд хийж болохгүй 10 зүйлийг нэрлээд байна. Эдгээр дүрмийг яс биелүүлээд явахад алтан шар зам тань өлзийтэй байх нь дамжиггүй.   

Эдгээр зүйлсийг машиндаа хэзээ ч битгий хийгээрэй! Хадгалах

2012 оны хамгийн үзэмж муутай хүлгүүд

Өнгөрсөн онд олон шинэ хүлгүүд худалдаанд гарж, автомашин сонирхогчдын анхаарлыг татсан билээ. Гэхдээ бүгд нэг саналтайгаар энэ бол үнэхээр гоё машин, эсвэл энэ үнэхээр муухай машин гэж хэлэх ямар ч боломжгүй. Тиймээс автомашин хянагч, шүүмжлэгч Бретт Берк болон "The New York Times" сэтгүүлийн хянагч Лоуренс Ульрих нар олонхийн саналаар 2012 оны хамгийн үзэмж муутай хүлгүүдийг танилцууллаа.
2012 оны хамгийн үзэмж муутай хүлгүүд Хадгалах

Гэрэлтдэг дотуур хувцас

Нас бие гvйцсэн залуухан бvсгvйн бие цогцос байгаль эхийн ивээлээр хэмжээлшгvй тєгс, уран гуалаг байдаг хэдий ч гоёмсог тансаг дотуур хувцас энэ бурхны хишгийг нь улам єнгє оруулж, биежvvлж єгдєг билээ. Тиймээс ч ямар ч эмэгтэй хvн єєрєєсєє тансаг дотуур хувцасны мєнгийг хэзээ ч харамладагггvй байх. Vvнийхээ ч ачаар хайрлаж дурласан хvн бvрийнхээ (тэр хvн нь цорын ганц хайр нь байвал бvvр ч сайхан) ємнє тєгєлдєр vзэмжээрээ гайхуулж, хvсэл хайрыг нь эзэмдэж чаддаг биз ээ. Тэгвэл танд мєнхийн загвар болсон цагаан єнгийн нэхмэл, тэр тусмаа гэрэлтдэг хослолыг санал болгож байна. Энэ бол LuminoGlow компаний зохион бvтээгчдийн шинэлэг санаа юм байна. Бvсгvйчvvдэд маань таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Гэрэлтдэг дотуур хувцас Хадгалах

Хамгийн євєрмєц 20 ажлын ширээ

Бичиг хэргийн ажилтай та бидэн шиг хvмvvсийн хамгийн наад захын чухал хэрэгцээ нь мэдээж ширээ шvv дээ. Тиймээс бид єнєєдрийн байдлаар хамгийн євєрмєц дизайнтайд тооцогдож байгаа ажлын ширээнvvдийн эхний 20-ийг танилцуулахаар бэлтгэлээ. Ямар ч байсан та эдгээрийг хараад, саяхан шинээр худалдаж авсан нэртэй брэндийн vнэтэй ширээгээ єєрийн эрхгvй голно гэдэгт итгэлтэй байна. За ингээд харван єнгєрєх цаг хугацааны эрхээр хувьсан єєрчлєгдєх загвар дизайны ертєнцийг 20 ширээний жишгээр хvлээн авна уу.
Хамгийн євєрмєц 20 ажлын ширээ Хадгалах

Дэлхийн ер бусын гvvрнvvд

Гvvр бол уран барилгын хамгийн нарийн байгууламжийн нэг. Аливаа гvvрийг гоё сайхан барина гэдэг нь уран барилга, зохион бvтээгч, инженерvvдийн зvгээс дээд зэргийн авьяас чадварыг шаарддаг. Уран барилга болон инженерийн ховор сайхан ер бусын шийдэл бvхий гvvрнvvдийн тухай сонирхолтой мэдээллийг та бvхэндээ хvргэж байна. Хvн оюун бодол мятрашгvй хєдєлмєр юуг ч бvтээж чадах томоос том жишээ бол энэ билээ. Ингээд манай орон эдгээр гvvрнvvдээс дутхааргvй гайхалтай гvvртэй болоосой гэсэн дэврvvн мєрєєдлєєр нийтлэлээ vзэцгээе.
Дэлхийн ер бусын гvvрнvvд Хадгалах

