ШИНЭ ТЕХНОЛОГИ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай 10 гар утас

Яг одоо хүмүүсийн ихээр сонирхож, борлуулалтаараа тэргүүлж байгаа ухаалаг утаснууд 4-5 жилийн дараа хүмүүсийн хэрэгцээг хангаж, технологийн үзүүлэлтэд хүрч чадахаа болих нь тодорхой юм. Түүнчлэн орчин үеийн ямар ч ухаалаг утас доорх жагсаалтанд орсон гар утаснуудыг амжилтыг давтах тун хэцүү.  Ингээд Android Authority сайтын гаргасан бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай утасны жагсаалтыг сонирхоцгооё.

Бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай 10 гар утас Хадгалах

Дубайн баяны "мангас" машин

Дубайн баячууд өөрсдийн эд хөрөнгөө бусдад гайхуулах боломжийг хэзээ ч алддаггүй ба тэд өөрсдийн автомашинуудаараа гангарах маш их дуртай байдаг. Тиймдээ ч Арабын тэрбумтан шейх Хамад Бин Хамдан аль Нахайян (Hamad Bin Hamdan al Nahyan) өөрийнхөө нэрийг олонд таниулахын тулд нийт 10 дугуйтай "мангас" машиныг бүтээжээ. 

Дубайн баяны "мангас" машин Хадгалах

Технологийн акулуудыг төрүүлэн гаргасан "Цахиурын хөндий"-н түүх

"Facebook", "Amazon", "Apple" болон "Google" гээд 21-р зууны технологийн томоохон компаниудын гараагаа эхэлж байсан газар бол яахын аргагүй "Цахиурын хөндий" буюу "Silicon Valley" билээ. "Цахиурын хөндий" нь АНУ-ын Калифорни мужийн "San Francisco Bay Area"-д байрладаг бөгөөд нийт 17 хотоос бүрддэг. Ингээд та бүхэнд технологи, инновацын төв болсон энэхүү бүс нутгийн түүхээс танилцуулж байна.

Технологийн акулуудыг төрүүлэн гаргасан "Цахиурын хөндий"-н түүх Хадгалах

Хамгийн найдвартай, эдэлгээ сайтай 10 авто машиныг тодруулжээ

Жил бүр Америкийн "Consumer Reports" болон "JD Power" сэтгүүл хамтран шилдэг авто машинуудын жагсаалтыг гаргадаг билээ. Тэд уг жагсаалтыг гаргахын тулд нийт 533 мянга гаруй авто машин эзэмшигчдээс судалгаа авдаг бөгөөд тухайн машины хөдөлгүүрийн ажиллагаа, тоормосны систем болон салоны чанар зэргийг харгалзан үзэж шалгаруулдаг аж. Ингээд та бүхэнд хамгийн чанартай, найдвартай 10 авто машиныг танилцуулж байна.

Хамгийн найдвартай, эдэлгээ сайтай 10 авто машиныг тодруулжээ Хадгалах

"Google" компани шинэ төслүүдээ танилцууллаа

2019 оны 5-р сарын 7-нд Калифорни мужийн "Mountain View" хотод эхэлсэн "Google IO" үйл ажиллагаагаар "Google" компани өөрсдийн шинэ үйлдлийн систем, ухаалаг утас болон төхөөрөмжүүдээ танилцуулсан билээ. Ингээд үйл ажиллагааны онцлох үйл явдлуудыг уншигч та бүхэндээ хүргэж байна. 

"Google" компани шинэ төслүүдээ танилцууллаа Хадгалах

Зөгнөлт зохиолоос санааг нь авсан технологийн бүтээлүүд

Бид эдийн засаг, улс төр, уран зохиол, шинжлэх ухаан зэргүүд нь хоорондоо холбоогүй салбарууд гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ эдгээр нь хоорондоо нарийн уялдаа холбоотой бөгөөд бие биедээ ямагт шууд болон дам байдлаар нөлөөлж байдаг ажээ. Жишээ нь зохион бүтээгчид уран зөгнөлт бүтээлүүдээс шинэ технологийн санаа авсан тохиолдол цөөнгүй бий. Энэ үүднээс та бүхэнд зөгнөлт зохиолоос санааг нь авсан технологийн бүтээлүүдийн талаар хүргэж байна.

