Ирээдүйн гайхалтай технологиуд

Одоохондоо та эдгээр технологийн талаар дуулаа ч үгүй байгаа гэдэгт итгэлтэй байх. Магадгүй тийм байвал гоё байхгүй юу гэж боддог байсан зүйлүүдийг тань ирээдүйд амилуулах технологиудийн талаар энд дурьджээ.
Ирээдүйн гайхалтай технологиуд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Нано технологиор хийсэн давс шүүгч нь далайн усыг ундны ус болгож чадна.
100 нанометрээс ч нимгэн зузаантай нано даавуугаар далайн усыг шүүхэд, энэ даавуугаар нэвтэрч гарахад хэтэрхий томдох давсны ширхэгүүд ард нь үлдэж, гайхалтай цэвэр тунгалаг ундны ус гарч ирэх боломжтой. Гэвч өнөөдрийн байдлаар үүнийг хэрэгжүүлэхэд нано даавуу буюу шүүлтүүр арай л үнэтэй тусч байгаа ажээ.



2. Графенон супер-конденсаторууд нь ирээдүйн цахилгаанаар ажилладаг машиныг бүтээхэд туслана.
Хэдэн зуун километр замыг туулсныхаа дараа ганцхан минутын дотор бүрэн цэнэглэгдэх чадвартай цахилгаан авто машины талаар та төсөөлөөд үз дээ. Тэгвэл ийм төсөөллийг графенон суперконденсаторууд бодит амьдрал дээр хэрэгжүүлэх тулгуур нь юм. Энэ нь яг батарей шиг энерги хуримтлуулдаг бөгөөд хамаагүй хурдан цэнэглэгддэг байна. Графен нь энергийн өндөр нягтралтай ажээ. Үнэ нь ч тийм тэнгэр тулсан өндөр биш болохоор эхний ээлжинд, удахгүй гар утас, ноутбуук, киндл гээд батарейгаар ажилладаг бүх төхөөрөмжинд хэрэглэгдэж эхлэх байх.



3. Та өөрийн ДНК – даа мэдээлэл хадгалах боломжтой болно
Эрдэмтэд Мартин Лютер Кингийн “Надад мөрөөдөл бий” хэмээх алдартай илтгэлийн аудио бичлэг, гэрэл зураг, Уотсон болон Крик нарын 1953 онд гаргасан “хос спиралийн” тухай нийтлэлийн хуулбар, Шекспирийн 154 сонет зэргийг ДНК-д кодолж чаджээ. Дараа нь тэд эдгээр мэдээллийг буцааж гаргаж авахад 99,99 хувийн бүрэн гүйцэд гарч ирсэн байна. Бид өнөөдөр интернет гэгч зүйлд л итгэн, хүн төрөлхтний бүхий л түүх, өдөр тутмын амьдралыг түүнд хадгалж байгаа билээ. Тэгвэл ирээдүйд мэдээллийг хадгалах өөр, илүү найдвартай эх сурвалжыг олох шаардлагын үүднээс эрдэмтэд энэ аргыг туршиж байгаа юм байна.



4.Хүний цусан дотор “амьдарч” чаддаг, хорт хавдрыг устгагч компютерийн чип.
Энэ чип нь “микрофлюид” гэдэг нэртэй бөгөөд ДНК-ийн урт утсаар бүрхэгдсэн байна. Бүрхсэн ДНК нь хорт хавдрын эсүүдийг илрүүлэх, дараа нь чипнээс салгаж аваад судлахад эмч нарт мэдээлэл өгөх зориулалттай байх ажээ.



5. Д-метионин гэдэг бодисны тусламжтайгаар чимээ шуугианаас болж дүлийрэх явдал багасна.
Хэдийгээр одоохондоо дүлийрсний дараа эмчлэх биш, харин урьдчилан сэргийлэх зорилгоор үүнийг ашиглах боломжтой байгаа ч гэсэн том хотуудын барилгын бутлагчийн оператор мэтийн байнгын чимээ шуугиантай ажил хийдэг хүмүүсийн сонсголыг аврах гайхалтай боломж биш гэж үү?



6. “Тархинаас тархинд” хэмээх интерфейс нь бусад төрөл зүйлийн амьтадтай харилцаж, үйлдэлд нь нөлөөлөхөд ашиглагдана.
Харвардын их сургуулийн эрдэмтэд бусад биетийг удирдах чадвартай нейро-мэдрэгч гарнитурыг зохион бүтээсэн төдийгүй амьтад дээр амжилттай туршжээ. Энэ технологи нь ирээдүйд амьтадтай харьцаж, ойлголцох боломжийг ч өгөх талаар яриа чих дэлсэж байна.



7. Мемристорууд электрон инженерингийн ертөнцийг үндсээр нь өөрчилнө
Ирээдүйн компютерийн бүтцийг мемристорын адаптациас өөр юу ч ийм ихээр өөрчилж чадахгүй байх. Мемристоруудын адаптаци нь “санах ой буюу memory” болон “резистор” гэдэг хоёр үгнээс бүрдсэн цахилгааны ирээдүйн шинэ дөрөв дэхь бүрэлдэхүүн юм. Инженерүүд цахилгааны схемийг бий болгохын тулд индуктор, конденсатор, резистор гэсэн 3 үндсэн бүрэлдэхүүнийг нэлээн удаан хугацааны турш хэрэглэсэн.

Харин дөрөв дэхь бүрэлдэхүүнийг нэмвэл цахилгааны схем илүү хэцүү болох нь дамжиггүй. Гэвч, Hewlett-Packard мэтийн зарим компаниуд ийм бүрэлдэхүүн дээр аль хэдийнэ идэвхитэй ажиллаж эхэлжээ. HP.P лабораторийн мэргэжилтэн Стенли Уяильяамсын хэлж буйгаар: “Мемристорууд нь агууламжийг илүү удаан хадгалдаг. Илүү хялбар. Бэлтгэхэд ч хялбар. Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр, илүү хямд тусна гэсэн үг. Бас илүү хурдтайгаар унтраан асааж, энерги бага зарцуулах ажээ.”



8. Нарны будагаар будсан дурын объект нь энергийн эх үүсвэр болно.
Нотр-Дамын судлаачид нэгэн ер бусын будгийг зохион бүтээсэн нь дурын гадаргуйг нарны зай хураагуур болгон хувиргах “шидтэй” юм байна. Хэдийгээр бүрэн боловсруулагдаж дуусаагүй байгаа ч тун удахгүй эргэн тойронд хэрэглэж эхлэнэ гэж найдаж байна. Мэдээж жирийн будаг шиг хямд биш л байх.



9. Фемто зургийн аппарат нь булангийн цаадах дүр зургийг буулгана
Та “Slow-mo” функцтэй, кадр бүрийг секундын 2 триллион долийн дотор буулгаж авдаг асар хурдтай зургийн аппаратны тухай төсөөл дөө. Энэ зураг авалтын шинэ технологийн ачаар фотоны хөдөлгөөнийг хүртэл буулгах боломжтой гэдгийг судалгаагаар нотолжээ. Түүнчлэн та өөрт харагдахгүй зүйл буюу ямар нэгэн саадны цаадах, булангийн нөгөө талд байх зүйлийн зургийг ч авч чадна. Ийм технологийг ашигласан аппараттай болчихвол өөрийгөө “ардаа нүдтэй хувилгаан”, “далдыг хардаг далай лам” гэж онгирч болох л юм.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()