Зөгнөлт зохиолоос санааг нь авсан технологийн бүтээлүүд

Бид эдийн засаг, улс төр, уран зохиол, шинжлэх ухаан зэргүүд нь хоорондоо холбоогүй салбарууд гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ эдгээр нь хоорондоо нарийн уялдаа холбоотой бөгөөд бие биедээ ямагт шууд болон дам байдлаар нөлөөлж байдаг ажээ. Жишээ нь зохион бүтээгчид уран зөгнөлт бүтээлүүдээс шинэ технологийн санаа авсан тохиолдол цөөнгүй бий. Энэ үүднээс та бүхэнд зөгнөлт зохиолоос санааг нь авсан технологийн бүтээлүүдийн талаар хүргэж байна.

Зөгнөлт зохиолоос санааг нь авсан технологийн бүтээлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 iPad - Star Trek

"Star Trek" цуврал кинонд ирээдүйг зөгнөсөн олон төрлийн шинэлэг технологиуд гардаг юм. Тэдгээрийн нэг нь орчин үеийн "Ipad" шиг PADD хэмээх төхөөрөмж анги бүр дээр гардаг аж. “Apple” компанийн үүсгэн байгуулагч Стив Жобс (Steve Jobs) тус киноны үнэнч шүтэн бишрэгч байсан бөгөөд iPad-ны санааг авснаа ч нуудаггүй байв. Сонирхолтой нь жинхэнэ болон кинон дээр гардаг төхөөрөмжүүдийн үйлдэл, загвар зэрэг нь тун адилхан гэнэ.

iPad - Star Trek

2 Шумбагч онгоц - “Усан доогуур 20 мянган бээр аялсан нь”, Жюль Верн (Jules Verne)

Дэлхийн хамгийн анхны шумбагч онгоцыг бүтээсэн хүн бол Саймон Лейк (Simon Lake) юм. 1901 онд тэрээр "Protector" хэмээх шумбагчийг бүтээжээ. Улмаар түүний шумбагчийн загвараас санаа аван Остёр, Кайман хэмээх анхны Зөвлөлтийн шумбагч онгоцнуудыг бүтээсэн юм. Харин Саймон Лейк Францын зохиолч Жюль Верний “Усан доогуур 20 мянган бээр аялсан нь” хэмээх зохиолоос санаа авчээ. Тус зохиолд усан доогуур ямар ч асуудалгүй шумбадаг Наутилус хэмээх шумбагч онгоц гардаг юм.

Шумбагч онгоц - “Усан доогуур 20 мянган бээр аялсан нь”, Жюль Верн (Jules Verne)

3 Пуужин - Херберт Уэллс (Herbert Wells)-ийн роман

Английн зохион бүтээгч, эрдэмтэн Роберт Годдард (Robert Goddard) зохиолч Херберт Уэллсийн “Дэлхийн дайн” хэмээх романыг уншсаныхаа дараа пуужин бүтээсэн аж. Тодруулбал, дээрх романыг уншаад Роберт сансар судлах сонирхолтой болсон юм. Тэрээр хэзээ нэгэн цагт хүн төрөлхтөн Ангараг гариг руу аялж, сансар огторгуйг судлан бүр тэр ч бүү хэл харь гаригийн зүйл олох боломжтой гэдэгт итгэж байв.

Ийнхүү 1919 Роберт сар луу хэрхэн нисэх боломжтой вэ гэдгийг судалсан хэд хэдэн судалгааны ажлаа дуусгасан юм. Улмаар пуужингийн тийрэлтэд хөдөлгүүр болон бусад эд ангийг бүтээжээ. Үүнээс гадна хүн төрөлхтөн хамгийн анх саран дээр хөл тавьсан хоёр дахь нисгэгч Эдвин Олдрин (Edwin Aldrin) сар руу нисэхдээ Роберт Годдардын намтрыг авч явсан гэдэг. Роберт амь байхдаа саран дээр хөл тавьж чадаагүй ч сансар судлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Пуужин - Херберт Уэллс (Herbert Wells)-ийн роман

4 Сансрын хиймэл дагуул - Артур Кларк (Arthur Clarke)-ийн роман

Английн зохиолч Артур Калркийг орчин үеийн сансар судлалын салбарын өвөг эцэг гэж нэрлэж болно. Учир нь түүний бичсэн онолуудын ихэнх нь биеллээ олсон юм. Тухайлбал, тэрээр ирээдүйд үүрэн холбоо үүсгэх хиймэл дагуул бий болох тухай бичсэн байдаг.

