Эдгээр зүйлсийг машиндаа хэзээ ч битгий хийгээрэй!

Орчин үед автомашинууд аюулгүй байдлыг хангах олон дэвшилтэт шийдэлтэйгээр бүтээгдэж байгаа нь томоохон өөрчлөлтийг авчирж байна. Мэдээж заримдаа та жолоо мушгиад явахад машинд тань болохгүй, бүтэхгүй байгаа зүйлс нь хянах самбар дээр гарч ирээд л бүр цаашлаад компьютерээр оношлуулчихаад, засуулаад явахад  цаг заваа гайхалтай хэмнэх боломжийг техникийн дэвшил танд олгож байгаа юм. Үүн дээр нэмэгдээд таны ажлыг хөнгөвчлөхөөр автомеханикч буюу засварчид автомашинд хийж болохгүй 10 зүйлийг нэрлээд байна. Эдгээр дүрмийг яс биелүүлээд явахад алтан шар зам тань өлзийтэй байх нь дамжиггүй.   

Эдгээр зүйлсийг машиндаа хэзээ ч битгий хийгээрэй!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жолоо барьж явахдаа "Хөдөлгүүр унтраах" товчлуурыг дарж болохгүй

Хэрэв та дундаж хурдаар жолоо барьж явахдаа санамсаргүйгээр энэ товчлуурыг дарах юм бол ямар нэгэн эрсдэл тохиолдохгүй. Орчин үеийн машинуудад эдгээрийг тооцоолж, болзошгүй эрсдлээс хамгаалагдсан байдаг. Гэхдээ ямар ч байсан явж байх үед "хөдөлгүүр асаах, унтраах" товчлуурыг дарж болохгүй.

Жолоо барьж явахдаа "Хөдөлгүүр унтраах" товчлуурыг дарж болохгүй

2 Жолоо барьж явахдаа "Ухрах" араанд хийж болохгүй

Жолоо барьж явахдаа ухрах араанд хийхээс зайлсхийж байгаарай. Хэдийгээр таны автомашины компьютерийн систем хөдөлж байх үед ухрах арааг тоохгүй байж, ямар нэгэн зүйл болохоос сэргийлдэг ч ухрахад хийх нь сайхан санаа биш. 

Жолоо барьж явахдаа "Ухрах" араанд хийж болохгүй

3 Жолоо барьж явахдаа "Парк"-д хийж болохгүй

Үүнийг хийж болохгүй шүү. Таны машин дахь компьютер энэ командыг аваад автомашиныг түгждэг ч явж байх үед "паркинг" команд өгөх юм бол автомашиныг тань эвдэнэ.

Жолоо барьж явахдаа "Парк"-д хийж болохгүй

4 Асаах түлхүүрт хэт олон түлхүүр холбож болохгүй

Асаах түлхүүрт хэт олон түлхүүр холбосноор жин дарж, асаагуурын ажиллагаа муудах, эвдрэх нөхцөл бүрддэг. Тиймээс түлхүүрүүдийг тусад нь холбо. Асаах түлхүүрт хоёр түлхүүр л холбож болно. 

Асаах түлхүүрт хэт олон түлхүүр холбож болохгүй

5 Тосоо солиулахгүй байх

Автомашины тосыг солихдоо "Үйлдвэрлэгчийн тодорхойлолт"-ыг дагахад гэмгүй. Ялангуяа шинэ машин дээр үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Зарим үйлдвэрлэгчид худалдаанд гаргаж буй шинэ автомашинд маш бага тос хийсэн байдаг. Тиймээс 1000 км яваад тосоо солих шаардлагатай болдог.

Тосоо солиулахгүй байх

6 Хөдөлгүүрийг хэт дүүргэж болохгүй

Хөдөлгүүрүүд нь тос "дүүрэн" эсэхийг хэмждэг түвшин заагчтай ирдэг. Хөдөлгүүрт тос хийхдээ хэт дүүргэхгүй байхыг анхаараарай. Эс бөгөөс үйл ажиллагааны доголдол үүсч, автомашины булан бүрээс утаа гардаг. 

Хөдөлгүүрийг хэт дүүргэж болохгүй

7 Шатахууны сав дуусахыг хүлээх хэрэггүй

Хамгийн цэвэр шатахуунд ч жижиг тоосонцрууд бий. Тоосонцрууд таталцлын хуулийн дагуу шатахууны банкны ёроол хэсэгт тунасан байдаг. Шатахууны савыг хоосортол ажиллуулбал тэдгээр тоосонцор хэсгүүдийг хөдөлгүүр өөртөө сороод авна. Иймд банкыг 1/4 орчим шатахуунтай байхад нь бензинээ нэмээрэй. Мөн шахуургууд шатахуунд умбаж, нойтон байвал бүрэн хүчин чадлаараа сайн ажилладаг гэнэ шүү.

Шатахууны сав дуусахыг хүлээх хэрэггүй

8 Анхааруулах дохиог үл ойшоох ёсгүй

Машинуудын анхааруулах тэмдгүүд бүгд хоорондоо адилгүй боловч ерөнхийдөө өнгөөр кодолсон байдаг. Ногоон (зариманд нь цэнхэр) тэмдгүүд тухайн систем идэвхжсэн болохыг заадаг. Шар өнгөтэй тэмдгүүд ямар нэг үйлчилгээ хийх эсвэл шалгах шаардлагатай байгааг илтгэдэг. Харин улаан өнгөтэйнүүд нь зарим нэг ноцтой асуудал үүссэнийг харуулж байгаа бөгөөд аюулгүй байдлын үүднээс эдгээр тэмдгүүдийн дагуу арга хэмжээ авах эсвэл зогсох ёстой. Хэрвээ хянах самбар дахь анхааруулах дохионы гэрэл асахгүй байгаа бол үүнийг үл тоолгүйгээр механикч дуудаж засуулаарай.  

Анхааруулах дохиог үл ойшоох ёсгүй

9 Дугуйны хийг шалгахгүй байх

Өөр нэг сайн туршлага нь дугуйны хийг шалгах явдал юм. Автомашины дугуй дугуй хэлбэртэй байх ч суухад хавтгай юм шиг мэдрэмж төрвөл хий нь яг таарсан байна гэсэн үг. Дүүрэн хийгүй дугуйтай явах нь тун аюултай бөгөөд дугуйг хурдан элэгдүүлдэг. 

Дугуйны хийг шалгахгүй байх

10 Тэнхлэг тохиргоо хийлгэхгүй байх

Хазганаж явж буй хүн эвгүй харагддаг шиг тэнхлэг тохиргоогүй автомашин ч бас тэгж харагддаг. Хүнээс ялгаатай нь автомашиныг оношлогооны төвд авчраад хормын дотор тэнхлэг тохиргоо хийлгэж болдог. Тэнхлэг тохиргоо автомашины "эрүүл, зөв" ажиллахын үндэс болдог.

Тэнхлэг тохиргоо хийлгэхгүй байх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()