Дөрөвдүгээр сард технологийн ертөнцөд болсон онцлох үйл явдлууд

21-р зууны бидний амьдрал технологийн хөгжилтэй салшгүй холбоотой билээ. Тиймдээ ч бид Пүрэв гараг бүр уншигчдадаа зориулан технологийн ертөнцөд болсон үйл явдлуудыг нийтлэн оруулдаг. Энэ удаад шинэлэг ухаалаг утаснаас эхлээд Парисын дарь эхийн сүмийг галаас аварсан роботын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Та бүхэн 2019 оны 4-р сард болсон технологийн онцлох үйл явдлуудтай танилцана уу.

Дөрөвдүгээр сард технологийн ертөнцөд болсон онцлох үйл явдлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Galaxy Fold"

Өнгөрсөн 2 дугаар сарын 20-нд болсон "Samsung Unpacked" үйл ажиллагааны үеэр танилцуулагдсан анхны дэлгэгддэг ухаалаг утас болох "Samsung Fold" утас анхны хэрэглэгчдийнхээ гар дээр очиж эхэлжээ. Албан ёсоор 5 дугаар сарын 3-нд худалдаанд гарах боловч технологийн нийтлэлчид болон тоймчдын томоохон төлөөлөгчид тус утсыг урьдчилан хүлээн авч, өөрсдийн сэтгэгдэл, шүүмжээ бичиж үлдээжээ. 

"Galaxy Fold"

Үнэ болон үзүүлэлт

Энэ утас 4.6 инчийн жижиг болон 7.3 инчийн үндсэн том дэлгэцтэй бөгөөд 7nm найман цөмт процессор болон 12 гигабайтын түр санах ой, 512 гигабайтын багтаамжтай юм. Утасны ард байрлах 3 үндсэн камер, дотор талын 2 камер болон жижиг дэлгэцийнх нь дээр байрлах 1 камер гээд нийт 6 камертай бөгөөд 4380мАмп хүчин чадалтай батарейтай юм. Үнийн хувьд 1980$ аж. 

Үнэ болон үзүүлэлт

2 "PlayStation 5"

Электрон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Sony" компанийн видео тоглоомын консоль болох "PlayStaion" дараагийн загварынхаа талаарх мэдээллийг олон нийтэд хүргэсэн бөгөөд консолийн ахлах зохион бүтээгч Марк Сенри (Mark Cerny) энэхүү загвараа дараагийн үеийг тодорхойлно гэж хэлжээ.

"PlayStation 5"

Хүчин чадал

Энэ загвар нь 8 цөмт "AMD" процессор болон "Radeon Navi" график карттай бөгөөд дотроо "SSD" төрлийн үндсэн санах ойтой юм. Мөн Марк Сенри (Mark Cerny) видео  тоглоомыг 8K нягтаршилтайгаар тоглох боломжтой болгох бөгөөд өөрийн дууны систем нь 3D мэдрэмжийг төрүүлэх болно гэж хэлжээ. Үнэ болон нээлтээ хийх тов зарлагдаагүй байгаа хэдий ч 2019 сүүлээр эсвэл 2020 оны эхээр худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.

Хүчин чадал

3 Парисын Дарь эхийн сүмийг аварсан гал хамгаалагч робот

Бидний сайн мэдэх "WALL-E" хүүхэлдэйн кинонд гардаг өхөөрдөм роботыг санагдуулам энэхүү гал хамгаалагч робот нь Парисын дарь эхийн сүмийг аймшигт галаас аварчээ. "Howe and Howe Technologies"-ийн бүтээсэн "Colossus"  гэж нэрлэгддэг уг робот нь гал хамгаалагчдын орж чадахгүй газруудад төвөггүй очиж галыг унтрааж чадах ба ийм төрлийн өөр роботууд олон байдаг.

Парисын Дарь эхийн сүмийг аварсан гал хамгаалагч робот

"Colossus" робот Парисын дарь эхийн сүмийн галыг унтрааж байна

"Howe and Howe Technologies"-ийн ерөнхийлөгч  Майкл Хове (Michael Howe) хэлэхдээ "Гамшигтай тэмцэхэд үргэлж хүний оролцоо шаардлагатай байдаг. Гэхдээ роботууд гамшгийн эсрэг үйл ажиллагааны ирээдүй гэдэгт 100% итгэлтэй байна" гэж тодотгон хэлжээ. 

Бонус

2019 онд шинээр танилцуулсан 5 шинэ төхөөрөмж болон технологийн концепцуудыг танилцуулж байна.

Бонус

1.Samsung Bots

Шинэлэг ухаалаг утас болон зурагтаас гадна "Samsung" өөрсдийн өхөөрдөм жижиг роботуудыг танилцуулсан бөгөөд эдгээр нь хөгшин настай хүмүүсийг харах, анхаарал тавих босож суух болон явахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээтэй ажээ.

1.Samsung Bots

2."Hyundai Elevate" алхдаг машин

Одоогоор зөвхөн концепц боловч төрөл бүрийн гадаргүй дээр ямар ч саадыг үл тоон явах чадалтай бөгөөд ирээдүйн сансрын судалгаанд ашиглагдах боломжтой хэмээн үзэж байгаа юм. 

2."Hyundai Elevate" алхдаг машин

3."Nreal Light" ухаалаг шил

"Nreal Light Mixed Reality Glasses" нэрлэгдэх хятад улсын "Start-up" нь хүнд жин, овор ихтэй одоогийн ухаалаг шилийг өөрчилж энгийн нарны шил мэт харагдах бөгөөд зүүсэн хүндээ бодит байдал болон цахим орчныг хослуулсан мэдрэмжийг төрүүлж өдөр тутмын үйл ажиллагаанд туслах зорилготой аж. 

3."Nreal Light" ухаалаг шил

4."Samsung TV"

Төрөл бүрийн шинэлэг ухаалаг зурагтуудаа "Samsung" танилцуулсан бөгөөд тэр дундаас хамгийн онцлох болж чадсан нь "The Wall" юм. Нарийн хүрээ нимгэн бие болон энгийн загвар нь яг л жаазтай зураг мэт харагдах бөгөөд зурагт үзээгүй тохиолдолд хананд өлгөсөн зураг болон өөрчлөгдөх аж. Мөн цахилгаан бага зарцуулдаг нь давуу тал болжээ. 

4."Samsung TV"

5."Sennheiser Ambeo" өсгөгч

"Dolby Atmos" дуугаралттай энэхүү дууны өсгөгч нь дотроо 13 өсгөгчтэй бөгөөд сонсогчийг тойрсон 3Dдуугаралтыг гаргах чадалтай аж. 

5."Sennheiser Ambeo" өсгөгч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()