1945 онд Кларкийн бичсэн судалгааны ажлуудыг мэргэжил нэгтнүүд нь үл ойшоож, түүний ажлыг авч хэлэлцдэггүй байв. Хожим 20 жилийн дараа л сансрын хиймэл дагуул бий болоход хүмүүс түүний бичсэнийг ойлгож эхэлсэн гэдэг.

Сансрын хиймэл дагуул - Артур Кларк (Arthur Clarke)-ийн роман

5 Нисдэг тэрэг - Жюль Верний роман

Жюль Верн шумбагч онгоцны үүслийг зөгнөснөөс гадна “Robur the Conqueror” номондоо нисдэг тэргийг ч мөн төсөөлөн бичсэн байдаг. Оросын зохион бүтээгч Игорь Сикорский бага байхдаа бусад хүүхдүүдийн л адил Жюль Верний романыг унших дуртай байжээ. Тэрээр уншсан зүйлээ бодитоор бий болгохыг оролдсоор хожим 1939 онд дэлхийн хамгийн анхны нисдэг тэргийг зохион бүтээсэн юм.

Нисдэг тэрэг - Жюль Верний роман

6 Атомын энерги - Херберт Уэллс (Herbert Wells)-ийн роман

Америкийн физикч Лео Сцилард (Leo Szilard) зохиолч Хебрерт Уэллсийн 1913 онд бичигдсэн “Чөлөөлөгдсөн хорвоо/дэлхий” хэмээх романыг уншаад ихэд алмайрсан байна. Тус зохиолд хиймлээр гаргаж авсан энерги, эрчим хүчний тухай гардаг юм. Ийнхүү Сцилард атомын энерги хүн төрөлхтнийг аварна гэж үзэж байжээ. Улмаар олон төрлийн цөмийн урвалын туршилт хийснийхээ үр дүнд атомыг зөвхөн энх тайвны төлөө л ашиглах ёстой гэдэгт бат итгэлтэй болсон юм. Харамсалтай нь, атомын энерги хүн төрөлхтөнд сайн зүйл дагуулсан шиг ээ уй гашууг ч мөн авчирсан билээ.

Атомын энерги - Херберт Уэллс (Herbert Wells)-ийн роман

7 Waldo (автомат гар) - Роберт Хайнлайн (Robert Heinlein)-ы роман

Америкийн уран зөгнөлт зохиолч Роберт Хайнлайн нь Уэллс болон Верн шиг олон төрлийн шинэ технологийн тухай бичээгүй хэдий ч анагаах ухааны салбарт өөрийн уран бүтээлээр дамжуулж тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулсан юм. Тэрээр 1942 онд “Waldo” зохиолоо туурвисан бөгөөд үүнд хүн хүнд нарийн ажил хийж байхдаа “зүүж” болдог хиймэл гар гардаг ажээ. Харин өнөөдөр эмч нар хүнд мэс засал хийхдээ "Waldo" хэмээх төхөөрөмж ашиглах болсон билээ. Зарим тохиолдолд "Waldo"-г тэсрэх бөмбөг унтраах, аюулгүй болгоход ашигладаг юм.

Waldo (автомат гар) - Роберт Хайнлайн (Robert Heinlein)-ы роман

8 Гар утас - “Star Trek”

1973 онд "Motorola DynaTAC" компани хамгийн анхны гар утасны загварыг гаргажээ. Тус компанийн ажилтан Мартин Купер (Martin Cooper) анх "Star Trek" кинон дээр гардаг шиг авч явж болдог авсаархан утас зохиох болсон юм. Хэрвээ тус кинон дээр гар утас шиг авсаархан холбоо барих төхөөрөмж гараагүй бол Мартин гар утас бүтээх тухай бодох ч үгүй байсан биз. Түүний бүтээсэн анхны гар утас 1.15 кг хүнд 22.5 × 12.5 × 3.75 см хэмжээтэй байсан юм.

Гар утас - “Star Trek”

9 Өөрөө үдэгддэг пүүз - “Back to The Future 2”

1990-ээд оны алдарт “Back to The Future 2” кинон дээр өмссөний дараа өөрөө үдэгддэг пүүз гардаг юм. Харин “Nike” брэнд яг ийм үйлдэлтэй гутлыг үйлдвэрлэхээр төлөвлөснөө 2018 онд зарласан байна. Одоогийн байдлаар тус пүүз нь туршилтын явцдаа байгаа ч тун удахгүй зөвхөн кинон дээрээс л харж алмайрч байсан гутал маань биеллээ олох ойрхон байна.

Өөрөө үдэгддэг пүүз - “Back to The Future 2”

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()