Зөгнөлт зохиолоос санааг нь авсан технологийн бүтээлүүд Хадгалах

"Facebook" удахгүй ингэж өөрчлөгдөнө

"Facebook" компани нь дотроо олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй бөгөөд одоогоор үндсэн цахим сүлжээний платформ болох "Facebook", "Instagram" виртуал ертөнцийн төхөөрөмж бүтээгч "Ocolus Rift" зэргийг эзэмшиж байна. 4 сарын 30-нд болсон "Facebook" хөгжүүлэгчдийн "F8" хурлын үеэр Ерөнхий захирал Марк Зукерберг нь "Facebook", "Instagram" болон "Whatsapp" зэрэг аппликэйшнууд ирээдүйд хэрхэн өөрчлөгдөж, юуг гол зорилгоо болгон ажиллах талаараа танилцууллаа. Уг хурлаар сүүлийн үед үүсээд буй мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын сэдвийг ч хөндсөн юм. 

"Facebook" удахгүй ингэж өөрчлөгдөнө Хадгалах

Өдөр бүр танд шинэ мэдлэг олгох 10 аппликешн

Бид өдөр тутмын амьдралаа ухаалаг утасгүйгээр төсөөлж чадахаа больсон. Тиймдээ ч бид таныг хөгжүүлж, дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхахад тань туслах 10 аппликешнийг танилцуулж байна. Та яг одоо өөрт хэрэгтэйгээ сонгоод утсан дээрээ татаарай.

Өдөр бүр танд шинэ мэдлэг олгох 10 аппликешн Хадгалах

Вирусны програм сонгохдоо юун дээр анхаарах ёстой вэ?

Цахим орчны аюулгүй байдалд компьютерын хамгаалалт хамгийн чухал билээ. Төрөл бүрийн трожан вирусүүд компьютер болон ухаалаг төхөөрөмжийг гэмтээж, хэрэглэгчийн мэдээллийг хулгайлдаг бөгөөд цаашлаад засах боломжгүй хохирол учруулах магадлалтай байдаг. Тиймээс уншигч та бүхэндээ өөрийн ухаалаг төхөөрөмжүүдээ яаж хамгаалж, "Antivirus" програмуудыг хэрхэн сонгож болох талаарх мэдээллийг хүргэж байна.

Вирусны програм сонгохдоо юун дээр анхаарах ёстой вэ? Хадгалах

"iPhone" утсанд орсон усыг хэрхэн гаргах вэ?

Ус нь электрон бараа тэр тусмаа ухаалаг утасны дотоод эд ангийг шатааж гэмтээхээс гадна дахин засашгүй хохирлыг учруулдаг. Азаар "iPhone 7"-гоос авахуулаад орчин үеийн ухаалаг утаснууд ус болон тоосны хамгаалалттай болсон болов ч өсгөгч, микрофоны жижиг нүхэнд орсон ус дууны чанарыг алдагдуулж муутгадаг. Тиймээс хэрхэн "iPhone" утас норсон үед цэвэрлэх зөвлөмжийг уншигч та бүхэндээ хүргэж байна. 

"iPhone" утсанд орсон усыг хэрхэн гаргах вэ? Хадгалах

Дөрөвдүгээр сард технологийн ертөнцөд болсон онцлох үйл явдлууд

21-р зууны бидний амьдрал технологийн хөгжилтэй салшгүй холбоотой билээ. Тиймдээ ч бид Пүрэв гараг бүр уншигчдадаа зориулан технологийн ертөнцөд болсон үйл явдлуудыг нийтлэн оруулдаг. Энэ удаад шинэлэг ухаалаг утаснаас эхлээд Парисын дарь эхийн сүмийг галаас аварсан роботын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Та бүхэн 2019 оны 4-р сард болсон технологийн онцлох үйл явдлуудтай танилцана уу.

Дөрөвдүгээр сард технологийн ертөнцөд болсон онцлох үйл явдлууд Хадгалах

iPhone, Android утаснуудын мэдээллийг хооронд нь хэрхэн шилжүүлдэг вэ?

Шинэ ухаалаг утас авах бүрдээ хуучин утсан дээрх зураг, аппликэйшн болон хадгалсан дугааруудаа шилжүүлнэ гэдэг хамгийн төвөгтэй ажил байдаг билээ. Нөгөө талаасаа бүгдийг эхнээс нь татаж, ахин хуулахад маш их цаг зарцуулдаг. Бид та бүхэнд 7 хоног бүрийн Пүрэв гарагт уламжлал болгон хүргэдэг технологийн ертөнцийн мэдээллээрээ хэрхэн ухаалаг утас хооронд мэдээллүүдээ сольж, шилжүүлж болох талаарх мэдээллийг хүргэж байна.

iPhone, Android утаснуудын мэдээллийг хооронд нь хэрхэн шилжүүлдэг вэ? Хадгалах