Adidas Superstars X Facebook & Twitter

Сvvлийн vед дэлхийн хvн амыг бараг бvхэлд нь єєртєє “эслvvлж” хvн бvрийн амьдралын салшгvй хэсэг болоод байгаа олон нийтийн харилцааны сайтууд алдартай хувцасны брэндvvдийн уран бvтээлийн онгодыг хєглєж, загвар дизайных нь гол сэдэв болох болжээ. Vvний нэг жишээ болгож хамгий алдартай, хамгын олон гишvvнтэй олон нийтийн харилцааны сайтууд болох Фейсбуук, Твиттер хоёрт зориулсан "Adidas Twitter Superstars"  болон "Adidas Facebook Superstars" хэмээх хоёр кетийг танд танилцуулж байна. Энэхvv кетнvvдийг иллюстратор, график дизайнер Жерри Маккем (Gerry Mckay) бvтээжээ. Юм энгийн байх тусмаа агуу байдаг гэдэг шиг олон хvний танил, алдартай байх тусмаа сэтгэлд ойр, хэрэглэхэд урамтай байдаг шvv дээ. Ингээд бvгдээрээ хvн бvхний ордог Facebook, Twitter хоёр болон алдарт Adidas гурвын нийлмэл бvтээгдэхvvнтэй танилцъя.
Adidas Superstars X Facebook & Twitter Хадгалах

Цоо шинэ Jeep Wrangler болон Jeep Wrangler Unlimited

Chrystal Group-ийнхэн Jeep Wrangler болон Jeep Wrangler Unlimited –ын шинэчилсэн загваруудыг гаргаж, 2011 оны шинэ бvтээлvvдийнхээ эгнээг тэлжээ. Тэд уг хоёр тємєр хvлэгний шинэлэг дизайнтай дотоод салоныг нь сайжруулсан материалаар засаж, єнгє будгийг нь єєрчлєн, тэр чигээрээ авхагддаг дээвэртэй болгосон байна. Мєн шинэ мултимедиа рульний тусламжтайгаар жолооч нь гараа рульнээс салгалгvйгээр радио долгионыг тааруулж, машиныхаа бvх электрон тєхєєрємжийг удирдан, утасныхаа чанга яригчийг асаах гэх мэт олон vйлдлийг хийх боломжтой болжээ. Мєн USB интерфейстэй тул авто машины медиа тєв дээр MP3-аар дуу сонсох боломжтой. Машинд байдаг 12 вольтийн хvчдэлтэй залгуурнаас гадна 110 вольтийн залгуур нэмж єгснєєр хэрэглэгч нь машин дотроосоо шууд тог авч, ахуйн хэрэглээний электрон тєхєєрємжийг ашиглах боломжтой болсон байна. Тvvнчлэн Chrystal Group-ийн инженерvvд нь шинэчлэгдсэн Jeep Wrangler болон Jeep Wrangler Unlimited машинуудад дуу чимээг багасгах шинэ системийг суурилуулжээ. Эдгээр тємєр хvлгvvдийн vнэ нь хэд байхыг хожим зарлах юм байна. Ямартай ч 2011 Jeep Wrangler болон 2011 Jeep Wrangler Unlimited хоёрыг Огайо мужийн Толедо хотод энэ долоо хоногоос vйлдвэрлэж эхэлжээ. Ингээд сайн чанарын тємєр хvлгийн 2011 онд худалдаанд гарах шинэчилсэн загваруудтай танилцацгаая.
Цоо шинэ Jeep Wrangler болон Jeep Wrangler Unlimited Хадгалах

26 жилийн турш ашиглаагүй 36 ширхэг “Chevrolet Corvette”

1988 онд VH1 компанийхан нэгэн томоохон уралдаан зохион байгуулсан бөгөөд ялагч нь 36 ширхэг “Chevrolet Corvette” машины эзэн болох байжээ. Энэ цуглуулгад 1953-1989 оны хооронд дахь бүхий л моделиуд багтсан байна. Харин 1983 оны загварыг үйлдвэрлэхээ больсон байсан учир энэ оны загвар л ороогүй аж.
26 жилийн турш ашиглаагүй 36 ширхэг “Chevrolet Corvette” Хадгалах

Путин LADA-г бvтэлгvйхэн сурталчилсан нь

Владимир Путин саяхны нэгэн єдєр эх орныхоо авто машин vйлдвэрлэлийн наран мандах vеийн бvтээлvvдийн шинэчлэгдсэн загваруудыг сурталчлан, дэмжихээр Тольяти-г зорьжээ. Тэрээр шар єнгийн Lada Kalina болон хvрэн улаан єнгийн Lada Granta-гийн жолоог єєрийн биеэр барьж, тосгоныг зорьсон юм байна. Замд нь машин нь эвдэрч, Оросын машин vйлдвэрлэгч компаний ерєнхий захирал Игорь Комаровоор тэрэгнийхээ хамрыг онгойлгоод амжсан гэнэ. Ингээд Хойд Хєршийн ерєнхий сайд хэрхэн хуучны уламжлал болон эх орныхоо vйлдвэрлэлийг дэмжсэн талаарх мэдvvштэй бас сонирхолтой фото нийтлэлийг хvлээн авна уу.
Путин LADA-г бvтэлгvйхэн сурталчилсан нь Хадгалах

Нисдэг машин

Terrafugia Transition хэмээх нисдэг машиныг АНУ-д аль хэдийнэ vйлдвэрлэж эхэлсэн талаарх мэдээллийн олны чихийг дэлсээд байна. Уг машиныг нисгэхийн тулд далавчийг нь дэлгээд, агаарын хєдєлгvvрийг нь асаахад л хангалттай гэнэ. Анхны нисдэг машиныг дэлхийн зах зээл дээр 200,000$ (хоёр зуун мянган доллар)-аар борлуулах тєлєвлєгєєтэй байгаа ажээ. Ямартай ч агаарын тээврийн коммиссоос vйлдвэрлэх зєвшєєрєл авсан даруйдTerrafugia Transitionнь худалдаанд гарахад бараг бэлэн болоод байгааг дуулгахад таатай байна. Нисдэг тємєр хvлэг нь 1320 фунт хvртэлх ачаатай тохиолдолд агаарт хєєрєх чадвартай юм байна. Гэхдээ аюулгvй байдлын vvднээс ослын дэр, каркас зэрэг туслах хэрэгслvvдийн жинг багтаалгvйгээр энэ хэмжvvрийг тооцоолжээ. Ингээд vргэлжлэл дээр дарж, дэндvv ойрын ирээдvйд бодит амьдралд нэвтрэх гэж байгаа хvvхэд насныхаа мєрєєдлийн биелэлийн дvр зурагтай танилцана уу.
Нисдэг машин Хадгалах

Токио дахь LLOVE-2010 vзэсгэлэн

Токиод LLOVE-2010 vзэсгэлэн явагдаж байна. Энд дов толгодыг санагдуулам аврага том матрацыг зохион бvтээсэн Пике Бергманыг (Pieke Bergman) оролцуулаад голланд болон японы дизайнеруудын бvтээсэн зочид буудлын єрєєнvvд байна. Энэ vзэсгэлэнгээр тєлєєлvvлэн Голланди Япон улсуудын хооронд худалдаа соёлын харилцаа тогтоосны 400 жилийн ойг тэмдэглэж байгаа юм. Vзэсгэлэнг сонирхогч хvмvvс єрєєг захиалж болохоос гадна хонож єнжиж болно. Vзэсгэлэнгийн зохион байгуулалтын санааг Амстердам хотын Lloyd зочид буудлын эзэн Сюзан Оксенаар (Suzanne Oxenaar) гаргажээ. Vзэсгэлэн арван нэгдvгээр сарын 23 хvртэл vргэлжлэх юм.
Токио дахь LLOVE-2010 vзэсгэлэн Хадгалах

Ирээдүйн гайхалтай технологиуд

Одоохондоо та эдгээр технологийн талаар дуулаа ч үгүй байгаа гэдэгт итгэлтэй байх. Магадгүй тийм байвал гоё байхгүй юу гэж боддог байсан зүйлүүдийг тань ирээдүйд амилуулах технологиудийн талаар энд дурьджээ.
Ирээдүйн гайхалтай технологиуд Хадгалах